Шон Комбсын хохирогчдын тоо 7-оор нэмэгдэв

Шон Комбсын хохирогчдын тоо 7-оор нэмэгдэв

Шон Комбсын хохирогчдын тоо 7-оор нэмэгдэв

Шон “Дидди” Комбсын эсрэг нэхэмжлэлд долоон шинэ хохирогч нэмэгджээ. Тэдний хоёр нь Комбсын хүчирхийлэлд өртөх үедээ насанд хүрээгүй байсан гэв. Мөн гурван нэхэмжлэгч нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй. Зургаан нэхэмжлэгчид нь Шон Комбс хар тамхи хэрэглүүлсэн.

Нэхэмжлэгчдийн нэг Жэйн До гэх эмэгтэй 13 настайдаа Диддигийн үдэшлэгт оролцсон гэж мэдүүлжээ. Тэрбээр 2000 онд Нью-Йорк хотод Комбсын зохион байгуулсан “MTV Video Music Awards”-ын дараах үдэшлэгт оролцсон байна. Юм уусны дараа тэр нойрмоглож, хэвтэх газар хайжээ. Түүний амарч байсан өрөөнд Дидди бусад эрэгтэй, эмэгтэй алдартнуудын хамтаар орж ирсэн. Тэднээс Дидди болон өөр нэг эрэгтэй алдартан нь Жэйн Дог хүчиндсэн гэжээ. Энэ үед нь бусад нь хараад байж байсан гэж түүний нэхэмжлэлд дурджээ.

Өөр нэг нэхэмжлэгч нь Комбсын хүчирхийлэлд өртөх үедээ 17 настай байжээ. Тэрбээр 2022 онд Комбсын нэгэн үдэшлэгт очсон бөгөөд энэ үеэр түүнд архи уулгаснаас гадна од болгоно гэж итгүүлсэн байна.

Гэвч Комбсын өмгөөлөгчдийн баг нэхэмжлэлүүдийг үгүйсгэсээр байна. Өмгөөлөгчдийн мэдэгдэлд дурдсанаар “Шон Комбс болон түүний хуулийн баг шүүхийн үйл явцын шударга байдалд бүрэн итгэлтэй байна. Комбс насанд хүрсэн, хүрээгүй, эрэгтэй, эмэгтэй хэнд ч бэлгийн хүчирхийлэл үйлдээгүй” гэв.

Өдгөө Шон Комбс ирэх оны тавдугаар сард болох шүүх хурлаа хүлээн Нью-Йоркт цагдан хоригдож байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

з 2024-10-22 202.9.47.28

энэ хэнд хэрэгтэй юм бэ

Avatar

нэргүй 2024-10-22 203.169.48.150

Од болох мөрөөдөлтэй, эсвэл оддыг шүтэн биширч, дагаж хуйлардаг хэнээтэнгүүдэд сургамжтай

Avatar

Нэргүй 2024-10-22 202.126.92.98

хүүхдэд чинь хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж