Эрүүл мэндийн сайдад зөвлөх гишүүдийг сонголоо

Эрүүл мэндийн сайдад зөвлөх гишүүдийг сонголоо

Эрүүл мэндийн сайдад зөвлөх гишүүдийг сонголоо

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 6 дахь хэсэг болон бусад холбогдох журмыг үндэслэн зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинээр баталжээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйл:

Монгол Улсын сайд өөрийн ажлын хэсэгтэй байж болно. Сайдын эрхлэх ажлын хүрээн дэх чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх, шийдвэрлэхэд сайдад зөвлөх үүрэгтэй сайдын зөвлөл ажиллана. Сайдын зөвлөлийн ажиллах нийтлэг журам, сайдын ажлын хэсгийн орон тооны хязгаар, зардлын төсвийг Засгийн газар тогтооно гэж заажээ.

Уг зөвлөлд Сайдын зөвлөх Л.Төмөрбаатар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн захирал Б.Дамдиндорж, Цус сэлбэлт судлалын Үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Т.Болормаа, Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн зөвлөх О.Баяр, Дэлхийн банкны Эрүүл мэндийн зөвлөх Ц.Уранчимэг нарыг сонгон ажиллуулахаар болсон байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан  "Зөвлөлдөө аль болох олон салбарын төлөөлөгчдийг багтаахыг зорьсон. Салбарын тулгамдсан асуудлыг олон талаас нь ярилцан хамтран шийдвэрлэж байхаар тогтлоо" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-22 202.9.40.250

Энэ унтаа сайданцаыг сайн шахаад сэрээгээд өгөөрэй эрхэм зөвлөгчид өө гуйя, бамбай булчирхайн асуудлаар бүтэн 3 сар шахам яваад одоо ч дуусаагүй л бн, улсын эмнэлэгүүд ч гэж ёстой нэг бөөөөөн чирэгдэл хэлэх муу үг алга даа

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.186.194

Ингэж учиргүй их зөвлүүлэх гээд байсан юм бол салбарийн сайд болох хэрэг байсан уу. Ажлаа мэддэг хүн учиргүй их хүний зөвлөгөө аваад байх шаардлагагүй л дээ. Ингэж ухантаж суухаар тэр эмийн сангаас эм авдаг өгдөг асуудлаа хурдхан нэг тийш нь болгомоор юм.

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.179.245

za medehguiee hoorhii

Avatar

Зочин 2024-10-22 76.220.74.140

Зуун ямаанд жаран ухна гэж. Нэг л баахан дарга,албан тушаал яригдах юм. Хийж урагшлаж байгаа юм байхгүй. Дарга болсон хүмүүсийн амьдрал нь л дээшилдэг юм шиг байна ш дээ

Avatar

Нэргүй 2024-10-22 203.98.76.176

1-2 хүн л гайгү юм бна. бусад нь хэцүү, салбар ч будаа болж бна даа

Avatar

ЗОЧИН 2024-10-22 202.70.44.46

Эмнийхээ үнэ, чанарыг бодлогын түвшинд олигтойхон шалгууртай болгох шааардлагатай байна, Эм уугаад эдэгдэггүй, маш өндөр үнэтэй байгааг зохих түвшинд аваачих шаардлага байна.

Avatar

Нэргүй 2024-10-22 103.212.116.191

Ичдэггүй хулгайчуд, эхлээд хортой нүүрсээ згосоочих. Дараа нь эрүүл мэнд ярья

Avatar

Нэргүй 2024-10-22 213.55.233.19

Бас л цогтбаатарын авгай явж бн. Бөөн ашиг сонирхлын зөрчил

Avatar

ИРГЭН 2024-10-22 66.181.189.79

За зөвлөхүүдээ тэнэг тэнэг юм л битгий зөвлөөрэй! Болж байгаа юмыг буруу зөвлөж ард түмнээ зовоов доо! Эмийнхээ чанар үнэ 2-ыг л сайн анхаарч үз! Зарим эм үнэндээ чанарын шаардлага хангахгүй байна!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж