Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлнэ

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлнэ

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлнэ

Улаанбаатар хотод 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 52 стандарт батлагдан хэрэгжиж эхэлсэн байдаг. Үүний нэг нь гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавигдах ерөнхий шаардлага юм.

Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний чиглэлээр 18,600 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Гэвч үүний 70 гаруй хувь нь гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй гэсэн судалгаа гарсан. Үүнд зөвхөн хаягжилт хамаарахгүй бөгөөд гадна орчин, тохижилт хамаарна. Тодруулбал, гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид дараах шаардлагыг тавьдаг.

  • Орчин үеийн технологийн шийдлийг ашигласан байх бөгөөд засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байдлыг хангуулна.
  • Хотын гудамж, барилга байгууламжийн нэгдсэн өнгө төрхтэй уялдуулна.
  • Барилгын аюулгүй, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулахгүй байх.
  • Хаягийг монгол хэлээр бичнэ. Англи хэлээр бичих тохиолдолд монгол бичвэрийн доод талд эсвэл хойно хоёр дахин бага хэмжээгээр бичнэ.
  • Хаягийг байрлуулахдаа нэг орон зайд нэг жигд загвар, хэмжээтэй байх зарчмыг баримтлах.
  • Зохиогчийн эрхээр баталгаажсан бараа бүтээгдэхүүний логог өөрчлөхгүй.
  • Хаягийн нийт хэмжээ фасадын 20 хувиас хэтрэхгүй.
  • Хаяг нь гадна, дотор гэрэлтүүлэгтэй байх ба бүх байгууллагын мэдээллийг агуулсан нэгдсэн мэдээллийн байгууламж байршуулна.

Уг стандартын хэрэгжилтийн талаар ХБХСГ-ын Худалдаа үйлчилгээний стандарт хариуцсан ахлах мэргэжилтэн П.Мөнхзаяагаас тодрууллаа.

Тэрбээр “Гадна хаяг, зар сурталчилгаатай холбоотой иргэдээс ирж буй гомдлын ихэнх хувийг ойлгомжгүй буюу гадаад хэл дээр бичигдсэн хаягжилт эзэлдэг. Мөн хаягжилтын хэмжээ хэтэрсэн зөрчил дийлэнх хувийг бүрдүүлж байна. Түүнчлэн өнгөрсөн оноос нийслэл хот 74 үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгохоо больсноос хойш энэ төрлийн стандартын зөрчил нэмэгдэж буй. Бизнес эрхлэлтийг дэмжиж байгаа хэдий ч стандартын шаардлагыг хангахыг мөн адил шаардаж байгаа. Энэ хүрээнд бид нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар  болон Хяналт шалгалтын газартай хамтран гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна. Тодруулбал, зөрчлийг арилгахаар эхний ээлжид Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт тодорхой гудамж, замыг сонгон хаягийн шинэчлэлтийг хийж буй. Цаашид уг ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-22 202.21.118.186

Гудамжны хаяг, дугаарыг тодорхой болгооч.
Та бүхэн Баянгол дүүрэг, 20-р хороо, үйлдвэрийн баруун гудамж хаягийг олж чадах уу?
Хүмүүс олж чаддаггүй тул зам зааж хаяг самбар байршуулахаар дүрэм журам зөрчигдөж байна гээд албадаад буулгана. Гэтэл өөрсдөө журмаа мөрдөж гудамжаа хаягжуулах үүргээ биелүүлэхгүй.
Том, төөрдөг хот шиг л байна даа.
.

Avatar

зочин 2024-10-22 59.153.113.142

Энэ зөв арга хэмжээ шүү. Бат-Үүл хотын дарга байхдаа энэ асуудлыг хөндөж, хэрэгжүүлнэ гэж байсан
боловч амжаагүй. Байгууллагуудын хаяжилт арай арай шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-10-22 202.179.26.18

Монгол үг, үсгээр бичнэ гэхээр саармагжуулдаг үйлдлээ зогсоох хэрэгтэй. Энэ их талцал, мэдэмхийрэл, саармагжуулалт маш муу үр дүнд хүргэж магад. Хятад, Солонгос, Япон зэрэг орон өөр өөрийнхөө үг, үсгийг эхэнд нь томоор бичсэн байдаг биз дээ.

Avatar

Нэргүй 2024-10-22 202.131.245.34

Явган хүний замынхаа сандартыг л эхний ээлжинд мөрдүүлмээр байна даа, хальтирч унаад гэмтээд байна

Avatar

Монгол бичиг Монгол улсын бахархал 2024-10-22 66.181.160.116

Монгол бичгээр (худам) бичих хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж