Жил бүр Франц улсын Парис хотноо зохион байгуулагддаг Азийн урлагийн хамгийн том наадам Asia NOW-ийн 10 жилийн ой 2024 онд тохиож байна. Энэ удаагийн наадамд анх удаа Монгол Улсыг төлөөлж Лхам галерей оролцсон бөгөөд зураач Б.Баатарзоригийн монгол зургийн бүтээлүүдийн хамт очсон нь үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж, өндөр сэтгэгдэл үлдээж чадсан амжилтаас галерейн хамт олон дурьдаж байлаа.
ЛХАМ галерей нь Монголын анхны олон улсын контемпорари галерей бөгөөд салбартаа анхдагч болсон дэлхийн стандарт бүхий үзэсгэлэн, урлагийн мэргэжлийн хамт олныг багтаа бүрдүүлж, олон улсын чадварлаг кураторуудаар үзэсгэлэн тус бүрийг дэглүүлдэг нь онцлог юм.
“Эл наадам нь зөвхөн Лхам галерейн амжилт бус, монголын орчин үеийн урлаг ямар чанартай, ямар шинэлэг байгааг дэлхийн тавцанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдийн өмнө таниулж чадсан чухал үйл явдал боллоо. Энэ нь цаашид монгол уран бүтээлчдэд олон улсын үзэсгэлэнд оролцож, бүтээлээ таниулахад тусалсан том алхмуудын нэг” хэмээн Лхам галерейн тайлбарлагч тайлбарлаж байв.
AsiaNOW урлагийн наадам өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээс урлагийн бүтээл цуглуулагчид, музей болон галерейн куратор, захирлууд болон урлаг сонирхогч хэн бүхнийг нэгтгэж, Азийн орчин үеийн урлаг хэрхэн өөрчлөгдөж, хөгжин дэвшиж байгааг таниулсаар иржээ.
Нэргүй 2024-10-21 66.181.191.152
Лхам галерей сайн ажиллаж байгаа. анхны олон улсын контемпорари галерей гээд байдгаа л больчихмоор юм. өмнө нь Хөх Нар, 976, Улаан гэр бүгд л олон улсын уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байсан.
Алдаа нь хаана байна? 2024-10-21 66.181.160.26
"ГаЛЛерей" гэж орос, англи, францаар 2 "л" үсэгтэй бичдэг юм. Бусад хэлэнд ч тэгэж бичдэг байх ёстой. Ер нь латин гаралтай үг байх. Үүнийг буруу бичсэн байна уу?
Nanshdhdb 2024-10-21 66.181.177.232
France aar galerie, orosoor галерея gdg shu. Angliar 2 l tei bichdg
Нэргүй 2024-10-21 103.161.242.158
Гарчиг нь хүртэл үг үсгийн алдаатай