НДС-д үүссэн 4.2 их наядын алдагдлыг зогсоох зориг бий юу?

НДС-д үүссэн 4.2 их наядын алдагдлыг зогсоох зориг бий юу?

НДС-д үүссэн 4.2 их наядын алдагдлыг зогсоох зориг бий юу?

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тэтгэвэр тэглэсэн шийдвэрээс болж, “Эрдэнэс Монгол” компани 930 тэрбум төгрөгийн өрөнд унасан бол УИХ-ын сонгууль угтан гаргасан шийдвэрээс болж, Нийгмийн даатгалын сан/НДС/-д 4.2 их наяд төгрөгийн алдагдал үүсээд байна.

НДС-д үүссэн дээрх алдагдлыг Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Гуравхан хуулийн популизмын өртөг 4.2 их наядыг давсан” гэж мэдэгдээд буй.

Учир нь, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нар анх 2012 онд Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг санаачлан, УИХ-аар батлуулж байв. Ингэснээр 1990-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүй байсан иргэд 1995-2000 оны хооронд шимтгэл төлөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэдэд энэ хууль үйлчилсэн.

Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байсан бөгөөд дээрх хуульд хамрагдах иргэд сарын 19200 төгрөгөөр тооцож НДШ нөхөн төлсөн. Энэхүү хуулийн үйлчлэлд нэг сая орчим иргэн хамрагдана гэж тухайн үед салбар хариуцсан сайд нь мэдэгдэж байв.

Мөн МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх зорилгоор УИХ-аар 2017 онд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид НДШ-ээ нөхөн төлөх боломжтой хуулийг баталсан бол 2022 онд малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулах хууль баталсан. Тухайлбал, эхний хуулийн зохицуулалтаар 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь 1995-2019 оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой байх эрхийг нээж өгсөн. Ингэхдээ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх шимтгэл төлсөн. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсан тул иргэн нэг сард 42 мянган төгрөгөөр тооцож НДШ төлж байв.

Энэ хуульд 608 мянган иргэн хамрагдаж, 38 тэрбум төгрөгийг 11 жилээр нөхөн төлсөн ч одоогоор 300 мянга гаруй хүн тэтгэвэр авч буй бөгөөд авсан тэтгэвэр нь 1.5 их наяд төгрөгт хүрчээ.

Одоо дахиад ч НДШ нөхөн төлсөн 300 мянга гаруй иргэн тэтгэвэрт гарахад 1.5 их наяд төгрөгийг давсан тэтгэвэр авах болж буй. Нэг үгээр хэлбэл, 608 мянган иргэн 38 тэрбум төгрөгийг НДШ-д нөхөн төлсөн ч 3 их наядаар тогтохгүй тэтгэвэр авах болоод байна.

Дээр нь малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулснаар эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа тэтгэврээ тогтоолгодог болсон нь улам нэрмээс болж байгаа гэж хэлж болно. Нийт 32 мянган хүн эл хуулийн үйлчлэлд хамрагдсанаар 167 тэрбум төгрөгийн ачаалал жил бүр НДС дээр ирж байна.

Мөн малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс даах болсон. Төр нэрийн дор татвар төлөгчид л төлж эхэлсэн.

Дээрх сонгуульд зориулсан шийдвэр нь зөвхөн татвар төлөгчдийн нуруун дээр ачаа үүрүүлээд зогсохгүй насаараа ажиллаж, НДШ төлсөн иргэдээ хохироох болсон юм. Тиймээс бодлогын дээрх алдааг засах шаардлага үүсээд буй.

Гол нь Засгийн газар хуулийн төслийг өргөн мэдүүллээ гэхэд УИХ –д алдааг засах эр зориг бий юу гэдгийг олон нийт сануулж байгаа.

Хэрвээ өмнөх УИХ, Засгийн газрын гаргасан алдааг засахгүй бол өнөөдрийн НДШ төлж байгаа залуус ирээдүйд хохирох эрсдэл бий. Учир нь, НДС-гийн алдагдлыг энэ хэвээр үргэлжлүүлсээр байвал ирээдүйн ахмадууд тэтгэвэр авах боломжгүй болох юм.

НДС-гийн алдагдлыг нөхөх зорилгоор энэ жил төсвөөс 1.4 их наяд төгрөгийн татаас олгосон бол ирэх жил 2 их наядын татаас олгох шаардлага үүссэн. Харин 2026 онд 3 их наядын татаас олгох хэрэгцээ үүсч буй.

Төрийн мөнгө гэж байдаггүй, энэ нь эцсийн дүндээ татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс УИХ өмнөх гаргасан алдааг дахин давтахгүй байхад анхаарахгүй бол УИХ-ын сонгууль бүрээр популист амлалтыг ард иргэддээ өгдөг. Сонгуульд ялалт байгуулсны дараа амлалтаа хэрэгжүүлэх шаардлага байна гээд сангаа хоослох хууль баталдаг. Эцсийн дүнд нь даатгуулагч хохирдог буруу жишиг тогтоод байна.

Иймээс НДС-тай холбоотой асуудалд нухацтай хандаж явахгүй бол төлсөн нь хохирч, хөнгөлөлт эдэлсэн нь завшдаг буруу жишиг тогтоод удлаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

saitaar zasaglan 2024-10-22 132.194.13.93

yuch

Avatar

ck? 2024-10-22 132.194.13.93

– OB;

Avatar

zasaglalaac 2024-10-22 132.194.13.93

idt;

Avatar

glnd 12.31 2015refortd,tsgdmdn debtert. wingeereeN. 2024-10-22 132.194.13.93

$6500+3500 KS mney order### +leetsdalees bas xrm.##_ cklt brwnet.xyyli ni email. ene zasguin yed shuidj chadgyiz.

Avatar

JEEP,docyment,xamag xybts xynar xam gyilagchind daatgaj,galzyy kompani nu idet workeroor xamsaj. 2024-10-22 132.194.13.93

– opxodf pmxf# xylgailj, Banknd opcon cyngaltig xaaj- Cpicket montly cyngaltaar XOLBON opoldjxmpx, cctsynx byx docyment xylgailj CJN yndaagaar yntyylj LRds, Opug APPLE TABP xylgailj,- opug jujug ytac?- tsynx ydaa daraa xylgailj Kameraar+drzb #

Avatar

bainga xylgailj, bzctovect yxamsargyi, ck yraa, dmntc. 2024-10-22 132.194.13.93

– docymentaa, parklsan mashin, yandan oroldson baisan, aprtfx#, ereg cyllaj bainga xynui yumryy oroldoj, ychryylcan xoxipoltz opug.

Avatar

yregdbel -pmins. 2024-10-22 132.194.13.93

CARISAN XATSAR+ NEGEEr XULGAILJ, UCHRUULSAN xoxirol. + ardr. yas oroldoj, bainga emlegt abaachij -sybilagchaar zyygeer shaxaj.

Avatar

ylcuun 2024-10-22 132.194.13.93

nejtndc.

Avatar

Зочин 2024-10-22 66.181.181.122

Манайд ер нь бух юм нэг л буруу яваад татвар шимтгэл толсон нь хохироод яваад бдаг даа сонгуульд амлалт огохдоо учиртай огч байхгуй бол хэцуу шуу дээ

Avatar

хүннү 2024-10-22 202.9.46.144

Улс төрчидийн хийсэн гай энэ дээ. Өнөөдөр чиний төлсөн НДШимтгэлээс ажилгүй иргэдийн нөхөн төлөлтийн зөрүү, ахмад настны тэтгэврийн зээлийн тэглэлт, малчидын тэтгэврийн 50 хувийг төлдөг гэсэн үг. Нэг үгээр хэлбэл та сард 100 мянган төгрөгийн шимтгэл төлдөг бол түүний ихэнх нь дээрх поп амлалтуудад зарцуулагдаж байна.

Avatar

Нэргүй 2024-10-22 103.168.34.72

harin ch ingeed hurdan dampuursan deer shuu dee. dampuurchval ene halamjindaa byaluursan ard tumen man namiinhaniig tas tatah bailgui. tegeed daraa ni bodit unentei nuur tulaad emh tsegtsendee oroh bh.

Avatar

Нэргүй 2024-10-22 188.162.254.29

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!

Avatar

Р 2024-10-22 66.181.176.49

Энх-Амгалан сайд нэг зориглож хийвэл хийх байх,

Avatar

Нэргүй 2024-10-22 202.180.219.28

1990-onii dunduur orlogo ni todorhoigyi huviaraa hodolomor biznes erhelj irsen irgediig niigmiin daatgal tolyylehiin tuld 20 jil ndsh tolohoos ehnii 11 bish 10 jiliig ni ulsaas tolson tyyhtei.yldsen 10 jiliig ni irged huviaaraa tolood 20 jil ni gyitsehed tetgevert garsan baih.ene yuu ni buruu gej.an-iin bodlogo zov baisan.

Avatar

Нэргүй 2024-10-22 103.212.117.164

Нэг з**х*й зайдан хүүхний Санаачлагаар хувмийн малаа харж байгаа малчдын НДШимтгэлийг малчин биш нь төлөх нь шудрага ёс уу ?

Avatar

Нэргүй 2024-10-22 202.126.91.174

НДС-г Хувийн хэвшлийн НДС, Цэрэг цагдаа онцгойгийнхны тэтгэвэийн сан, Малчдын тэтгэвэрийн сан, төрийн албан хаагчдын сан гэж тусад нь хуваагаачээ. Үнэндээ бид нар шулуулж байнашдээ!!!

Avatar

иргэн 2024-10-22 66.181.180.64

тэтгэвэр тогтоох насыг нэмээчээ мөн цалингийн дундажаа 7 жил болговол алгадал нь нэмэгдэхгүй л болов уу

Avatar

Зочин 2024-10-22 76.220.74.140

Энэ тогтолцоо ч явахгүй дээ. Хүчээр л өөрчилдөггүй юм бол..

Avatar

ЗОЧИН 2024-10-22 122.201.31.157

МАН Ы ХУЛГАЙЧУУД 44 ИХ НАЯДЫГ ИДСЭН. 1.2 НАЯД ЫН 30 ХУВААСАНЫ НЭГ Ш ДЭЭ. ХУЛГАЙЧУУДЫН ХӨРӨНГИЙГ ХУРАА. 2О7 ИХ НАЯД УЛСААС ХУЛГАЙЛСАН. 95 ОНООС ХОЙШ.

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.186.15

Hogiin Jonhuu Battulga uhvel taarna

Avatar

Би ажилласан байсан үед яандаа би ч ТЭТГЭВЭР авахгүй юм байна гэж бодож байсан яг шүү одоо 2024 он 2024-10-22 202.179.18.151

С.Эрдэнэ нар анх 2012 онд Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг санаачлан, УИХ-аар батлуулж байв. Ингэснээр 1990-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүй байсан иргэд 1995-2000 оны хооронд шимтгэл төлөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэдэд энэ хууль үйлчилсэн.

Avatar

Иргэн 2024-10-22 103.212.116.35

1. Үндсэн хуулиар олгогдсон тэгш эрх зөрчигдөж байна гээд малчдын насыг урагшлуулсныг эхний ээлжинд яаралтай буцаана уу.

2. Чингис хаан Капитрон банкны өрийг эздийнх нь өмч хөрөнгөөр төлүүлэх

3. Зээл авсан ахмадуудын хүүг нөхөн суутгах…энд яах аргагүй луйвар явсан…шударга иргэд нь дандаа хохирдог

Avatar

Zochin 2024-10-22 139.5.218.148

darga nar bolgon huvidaa zartsuulj suiruulee biz dee. hamgiin suuld Undarmaagiin dampuuruulsan bankind gehed 300 garui terbumiig shuud MAN huvaaj idsen. tegeed jiriin irged tetgevergui hohiroh bolj baina uu. tegvel ND tolohoo boliy.

Avatar

Хотын хүү 2024-10-22 202.126.89.224

Мангасаа дэмжээд бай удахгүй монгол улс дампуурна

Avatar

Ииссс 2024-10-22 202.9.40.128

Хулгайч манж х***а л******д хулгайлж шааж цөлмөчөөд харуцлагх хүлээхгүй гүрийгээд зууралдаад ийм байдлатй зууралдаж байж байх санаатй. Түй түй п**а

Avatar

Нэргүй 2024-10-22 202.55.188.33

малчид бол нийгэмийн шаарууд яах аргагүй мөн нийгэмийн шаарууд малчидыг ашиглаж авилгал хулгай хийдэг

Avatar

Нэргүй 2024-10-22 202.21.107.6

МАНгасуудаа НДС-г хоосруулан тоносон хүний өөрийн хулгайчуудаас эхний ээлжинд мөнгөө буцааж төлүүлчих .Төлөхгүй бол шоронд хорьж ясыг цайруулж ялыг нь эдлүүлэхгүй юу даа

Avatar

з 2024-10-22 202.9.47.28

популизм хийсэн нэр бүхий этгээдүүдээр алдагдлыг нь төлүүлбэл шударга болно.

Avatar

vccc 2024-10-22 202.9.40.128

нам төрд шигдсэн хулгайч манж х***а хог шааруудыг далд оруулж нам төриыг цэвэрлээээ. Бөөрнд наалдаж хажуу-с нудардаг харгис шааруудыг дуусгнаа. Өчнөөн жил дарлаж хулгай шааж угжуулж тэжээлгсн л******д.

Avatar

Нэргүй 2024-10-22 103.212.116.233

Г.Хорол захиалгаар бичив үү, Тэр олон наядын чинь хэдэн хувийг капитал, чингэс зэрэг банкуудад байршуулан алдагдуулсан талаар юу ч үл дурсав. Баттулгын санал чинь ганц хүний санал бус ЕС Хүрэлсүх, их хурлын дарга нарын хамтын шийдвэр шүү. Энэ шийдвэрийн хүчинд тэр нийгмийн даатгалын сангаас монголын хүн бүр багахан ч гэсэн хувь хүртсэн. Чи гэсэн хувиа аваа биздээ. Далайд дусал ч гэсэн авсныгаа буцаагаад тушаачихвал арай үнэнд нийцэхсэн. МАН-д таалагдах гэж худал сурталчлахаа боль. н**ш минь.

Avatar

Нэргүй 2024-10-22 185.56.171.94

Г.Хорол гуай худлаа гүжирдээд яахав, НДС асуудалд Х.Баттулга ямар ч хамаа байхгүй, харин С.Эрдэнэ, С.Чинзориг нар хариуцах ёстой.

Avatar

Иргэн 2024-10-22 103.68.107.106

Чинзориг бол НДШ-ээ шударгаар төлдөг иргэдийн өштөн дайсан. Малчидтай холбоотой энэ хог**н популист шийдвэрүүд бүгд энэ нөхрөөс гарсан.

Avatar

huz 2024-10-22 122.201.23.66

poprolguigeer medeellee sain tsatsaad zorigtoi shiidel hiine uu 45 nastaidaa tetgever togtoolgood urgejluulj ajillaad bdag tsereg tsagdaa zevsegt huchin odoo bolimoor yumaa

Avatar

Нэргүй 2024-10-22 212.102.51.251

Малчдын тэтгэврийг бусад нь төлж байна. Ямар ч тооцоо, судалгаагүй ийм хуулийн төсөл санаачилсан, татвар төлөгчдийн 4,2 их наяд төгрөгийг салхинд хийсгэсэн Улс төрчдөд ямар нэгэн хариуцлага хүлээлгэх үү?

Avatar

Нэргүй 2024-10-22 202.21.111.218

С.Эрдэнэ, С.Чинзориг нарын л намынхаа төлөө хийсэн популизм шдээ

Avatar

Бадарч тахар 2024-10-22 66.181.185.219

Тэр малчид гээд нэрлээд тэтгэвэр саянаас аваад байгаа хүмүүс чинь малчид биш шүү дэ ! зүгээр л сум юмуу аймгийн төв дээр ажилгүй малгүй хэвтэж байдаг хүмүүс юм ! эрчүүд нь ихэнхи нь архичид ! хямдхан гомбоо уугаад л хэвтэж бөйдаг юм хүүхдийнхээ мөнгөөр !!

Avatar

Нэргүй 2024-10-22 45.117.35.29

Hulgaich avilgach darga naraas bolj uls 34 jil suirch baina daa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж