Улаанбаатарчууд замын түгжрэл бухимдлаа түлшний утаа, угаарын хийгээр сольж эхэллээ. Хүйтний улиралд угаарын хийд хэдэн хүн хордсоныг тоолж, цаг уярахаар эргээд мартдаг болсон гэхэд хилсдэхгүй. Идэр есийн хүйтэн эхлээгүй энэ өдрүүдэд утаагүй түлшинд угаартсан дуудлага нэмэгдэж байгаа нь олны сэтгэлийг эмзэглүүлж байна. Албаныхны зүгээс зуухаа шалгаж, яндангаа хөөлж, угаарын хий мэдрэгч байршуулахыг олон дахин сануулдаг. Хэн нэгэн эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдлаа гэхэд "тэр хүний хохь" болж үлддэг.
Энэ оны есдүгээр сарын 15-наас хойш нэг сарын дотор нийслэлд угаарын хийд хордсон гэх 56 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд 2-80 насны 25 иргэн угаартаж, тэдний 12 нь бага насны хүүхдүүд байсныг албаныхан онцлов.
Нийгэм эрүүл мэндийн үндэсний төв нь 2021 оноос эрүүл мэндийн салбараас угаарын хийд хордож буй хүмүүсийн мэдээллийг авч ажилладаг. Өнгөрсөн гурван жилийн нэг жилд нь гэхэд 1000 гаруй хүн угаарын хийн хордлогоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан гэх мэдээтэй. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоон мэдээллээр 2024 оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын 25-ны байдлаар нийт 748 хүн угаартаж, 16 хүн нас барсан талаар мэдээлж байв. Одоо энэ тоо улам өснө гэхээс буурахгүй.
Өнөөдрийн байдлаар гэр хорооллын 198 мянган өрх сайжруулсан шахмал түлш түлж байгаагаас 82 мянган айлын зуух стандартад нийцэхгүй, угаартах эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд танилцуулсан. Сайжруулсан түлшний хяналтын хэлтсийн дарга Ч.Буянжаргал "Угаарын хийн хордлого авсан бүх дуудлага нь зуухны битүүмж алдагдсан, иргэд яндангаа сугалж, өрхөө бүтээсэн, галлагаагаа буруу хийснээс болсон" гэдгийг онцолсон юм.
Мөн тэрбээр "Өнөөдрийн байдлаар гэр хорооллын 198 мянган айлын 0.5 хувь нь буюу жилд 400-500 хүн угаарын хийн хордлогод өртөж байгаа" тодотгож хэлсэн байдаг.
Үүнээс 50 гаруй мянган өрх ямар ч хяналтгүй буюу угаарын хий мэдрэгчгүй байгаа аж. Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгаагаа мэдэх боломжгүй. Тиймээс ганц аврал нь угаарын хий мэдрэгч болж байна. Иргэдийн зүгээс сайжруулсан шахмал түлшний чанарт эргэлздэг. “Баялаг эрдэнэ цом” компанийн захирал Л.Ганзориг өмнө нь мэдээлэхдээ "Барилгын замаскны түүхий эдээр сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч хийж байгааг хэлсэн. Үүнийг ч "Тавантолгой түлш" компанийнхан зөвшөөрсөн байдаг.
"Тавантолгой түлш" компанийн захирал асан Ц.Даваацэрэн өмнө нь байнгын хороонд мэдээлэл өгөхдөө" Анх түлшний үйлдвэр байгуулахдаа технологийн сонголтоо зөв хийж чадаагүйгээс өвөл чийг ихтэй түлш нийлүүлж байгаа" гэдгийг хэлж байв.
Тэрбээр "Тухайн үедээ цар тахал, эдийн засаг хүндэрч ийм орчин нөхцөл, бүрэн автомат үйлдвэр хүлээн авч чадаагүй. Зүүн бүсийн үйлдвэр бүрэн автомат үйлдвэр болно гэж яриад бүтээгүй. Баруун бүсийн үйлдвэр орчны бохирдол ихтэй, ажлын нөхцөл маш хүнд тоосжилттой, ихэнх ажиллагаа нь гар ажиллагаатай байна.
Зүүн бүсийн үйлдвэр яагаад 600 мянган тоннын хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна вэ гэхээр анх технологийн сонголтоо зөв хийж чадаагүй. БНСУ-д уурын хатаалгатай системийг захиалж, усыг уур болгож, халуунаар түлшээ хатаадаг. Гэтэл манайд уур нь чийг болоод өвлийн хүйтэнд -30 хэмд түлшээ хөлдөөж, чийгний хэмжээ өндөр гарч байна. Бид хатаах системээ шат дараатай сольж байна. "Тавантолгой түлш" нийслэлчүүдийг гал алдуулахгүй байх үүрэгтэй. Утааг бууруулахад мидлинг түлш хангалтгүй. Хагас коксжсон нүүрс худалдан авах ажил түр зогссон. Цаашдаа түлшний чанарыг сайжруулах ёстой" гэдгийг танилцуулж байсан удаатай.
Нэргүй 2024-10-22 139.5.217.213
Өдийд өрхөө битүүлэхгүй дэ
Зочин 2024-10-22 202.9.46.121
Энэ түлшийг түлж л байвал Улаанбаатарт хүн ам ойрын үед их олноороо хорогдох болно. энэ доор байгаа Нэргүй гуай бас бус хүмүүүс хэрвээ Улаанбаатарт амьдарч байгаа бол гай тойрохгүй дайраад л гарна. Хүүрэнсүг гуай ч бас хийсэн ажилынхаа барцадыг нэг удахгүй биеээрээ эдлэнэ. Ухнаа гуай нь удам тасрана даа.
Нэргүй 2024-10-22 103.57.94.16
яагаад бүгд зэрэг угаартаж үхэхгүй, тэнэгүүд нь үхээд байна
zochin 2024-10-22 202.9.40.28
Ер нь одоо айл болгоныг шөнө төрөөс эргэж тойрч байх болж бна уу. Түлшээ зөв хэрэглэж занших нь хүний хувийн хариуцлагын асуудал шүү дээ.
зочин 2024-10-22 192.82.64.167
Угаар мэдрээд шууд сордог, гал гарвал дуудлага өгдөг бэлэн төхөөрөмж хийсэн шүү үүнийг хэрэглэмээр байна. Хот дэмжих болов уу
Нэргүй 2024-10-22 139.5.216.123
УБ-ын гэр хороололд 290 мянган айл өрх байдаг гэдэг. Шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш 5-6 жил болжээ. Хэрэв түлшнээс болж байгаа юм бол энэ айлууд бүгд л угаарьтсан баймаар юм. Хэдэн хариуцлагагүй хэнэггүй хүмүүсээс болж хөгжил дэвшлээс ухарсан юм бичиж массыг турхирч байдгаа боль! Ер нь News.mn Элбэгдоржийнх болохоор нийгэмд дандаа талцал хуваагдал үүсгэж бухимдалтай байлгахыг зорьж байдгийг одоо ихэнх эрүүл сэтгэлгээтэй нь мэдэж байгаа ш дээ.
Нэргүй 2024-10-22 95.99.118.211
hogjil devshil ch geh shig hehehe, yamar ch tehnologi ugui yum hereglej baij, uildverlej baigaa humuus ni ch hiij baigaa yum aa medej baigaa yum uu? Labartoriin shinjilgeegeegeer buh uzuulelet ni shaardlaga hangahgui gardag, hen geechiin gar deer ochood zasagdaad baigaa ni sonin baina daa.
Нэргүй 2024-10-22 202.9.40.169
Монгол улс капиталист нийгэм байгуулж байгаа. Хэн чадалтай нь амьдардаг нийгэм юм. Чадахгүй нь хохино болно. хэн нэгэн хүн энэ үйл явцад оролцох учиргүй нийгмийн жамаараа болдог. Сайхан амьдаръя гэвэл анхнаасаа ухаантай л амьдар. Болоюсрол мэрэгжил, хөрөнгөтэй болж чадахгүй ахархан бодолтой байвал эцэстээ ядрах л байх.
Нэргүй 2024-10-22 66.181.160.86
угаартах хувь хүний хэнэггүй болгоомжгүй зангаас болж хохирдог бусдад буруу тохоод хайгаад байх юм байхгүй тэгээд айл болгонд очиж гал түлж өгөх үү хуцаад байгаарай өмхийй гичии минь
Лхагва 2024-10-22 66.181.178.233
манай гудамжинд энэ олон жил. нэгч айл угаартайгүй бна. гэртэй байшинтай янз бүрийн айлууд бна. хэрэв түлшнээс болж байгаа бол эдгээр айлууд ч гэсэн угаартах байсан. тэгхээр хувь хүнээс л шалтгаалж бна. хувь хүний тэнэг болгоомжгүй байдлын бурууг бусдад тохох хэрэггүй. Харин түлш жирийн нүүрстэй харьцуулхад хэр хортойг тогтоогоод нийтэд ил тод зарлах хэрэгтэй. түлш хэрэглэсэн эхний жил утаа яах аргагүй багасаад дараа жилээс яагаад буцаад ихсэнийг тогтоох хэрэгтэй.
зочин 2024-10-22 66.181.185.94
Нэг хэсэг нь эрүүл саруул аюулгүй амьдарч зуух яндангийн стандарт горим журмыг хатуу мөрдөж амьдарч болоод байхад нөгөө хэсэг хайнга хандаж амь насаа алдсаныг далимдуулж зориуд нийгэмд бухимдал төрүүлж бна Хот 2015 оны үед харанхуй утаа манан угаар өмхий үнэр дотор байсан одоо өөр болсон шүү