
Бямба гаригт хөрсний нуралтын улмаас автобусанд сууж явсан олон тооны хүн нас барсан байна. “Манай улсад орсон ширүүн борооны улмаас хөрсний нуралт болж зүйрлэшгүй хүнд байдлыг дагуулаад байна” гэж тус улсын Засгийн газар мэдэгдсэн юм. Мөн өчигдөр Гватемалын баруун хэсэг хөрсний нуралт, хүчтэй салхины улмаас 17 хүн нас барсан байна. Тус улсын ерөнхийлөгч Алваро Колом өчигдрөөс эхлэн улсдаа онцгой байдал тогтоолоо. Онцгой байдал зарласантай холбогдуулан Inter-American хурдны замыг түр хугацаагаар хаажээ. Одоогийн байдлаар тус улсын найман гол их хэмжээгээр үерлээд байгаа юм. Энэ жил Гватемалд байгалын онцгой үзэгдэлүүд удаа дараалан болж байгаа бөгөөд өнгөрсөн 5 сард Агата хар салхины улмаас 150 хүн нас барсан билээ.
Б.Болорсүх