Хип хоп хөгжим Оросыг аварна

Хип хоп хөгжим Оросыг аварна

Хип хоп хөгжим Оросыг аварна
Russian rapper Oxxxymiron

ОХУ-ын эрх баригчид энэ оны тавдугаар сард реппер “Oxxxymiron” буюу Мирон Федоровыг баривчлах тушаал гаргасан. Түүнийг гадаадын агент гэж ОХУ-ын Хууль зүйн яам 2022 оны аравдугаар сард зарласан юм.

“Oxxxymiron” дайны эсрэг зоригтойгоор дуугараад зогсохгүй Украины дүрвэгсдэд зориулж хандивын тоглолт зохион байгуулжээ. Тэрбээр тоглолтынхоо талаар тайлбарлахдаа “Дайнтай санал нийлэхгүй байгаа хэдэн арван сая орос хүн бий. Тийм учраас үүнийг аль болох чангаар хэлэх хэрэгтэй гэж би бодож байна” гэжээ.

Оросын урлагийн салбарынхан карьерт нь нөлөөлөх үр дагавраас айж дуугүй байхыг сонгосон. Гэвч Оросын хип хопчидоос хамгийн зоригтой эсэргүүцлийн дуу хоолой сонсогдсоор байна. Гэвч Иван Дрёмин, “Noize MC”, Моргенштерн зэрэг хэд хэдэн репперийг гадаадын агент гэж зарласан. Иван Дрёмин дайныг ил тод эсэргүүцсэн бол “Noize MC” Европын орнуудаар аялан тоглолт хийхдээ Украинд хандив цуглуулжээ. Харин Моргенштерн “Оросын генералууд цэргийн алба хаагчдыг үхэл рүү нь илгээж байна” гэсэн агуулгатай дуунууд гаргасан тул гадаадын агент гэж нэрлэгдсэн. Улмаар Моргенштерн эх орноосоо дүрвэхэд хүрчээ.

Одоогоос 25 жилийн өмнө дэлхийн хамгийн том дуу бичлэгийн компани “Universal Music” Орост нээгдэж байв. Энэ үеэс эхлэн орос залуус төрөл бүрийн урсгалын хөгжимтэй танилцжээ. Тэр дундаа Оросын репийг үндэслэгч Детзл эндээс төрөн гарсан байна. Реп хип хоп хөгжим ОХУ-д алдар хүндээ өсгөсөөр, өдгөө дайны цаг үед ч залуусын сонсдог хөгжим хэвээр байна.

СУРТАЛ УХУУЛГЫН ХЭРЭГСЭЛ

Кремлийн Украин дахь түрэмгийлэл эхэлснээр олон сая орос эрэгтэй гадаад руу дүрвэж, эсвэл дотооддоо нуугдсан. Дайны талбарт хүн хүчний хомсдолд орсон ОХУ цэрэг татлагын насыг 27-30 болгон нэмэгдүүлэх, шоронгийн хоригдлуудад цалин амлан тулалдуулах зэрэг янз бүрийн арга хэмжээ авсан. Цаашилбал, Энэтхэг, Төв Африк зэрэг гадаадын улсаас цэрэг элсүүлж, нөөцийн цэргүүдийн насыг ч нэмэгдүүлжээ.

Үндсэндээ дайнд явах хүсэлтэй залуус олдохгүй байгаа нь суртал ухуулагчдын тэвчээрийг барж байна. Эх орноосоо дүрвэсэн эрчүүдийн зарим нь буцаж ирсэн ч гэлээ армид элсээгүй.

Залуус барууны хөгжим, соёлын нөлөөгөөр өөрсдийн өвөрмөц байдлаа алдсан гэж Оросын нэрт кино найруулагч, суртал ухуулагч Каран Шахназоров үзэж байна. Шахназаров бол Соёлын яамны ивээн тэтгэсэн эх оронч киног бүтээдэг домогт Мосфильм студийн тэргүүн юм.

Барууны соёл Оросын залуучуудад ямар хор хөнөөл учруулж байгааг засгийн газар ч илэн далангүй ярьдаг. Тухайлбал, Оросын Гадаад хэргийн яамны Дипломат академийн проректор Олег Карповович “Барууны суртал ухуулгад нухчин дарагдсан залуу үеийнхэнд чиглэсэн ажлыг эрчимжүүлэх нь чухал” гэжээ.

Энэ мэтчилэн Оросын суртал ухуулагчид залуусын аливаа асуудалд барууныхныг, тэр дундаа Холливудын киног буруутгах нь элбэг.

Гэвч Кремлийн айх ёстой гол зүйл бол эрх баригчдын эсрэг залуусыг нэгтгэх хип хоп хүч юм. Хип хоп урсгалыг хөгжмийн төрөл гэхээсээ илүү амьдралын хэв маяг гэдэг. Цаашилбал, залуус юу бодож сэтгэж явааг төр засгаас илүүтэй репперүүд сайн мэддэг.

Оросын алдартай рэппер Птаха буюу Давид Нуриев “Би залуустай үргэлж харьцдаг. Гэвч оросууд Украинд юу хийгээд байгааг ойлгодог хүн асар цөөхөн байдаг. Яагаад гэвэл украинчууд манай хилийг даваагүй шүү дээ” гэжээ.

“Moscow times” хуудаснаа бичсэнээр хип хоп хөгжим бол суртал ухуулгын эсрэг төгс эм. Хип хоп хөгжмийн үндэс суурь нь бодит үнэн учир Кремлийн худал хуурмагийг эвдэж чадна. Орос залуус суртал ухуулагчдаас илүү репперүүдэд итгэж байна.

Путины хамгийн их эмээж байгаа зүйл бол Оросын залуучууд өөрчлөлтийн төлөө нэгдэж байгаа явдал аж. Тэрбээр 2018 онд Санкт Петербургт болсон Соёл урлагийн зөвлөлийн үеэр үг хэлэхдээ “Реп гэх мэт орчин үеийн урлагийн төрлүүд нь секс, хар тамхи, эсэргүүцэл гэсэн тулгын гурван чулуутай. Би хар тамхинд хамгийн их санаа зовдог. Энэ бол үндэстнийг доройтуулах зам” гэжээ.

Энэ мэдэгдлийг харвал репперүүдийг сүүлийн үед онилсонд гайхах зүйл үгүй аж.

“Public Enemy” хамтлагийн дуучин Чак Д саяхан өгсөн ярилцлагадаа “Хип хоп урсгал бидний эв нэгдлийг шингээдэг. Соёл гэдэг бол хүн төрөлхтөнийг ойртуулдаг зүйл” гэжээ. Мөн реп хөгжим дэлхий ертөнцийг өөрчилж, Оросыг аварч чадна гэдэгт тэр итгэдэг.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-22 202.55.188.118

Оросын дуучин Шаман гэх залуу Орос эх орноо магтан дуулсан дуугаараа ард түмнээ зоригжуулдаг. Театрт гал нээж 100 гаруй хүний амийг хохироосон 4 алуурчдыг буруутгасан дуу нь дэлхийг цочроож олон сая хүнийг уйлуулж байлаа.

Avatar

Битгий ш** 2024-10-22 66.181.179.148

Бид уйлаагүй шүү

Avatar

Дэл 2024-10-22 202.55.188.123

Хип хопчид гэж масс нь олиггүй шүү дээ Америкийг хар манайхыг хар олигтой амьтан бараг байхгүй шүү дээ

Avatar

Нэргүй 2024-10-22 202.9.40.169

Хип хопчид хар тамхинаас хол байж чаддаггүй нь түүхэн үнэн. Түүнийг манай олон хип хопчин дуучид хар тамхины хэрэгт холбогдсоноор тайлбарлаж болно.

Avatar

зочин 2024-10-22 66.181.160.6

Тэртэй тэргүй Орос хартамхины хэрэглээгээрэй дэлхийд дээгүүр цохиж явна гэсээн Бараг л Америктай ана ман юм биш үү

Avatar

зочин 2024-10-22 66.181.161.157

Манай хэдэн архичид шүлээ үсчүүлээд л хип хопыг муулдаг

Avatar

P.Diddy 2024-10-22 103.168.34.6

бас л нэг барууны горьдлого л биз. манайд хип хопчид гараад алсан нь хаана бна? бараг бүгд хар тамхины хэрэглэгчид болж аавын хаалга татлаа, архичид мансуурагчид болж алингаа алдлаа. Хаана бна тэр мандаад байгаа нь. Америкад л гэхэд нэг хар залуу нь бүх одуудаа хүчиндээд, хамт нэгэн дээрээ цувраад, Ерөнхийлөгч, улстөрчдөө хүчиндээд галзуурч өгсөн байна лээ шд.

Avatar

Нэргүй 2024-10-22 202.9.40.154

Зөв л бичиж барууныг шүтээд улс орон юү болов өөрийн үнэь зүйлсээ алдсаар эх орон ч бус урвагчид болж бна АНУ тнртээ тэргүй цагаачид тул тэнд үнэт зүйл гэж юү ч бхгүй тэр бол доллар л бх болнл

Avatar

Нэргүй 2024-10-22 103.161.242.117

Маш зөв, Путиныг зогсоож, шангий нь хүртээх ёстой. Оросын ард түмэн нэг босвол хүчрэгдэхгүй, эцсийг нь заавал үзнэ. Амжилт хүсэе

Avatar

Нэргүй 2024-10-22 202.9.41.12

Хөөрхий Оросын ард иргэд заавал нэг Дарангуйлагчийн гарт зовж зүдрэх юм даа. Путинээс өмнө согтуу Ельцин Чечений дайнд иргэдийнхээ цусыг урсгасан, Брежнев Хрущев нарын Коммунист намын удирдлага дор 70 жил зовсон. Сталин 40 сая хүнийг алж, хядсан, түүнээс өмнө Оросын хаадууд байнга л дайн хийж, хамжлага болгон боолчилж байв. Хамжлага болсон Орос хүн газраасаа ч холдох эрхгүй, эзэндээ үнэгүй ажил хийж өгдөг, цэвэр боол байлаа. Одоо хүртэл Удирдагч нар нь хүний амь насыг юман чинээ үнэлдэггүй.

Avatar

csc 2024-10-22 166.48.51.239

Orosuud terniigee toodog gej uu. Tsaanaasaa l nahalnii humuus sh dee. Vodka, s** hoer ni baihad oros hun az jargaltai bolood baidag yum bish uu?!

Avatar

зочин 2024-10-22 66.181.160.6

Орос оронд үеээ өнгөрөөсөн хөгшчүүл залуу үе хоёрын хооронд далд тэмцэл явагдаж байна … Ямарч байсан байгалийнхаа жамаар залуу үе нь дийлнээ …
Хэзээ нэгэн цагт Орос орон манайх шиг парламентийн засаглалтай ардчилсан улс болж л таараа

Avatar

Зочин 2024-10-22 202.55.188.118

Хуцдаг дурак вэ? Манайх шиг парламентийн засаглалтай ардчилсан улс болно ч гэх шиг. Хятадад эзлэгдээд байгаагаа ойлгож байна уу? эсвэл хятадын бууны нохой юу?!!

Avatar

Бадарч тахар 2024-10-22 66.181.185.219

Укрианы нэг дивиз цэргээс илүү аюултай залуу бөйна энэ хип хопчин ! яаралтай буудаж а**х хэрэгтэй !!

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.160.53

ингэж барууны виз авдаг юмлдаа арчаагүй ацнууд уянга жжингэр бах эрдэнийн одбаяр г*** банди адилхан

Avatar

Нэргүй 2024-10-22 103.161.242.117

Атаархаж үхлээ юу ккк

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.182.187

Нөгөө л нэг улиг болсон визээ ярих юм өчүүхэн мояанууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж