Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс өнөөдөр /2024.10.21/ мэдээлэл хийлээ. Бурхан багшийн Эхийн ачийг хариулсан онцгой дүйчин өдөр 2024 оны аравдугаар сарын 23-нд тохиож буй. Энэ өдөр зохион байгуулах арга хэмжээг албаныхан танилцууллаа.
Бурхан багшийн Эхийн ачийг хариулсан онцгой дүйчин өдөр 06.30-07.30 цагт Хамба лам сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ.
Энэ нь нэг өдөр нар мандахаас маргааш өглөөний үүр цайх хүртэл өөрийн дотоод сэтгэлээ хянаж, сахил сахидаг онцгой зан үйл. Мөн 08.00-18.00 цагт бурхан багшийн тусгай хурал ном хурж, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Д.Жавзандорж ерөнхий боловсролын 77 дугаар сургуульд эцэг эхийн ачийг хариулах тухай хичээл орно гэдгийг хийдийн албанаас онцоллоо.
Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг бөгөөд жилд тохиох дөрвөн дүйчин өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан дүйчин өдөр" хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэснээр энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамдах уламжлал тогтжээ. Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан "Эцэг эхийн ачийг хариулах" судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай гэж үздэг.
Нэргүй 2024-10-21 158.59.146.30
shsashniig uguisgeeghgui ch surguuli ruu ingej bas bolohgui baihaa, bolovsrol, zasgiin gazriin uil ajillagaanaas hundii baih yostoi yumsan, tusdaa haraat busaar uil ajillaga ayavuuldag bh uchirtai
Нэргүй 2024-10-21 59.153.114.177
Онлайнаар бүх сурагчдад орооч.
Нэргүй 2024-10-21 103.212.162.91
Одооноос эхэлж монголчуудыг номхруулах хичээл хийх нь ээ дээ. Монгол омогшил гэж нэг бий биз дээ.
Нэргүй 2024-10-21 66.181.186.41
Энэ Нэргүй мэт шашныг эсэргүүцэгч нар бол яах ч аргагүй л ХХ зуунд Монгол даяар шашин хоиглосон МАН-ын хорлонт үйл ажиллагааны бодит үр дагавар шүү дээ !