"Юкос"-ын дэд ерөнхийлөгч асан Михаил Рогачев нас баржээ

Хуучирсан мэдээ: 2024.10.21-нд нийтлэгдсэн

"Юкос"-ын дэд ерөнхийлөгч асан Михаил Рогачев нас баржээ

"Юкос"-ын дэд ерөнхийлөгч асан Михаил Рогачев нас баржээ

Оросын газрын тосны "Юкос" компанийн дэд ерөнхийлөгч асан Михаил Рогачев Москва дахь байшингийнхаа цонхноос унаж, нас баржээ. Тус улсын хэвлэлүүд түүний үхлийг амиа хорлолт гэж мэдэгдсэн байна. Телеграмд мэдээлснээр түүний цогцсыг Бямба гаригийн өглөө Оросын Гадаад тагнуулын албаны ажилтан олжээ.

"Юкос" компанийн эзэн нь тэрбумтан Михаил Ходорковский байсан. Гэвч Ходорковский ерөнхийлөгч Путиныг эсэргүүцэн шоронд орсон тул компани задарсан юм.

64 настай Михаил Рогачев өмнө нь олигарх Михаил Прохоровын хөрөнгө оруулсан "Ониксим" группийн гүйцэтгэх захирал, уул уурхайн аварга "Норильск Никель" компанийн ерөнхий захирлын орлогчоор тус тус ажиллаж байв. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд учир битүүлгээр амиа алдсан Оросын эрчим хүчний салбарынхны сүүлчийнх нь Рогачев болж байна.

Тухайлбал, "Газпром Инвест"-ийн Тээврийн албаны дарга Леонид Шульман 2022 оны нэгдүгээр сард Санкт-Петербург хотын хойд талын зуслангийн байшингаас нас барсан олдсон. Мөн оны хоёрдугаар сарын 25-нд буюу Оросын түрэмгийлэл эхэлсний маргааш өглөө "Газпром"-ын удирдах ажилтан Александр Тюлаков гэрийнхээ гараажид нас барсан байжээ. “Лукойл” компанийн ТУЗ-ийн дарга Владимир Некрасов өнгөрсөн оны аравдугаар сард зүрхний дутагдлаар нас баржээ.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж