"Юкос"-ын дэд ерөнхийлөгч асан Михаил Рогачев нас баржээ

"Юкос"-ын дэд ерөнхийлөгч асан Михаил Рогачев нас баржээ

"Юкос"-ын дэд ерөнхийлөгч асан Михаил Рогачев нас баржээ

Оросын газрын тосны "Юкос" компанийн дэд ерөнхийлөгч асан Михаил Рогачев Москва дахь байшингийнхаа цонхноос унаж, нас баржээ. Тус улсын хэвлэлүүд түүний үхлийг амиа хорлолт гэж мэдэгдсэн байна. Телеграмд мэдээлснээр түүний цогцсыг Бямба гаригийн өглөө Оросын Гадаад тагнуулын албаны ажилтан олжээ.

"Юкос" компанийн эзэн нь тэрбумтан Михаил Ходорковский байсан. Гэвч Ходорковский ерөнхийлөгч Путиныг эсэргүүцэн шоронд орсон тул компани задарсан юм.

64 настай Михаил Рогачев өмнө нь олигарх Михаил Прохоровын хөрөнгө оруулсан "Ониксим" группийн гүйцэтгэх захирал, уул уурхайн аварга "Норильск Никель" компанийн ерөнхий захирлын орлогчоор тус тус ажиллаж байв. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд учир битүүлгээр амиа алдсан Оросын эрчим хүчний салбарынхны сүүлчийнх нь Рогачев болж байна.

Тухайлбал, "Газпром Инвест"-ийн Тээврийн албаны дарга Леонид Шульман 2022 оны нэгдүгээр сард Санкт-Петербург хотын хойд талын зуслангийн байшингаас нас барсан олдсон. Мөн оны хоёрдугаар сарын 25-нд буюу Оросын түрэмгийлэл эхэлсний маргааш өглөө "Газпром"-ын удирдах ажилтан Александр Тюлаков гэрийнхээ гараажид нас барсан байжээ. “Лукойл” компанийн ТУЗ-ийн дарга Владимир Некрасов өнгөрсөн оны аравдугаар сард зүрхний дутагдлаар нас баржээ.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ыйбө 2024-10-21 202.21.109.22

гадны нөлөөгүй л явуулчиж байгаашд

Avatar

Нэргүй 2024-10-21 66.181.179.148

Өө за за.. цонхоор шидээд шидээд явчихийм
байн л дөө.. Бусдыгаа айлгах гэж л тэгдэгийм уу хаашаан юм..

Avatar

22 дахь 2024-10-21 66.181.179.148

За энэ ч талийгаач Пригоженийг оролцуулаад 22 дахь аллага нь боллоо. Энэ олигорхиудын үхэл нь мөд дуусахгүй нь дээ

Avatar

Нэргүй 2024-10-21 202.9.40.250

Тагжгар а******н чи орос украйн ард түмнийг алж дуусгаж чадахгүй өөрөө удахгүй нохой шиг гудхмжинд буудуулна,

Avatar

Нэргүй 2024-10-21 66.181.179.219

Путины булайг мэддэг байх тусам аюултай

Avatar

Нэргүй 2024-10-21 212.102.51.251

Оросыг дагадаг бүх Ояануудыг ийм тавилан хүлээж байдаг. Оросууд бол үрээ иддэг могой шиг л улс. Хичнээн үнэн ч зүтгэнэ, заавал алдаг. Хөөрхий Чойбалсан, Цэдэнбал гуайг хар л даа – Москвад нас барсан.

Avatar

Нэргүй 2024-10-21 103.168.34.102

UNEN

Avatar

Нэргүй 2024-10-21 151.200.254.186

Манай ояануудыг бас ийм тавилан хүлээж буй бузаа хэ хэ

Avatar

Хотын иргэн 2024-10-21 202.131.249.106

Цонхоор хэдэн ч хүн үсэрчив дэ

Avatar

Нэргүй 2024-10-21 66.181.179.148

лав л 9 дахь үсрэлт.. Хордуулаад, осолдуулаад, буудсан нь 22 хүрч байна. Өө тийм тогооч Пригоженийг онгоцтой нь дэлбэлсэн юм байна

Avatar

y 2024-10-21 132.194.13.93

ylcuin

Avatar

ynif +@;#; 2024-10-21 132.194.13.93

negjyylj

Avatar

yu ch xuixees bytsaxgyi galzyywr; xylgaichduin gistaf deeshlyylj dooshlyylj. y/xkni.#; 2024-10-21 132.194.13.93

– AIMSHIGTAIXN @ ygaalguin, mashinryy ungu unguin saban xolij

Avatar

-yuildberlyy, (kamersc+workeroor+ttebdejxn solij) 2024-10-21 132.194.13.93

E mrts gadni byrees, osoldoxgyi. # xsgyi gyilagchin oy.

Avatar

Нэргүй 2024-10-21 66.181.186.41

Архаг КГБ-чин Путлерийн цуврал аллага үргэлжилсээр бна даа !

Avatar

Зочин 2024-10-21 139.5.219.218

Хаха, амиа хорлоод л цогцсыг нь гадаад тагнуулын албаны ажилтан олоод л, гоё л үлгэр байна

Avatar

Нэргүй 2024-10-21 202.126.90.195

Путлер Хор өгөөд л бгаа даа

Avatar

зочин 2024-10-21 66.181.160.6

Шидээл шидээл шидэээээлллл … Энэ Оросын тусгай албад арай өөрөөр хүн нухаж чададгүй юм уу хашаа юм .. Дандаа мудакууд ажилдаг юм уу?

Avatar

Хотын иргэн 2024-10-21 202.131.249.106

Албаар айлгах гэж

Avatar

Нэргүй 2024-10-21 103.168.34.102

YAG

Avatar

Нэргүй 2024-10-21 133.106.138.41

алчихаад олсон юмуу

Avatar

Нэргүй 2024-10-21 66.181.160.9

еврэй шээс далд орж

Avatar

Нэргүй 2024-10-21 78.246.103.120

Цонхоор путиныг эсэргүүцсэн бүхэн нисэж бна.

Avatar

зочин 2024-10-21 66.181.191.129

ОХУ-ын нийт иргэдийн бараг 80 хувь нь Путиныг дэмжиж байна, Ардчилагч гэх хулгайчуудын аймшигтай нураасан орос орныг В,Путин түүний нам төрд гараад харьцангуй богино хугацаанд сэргээн босгож хүчирхэгжүүлэв, Энэ орон одоо дэлхийн хамгийн том 6 эдийн засгийн нэг боллоо,Орос орныг багалзардаж устгах гэж барууны 52 орон бүлэглэн дайраад ганхуулж ч чадахгүй ,Орос орон хэдийгээр дайны байдалтай ч хөгжлийн хурдаар барууны бүх орон түүний дотор АНУ-аас илүү байна, Яаж ч гүтгээд орос орныг нугалахгүй,

Avatar

Нэргүй 2024-10-21 202.126.92.98

та нар өөрсдөө энэ мэдээндээ итгэдэг үү

Avatar

Нэргүй 2024-10-21 202.55.188.115

Орос орон мандтугай, Путин тэргүүтэй Оросын олгархиуд сөнөтүгэй

Avatar

Bata 2024-10-21 103.212.119.9

Delhiin 11 dehi tom ediim zasag, USA 28,7 trillion, Russia 2,0 trillion. Mon ih zai bna shuu.

Avatar

Нэргүй 2024-10-21 66.181.187.182

66.181.191.129 энэ яг орос тролл байхаа. дандаа ийм тэнэг улайм цайм новшийн юм бичдэг. цалин авч байгаа бол ажлаа л хийж яваа байх даа зайлуул. би орос хүн болоь уу гэж бодохоор үг үсгийн алдаа бага байх юм. тэгэхээр оояа байх нь.

Avatar

Нэргүй 2024-10-21 59.153.114.177

Путляр нясалчихаж.

Avatar

Нэргүй 2024-10-21 66.181.161.164

Кино шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж