Сэлэнгийн Бугант, Булганы Баян-Агтад хамгийн их цас оржээ

Сэлэнгийн Бугант, Булганы Баян-Агтад хамгийн их цас оржээ

Сэлэнгийн Бугант, Булганы Баян-Агтад хамгийн их цас оржээ
Цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн баруун, Завхан, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Булган, Эрдэнэт, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Говь-Сүмбэр, Хэнтийн ихэнх нутаг, Увс, Говь-Алтайн зарим газар, Өвөрхангай, Дундговь, Дорнодын хойд хэсгээр 0-20 см цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Сэлэнгийн Бугант, Булганы Баян-Агтад 20 см, Завханы Цагаанчулуутд 19 см, Булганы Хангал, Баянхонгорын Баянбулагт 16 см, Хүрээмарал, Хэнтийн Дадалд 15 см, Норовлин, Архангайн Чулуут, Түвшрүүлэх, Баянхонгорын Гурванбулагт 14 см, бусад хэсгээр 0-13 см цасан бүрхүүл тогтсон байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдөр буюу аравдугаар сарын 21-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтэрнэ.
Иймд, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан улсын чанартай томоохон авто замууд дээр халтиргаа гулгаа ихээр үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул аль болох холын замд зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд автомашины бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг зөвлөж байна.
ЭНЭ САРЫН 22-НООС ИХЭНХ НУТГААР ӨДӨРТӨӨ БАГА ЗЭРЭГ ДУЛААРНА

2024 оны 10-р сарын 22-ноос 2024 оны 10-р сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 23-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 25-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -4…-9 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -10…-15 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна. Энэ сарын 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж