Онгоцны буудал дээр тэврэлдэх хугацааг зааж өгөв

Онгоцны буудал дээр тэврэлдэх хугацааг зааж өгөв

Онгоцны буудал дээр тэврэлдэх хугацааг зааж өгөв

Аялал жуулчлалтай холбоотой сонирхолтой шинэ дүрэм журам сүүлийн өдрүүдэд хэд хэд гарлаа. Тухайлбал, Хятадад гэрийн тэжээмэл амьтад кафед өдрийг өнгөрүүлж, эзэддээ мөнгө олж ирдэг болов. Түүнчлэн согтуу жуулчдаас залхсан Чехийн нийслэл Праг хотод шөнийн цагаар баараар үйлчлүүлэхийг хориглосон бол Шинэ Зеландын нисэх буудал үдэлтийн цагийг богиносгожээ.

Шинэ Зеландын Дюндин нисэх онгоцны буудлын үйлчлүүлэгч буулгах, тосох хэсэгт гурваас дээш минут тэврэлдэх боломжгүй. Тус нисэх буудлын гүйцэтгэх захирал Даниэль Де Боно энэ талаар ярилцлага өгөхдөө нисэх онгоцны буудлыг сэтгэл хөдлөлийн голомт гэж тодорхойлжээ. Мөн тэрбээр “Хайрын гормон гэгддэг окситоциныг ялгаруулахад 20 секундын тэврэлт хангалттай гэсэн судалгаа байдаг. Тиймээс тэврэлдэх минутыг богиносгосноор илүү олон хүнд боломж олгоно” гэжээ.

Дюндин нисэх онгоцны буудлын зорчигч буулгах хэсэгт машинаа 15 минут үнэгүй байршуулдаг. Янз бүрийн торгууль, хураамж нэмэгдсэнийг үл харгалзан машинаа үнэгүй байршуулах боломжтой хэвээр байгаа учир тэврэлдэх минутыг богиносгосон нь зөв гэж үзэх хүмүүс ч байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-21 158.59.146.30

tevreldeh hungui, hugshin single-uud hetsuu dee, tedend 30 secondiiin tevreldeh bolomj ch bhgui, ailiin nuhur, ehnertei l nuuts 2dagch ni bolj tevreldene

Avatar

Нэргүй 2024-10-21 49.255.212.163

YUN SHAL DALII YM SOLIOROOD BGAN BE :)) UVCHTEIMU :))

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж