Амралтын өдрүүдэд 2-80 насны 25 хүн угаартжээ

Амралтын өдрүүдэд 2-80 насны 25 хүн угаартжээ

Амралтын өдрүүдэд 2-80 насны 25 хүн угаартжээ

Гадаа хүйтэрч галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд угаарын хийд хордох тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд 2-80 насны 25 иргэн угаартсан бол тэдний 12 нь бага насны хүүхдүүд байжээ. Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгаагаа мэдэх боломжгүй байдаг.

Иймд иргэд та бүхэн зуухныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж, яндангаа тогтмол хөөлж, угаарын хий мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг албаныхан мэдээллээ.

Галлагааны улирал эхэлсэн энэ үед айл өрхүүдийг зуух, яндангийнхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж анхаарал болгоомжтой байхыг мэргэжлийн хүмүүс анхааруулав. Өнгөрсөн долоо хоногт Сайжруулсан түлшний хяналтын хэлтсийн дарга Ч.Буянжаргал мэдээлэл өгөхдөө “Нийт 82 мянган өрхийн зуух стандартын шаардлага хангахгүй байна. Битүүмж алдагдсан зуух хэрэглэснээр угаартах, цаашлаад гал түймэр гарах нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс айлууд зуухныхаа бүрэн байдлыг сайжруулж аль болох стандартад нийцсэн битүүмжтэй зуух хэрэглэмээр байна.

Мөн шахмал түлш түлж байгаа айл бүр угаарын хийн мэдрэгчтэй байх ёстой. Өнөөдрийн байдлаар 190 орчим мянган өрх түлш түлж байна.

Үүнээс 50 гаруй мянган өрх ямар ч хяналтгүй буюу угаарын хий мэдрэгчгүй байна. Угаарын хий мэдрэгчгүй байна гэдэг нь тухайн өрх Ppm хэмжээгээ хянах боломжгүй. Улмаар угаартах эрсдэл үүсч байгаа юм. Тиймээс нэн яаралтай угаарын хий мэдрэгч авч суурилуулах хэрэгтэй. Есдүгээр сарын 15-наас өнөөдрийг хүртэл нийслэлд угаарын хийд хордсон гэх 56 удаагийн дуудлага мэдээлэл ирсэн байна" гэдгийг онцолж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-21 14.1.81.172

Гэрийн түлш солисоноос болж хэдэн мянгаараа угаартаж нас бас хариуцлагыг АН тооцох цаг болоогүй юм уу? Буруутай этгээдэд ялын дээд хэмжээ өгч хөрөнгийн хураах цаг болсон

Avatar

Нэргүй 2024-10-21 45.117.35.29

Shaltgaaniig ni medeelmeer baina.

Avatar

Нэргүй 2024-10-21 66.181.187.219

ХЭҮКомисс ийм чухал асуудал дээр ард түмний эрх ашгийн төлөө дуугарч ажиллаачээ.

Avatar

Нэргүй 2024-10-21 178.174.229.45

HURELSUH PIZDUU BNA UU HUMUUS HORDOOOD UHEED UGAARTAAD BNA PIZDUUU NARAA ENE HOROOO BOLIOCHEEEE

Avatar

Зочин 2024-10-21 202.9.47.63

Энэ хүмүүс чинь зуухны яндангаар юу гарч байна гэж харах гээд шагайж байгаад угаарын хий зүгээр нөхөрсөгөөр хамраар нь жаахан орсон байна.

Avatar

Ард 2024-10-21 122.201.31.155

Засгийн газараа 100% буруутай

Avatar

Яндан 2024-10-21 202.9.46.24

бас л хэрэглэгчийн буруу, зуух нь цоорхой, яндан нь хөөтэй гэж бухна биз, энэ муужруулсан нунтаг хор чинь хүрэл сугын л сонгуулийн шоу мөн

Avatar

Нэргүй 2024-10-21 192.82.65.88

Та бүхний мэргэн сонголт билээ. Хорооны авгай нар, МАН-ын идэвхтнүүд тусгай агаараараа амьсгалхийн байгааз.

Avatar

Зочин 2024-10-21 202.126.89.142

шахмал түлш хэрэглэж эхлэхээс өмнө ингэж олноороо угаартаж байгаагүй шүү.шахмал тулшинд зарцуулсан тэр их мөнгөөрөө хотын 4талд маш хүчтэй цахилгаанаар ажилладаг сэнс байрлуулсан бол хот утаагүй угааргү байх байсан.

Avatar

Нэргүй 2024-10-21 139.5.216.164

Сүүлийн Жилүүдэд 3000 хүн дэвшссэн гэлүү… ЭНэ дарга нараас дэвших хэрэгтэй…

Avatar

Нэргүй 2024-10-21 59.153.115.98

иргэдээ л шүүмжлэх юм , наад шахмал түлшээ сайжируулач ээ үнэр танар авах юм алга . шатааж түлхээс өмнө хордоод байна гэх юм …………..

Avatar

Нэргүй 2024-10-21 59.153.114.136

Хорыг сайжруулаач ч гэх шиг. Чам шиг малнуудыг цөөрүүлэх гэж гаргасан юм

Avatar

Нэргүй 2024-10-21 59.153.114.136

Malnuudiig yasan ch yahav dee tee

Avatar

Нэргүй 2024-10-21 59.153.113.23

Энэ түлш угаартуулахаас гадна хамаг хувцас хунар гар хуруу харлуулж завааруулаад бас хамар ам руу орж уушиг, зүрх хордуулдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж