Япон: Зомбитой галт тэргээр зорчигчдыг тээвэрлэж байна

Япон: Зомбитой галт тэргээр зорчигчдыг тээвэрлэж байна

Япон: Зомбитой галт тэргээр зорчигчдыг тээвэрлэж байна

Япончууд удахгүй болох аймшгийн баярыг угтан дэлхийн хамгийн анхны зомбитой хурдан галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүллээ. Токиогоос Осака хүрэх хоёр цаг 30 минутын зомбитой аялалд таныг урьж байна. Адерналинаар дүүрэн уг аяллыг 2016 онд олны хүртээл болсон "Бусан хүрэх галт тэрэг" киноноос санаа авч зохион байгуулжээ.

"Kowagarasetai" буюу "Таныг айлгамаар байна" нэртэй айлгах багийнхан уг аяллыг зохион байгуулж байна. Сэтгэл хөдлөм эхний аялалд амьд үхдэлүүдтэй тулалдах зоригтой 40 орчим хүн хамрагджээ. Гэхдээ хурдан галт тэрэгний үндсэн дүр төрхийг гутаахуйц хэт хүчирхийлэлтэй дүрслэлээс зайлсхийсэн байна. Ингэхдээ тоглоомон хөрөө, буу зэргийг ашигласан бөгөөд аймшигт байдлыг тэнцвэржүүлэхийн тулд ид шидтэнгүүд, хошин шогийн жүжигчидийн үзүүлбэр үзүүлжээ.

Зомбитой галт тэрэгний тасалбарын үнэ 50 мянган иен байжээ.

Японы төмөр зам компани энэ жил 60 нас хүрч байна. Нүд гялбам цэвэрхэн, осол эндэгдэлгүй аялал зохион байгуулахыг зорьдог тус байгууллага Covid-19 цар тахлын дараа бизнесээ төрөлжүүлэх зорилгоор галт тэрэгний тасалгаагаа түрээсэлж эхэлсэн. Түрээсийн үйлчилгээ эхэлснээр хурдан галт тэрэгний тасалгаанд сүши зоогийн газар, баар, тэр бүү хэл бөхийн барилдаан хүртэл зохион байгуулагдах болжээ. Мөн хувь хүн үдэшлэг зохион байгуулах ч боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
8
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-21 122.201.31.162

Худалч хулгайч та нар хар зомбитойгоо шатаж үх

Avatar

Лллл 2024-10-21 122.201.31.238

гаж балай улсдаа хархад гое болхоос

Avatar

"Мөрөөдөл биелдээг" гэж 2024-10-21 103.57.93.246

"Хүссэн юм чинь хүзүүгээр чинь татна даа" хэмээх айхтар үгийг зүгээр ч нэг хэлчээгүй л байх. Жаргалдаа халуурсан өгөр "ёодор"-уудыг Украйны халуун цэг үрүү дайны жуулчлалаар явуулах хэрэгтэй, ингэж донгиорохоо болиод, сүнс нь зайлчаад ирнэ биз.

Avatar

- zubxun 2024-10-21 132.194.13.93

-bu gerteen. ###;

Avatar

Xetryylj bolgyi,XARITSAXGYI BAIX. UBCHLUUGYI CARMIC TURAANA, XUURULT, TSEBERLENE. -TSUUNUUR, xataagyi delger,ailtgyi yzc; 2024-10-21 132.194.13.93

zopiydaar neg yumuig ni baliar bolgoj, XYN BOL BYR AIMSHIGTAI BOLGOJ,XYNII XOOL IDEXGYI, ARXI PIAVAAN zubxun gertei xuij abch yabj bai, yyxaa – tsebreer 1g; daryi.

Avatar

Нэргүй 2024-10-21 45.117.35.29

Het ih hugjil niigmiig balairuuldag yum baina.

Avatar

Зочин 2024-10-21 202.126.91.221

Хегжил л хунийг донгио болгож байгаа балай жишээ!!!

Avatar

Нэргүй 2024-10-21 59.153.114.61

жапанууд ч гаж амьтас дөө

Avatar

Нэргүй 2024-10-21 66.181.180.189

Ернь хэрэггүй баяр. Стрестээд эд. эс хурдан хөгширч зүрх муудах талтай.Аминаасаа уйдсан хүн үзвэл зохилтой.

Avatar

Нэргүй 2024-10-21 202.179.15.130

Ийм мэдээгээр дутаад байгаа байхдаа монголчууд

Avatar

SOS!!! Хэзээ ч Halloween ий баярыг битгий оролцож тэмдэглээрэй.аюултай шүү 2024-10-21 202.126.88.166

монголчууд Halloween ийг хэзээ ч битгий тэмдэглээрэй.аюултай шүү. эхэндээ тоглоом шоглоом мэт мэдэгдэхгүй болов ч cүүлдээ сатанд биeээ нээж өгөх үүд хаалга нь болдог шүү. сэтгэцийн өвчтэй болно шүү эцэстээ.жинхэнэ чөтгөр биeд чинь ордог шүү.хэзээ ч битгий нүүр ам биeэн дээрээ жинхэнэ шивээс бүү хийлгээрэй.сатаныг шүтэн баярлуулж байна гэсэн үг шүү. хүүхэд залуусыг ийм зүйлээс хол байгаарай гэж хэльe. Ecүс анхааруулж байна.

Avatar

Нэргүй 2024-10-21 202.55.188.41

Мал

Avatar

Patriotism 2024-10-21 185.136.159.181

Муу ёртой ёдрууд вэ. Монголчууд ийм балай нийгмийн ёс зүйг үгүйсгэсэн барууны гаж гэмээр соёлын бодлогийг анзаарч л байхгүй бол удахгүй энэ либерал "woke" гээд байгаа хүйсээ ч мэдэхгүй солиотой нөхдүүдийн араас орно шүү. Монгол хүн монгол нутаг дээрээ монгол өв уламжлал, үүх түүх, ёс заншилаа дээдлэн, залуу үедээ үлгэрлэн амьдарцгаая.

Avatar

Нэргүй 2024-10-21 66.181.180.107

50,000×22.6=1.130.000₮

Avatar

Нэргүй 2024-10-21 139.5.216.164

муу ёрын үйл зөгнөсөн хүүрнүүд… өөрсдөө ийм болох гэж байгаа юм…

Avatar

Нэргүй 2024-10-21 202.55.188.124

erq ats

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж