Сэтгэл гутралаас гарах аргууд

Хуучирсан мэдээ: 2010.09.05-нд нийтлэгдсэн

Сэтгэл гутралаас гарах аргууд

Салалтын дараах ганцаардлыг даван туулах жинхэнэ зовлон шаналал байдаг. Удаан хугацааны дотно харьцаа салалтаар дуусах нь бэлэвсрэхээс ялгаагүй стресстэй. Хэн нэгнээ алдсан уй гашуу сэтгэлийн зовлонд унагаж, эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг. Хэдэн сараар ийм байдалтай байх нь маш аюултай аж. Судалгаанаас харахад хэн нэгэнд хаягдсан гэдэг мэдрэмж уураг тархины  нэгээхэн хэсэгт зовиур  үүсгэж байдаг аж. Өөрөөр хэлбэл уг зовлон шаналал өвчин болж хувирна гэсэн үг. Гэхдээ энэ байдлаас амархан гарч бас болдог аж. Бид танд  сэтгэл гутралаас гарахад туслах хамгийн  энгийн аргуудаас хүргэх гэж байна.
1. Сайн найзуудтайгаа хамт бай
Хамгийн дотно, сайн найз нөхөдтэйгээ байнга хамт байж, зовлонгоо хуваалцах нь уураг тархинд үүсээд байгаа өвчин шаналалаас ангижрах нэг арга болдог байна. Найз нөхөд гэдэг нэг ёсны өвчин намдаагчид аж.

2. Өөрчлөгдөхийг хичээ
Хорсол бухимдлаа тайлахын тулд спортоор хичээллэ. Өөрийгөө өөрчилж, сэтгэл санаагаар өөдрөг байхыг хичээ. Ингэж чадвал өөрийг чинь зовоож байгаа зүйлийг мартаж, стрессгүй болж, сайн унтаж чадна.  Өөрийг чинь гомдоосон хүн таны өөрчлөгдсөнийг хараад яаж харамсах тухай эхлээд төсөөл.

3. Үдэшлэгт яв
Өөрийнхөө хэрхэн өөрчлөгдсөнийг харуулахын тулд найз нөхдөө үдэшлэгт урь. Өөртөө итгэлтэй байж, хөгжилдөж, цэнгэ. Өөрчлөлт бүхэн чинь шинэ мэдрэмж төрүүлэх болно.

4. Болзоонд яв
Болзоонд явах хүсэл төрөхгүй байсан ч хэн нэгэнтэй уулз. Хойш тавих тусмаа муу. Хэн нэгэнтэй учрах боломжийг бүү алд. Өнөөдөр онлайн болзоонд холбогддог 16 сая хүн бий гэсэн судалгаа бий. Өөртэй чинь адил хүмүүс хэр олон байгааг харж байна уу ? Дахин алдахаас айх хэрэггүй. Бас өөрийгөө хөгширч байна гэж санаа зовох ч хэрэггүй. Боломж хэзээд байдаг гэдгийг бүү март.

5. Бясалгал , тайвшрал
Жон Хопкинсын судлаачид сэтгэл гутралаас гарах тайвшруулах  зорилготой  бясалгалын аргыг зөвлөж байна. Бясалгалын аргыг хамгийн үр дүнтэй арга гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Эцэст нь хэлэхэд хэрэв та сэтгэл гутралд орсон бол ганцаараа даван туулах маш хэцүү бөгөөд хэн нэгний тусламж зайлшгүй хэрэгтэй байдаг.

О.Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж