Халтирч, гэмтэх иргэдийн тоо нэмэгдэх эрсдэлтэй байна

Халтирч, гэмтэх иргэдийн тоо нэмэгдэх эрсдэлтэй байна

Халтирч, гэмтэх иргэдийн тоо нэмэгдэх эрсдэлтэй байна

Намар, өвлийн саруудад халтиргаа гулгаанаас шалтгаалсан бэртэл гэмтэл болоод өвчлөл бусад саруудаас эрс нэмэгддэг. Энэ жил өнгөрсөн онуудтай харьцуулахад нийслэлийн зам талбайн халтиргаа их байгааг иргэд шүүмжилж буй. учир нь албаныхан ажлаа сайн хийж, давс бодисоо хангалттай цацаж байгаа хэдий ч иргэд халтирч унаснаас хүнд, хөнгөн бэртэж гэмтэл согог судлалын үндэсний төвөөс яаралтай тусламж авч байгаа юм.

ГССҮТ-өөс өгч байгаа мэдээллээр, аравдугаар сарын 20-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 86 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Тухайлбал эрэгтэй 37, эмэгтэй 49, 0-18 насны хүүхэд 13 ирсэн байна.

Түүнчлэн тусламж үйлчилгээ авах иргэдийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг хэллээ. Халтирч унах бэртэл гэмтлийн дийлэнх хувь нь гавал тархи, гар сарвуу, тохой, шуу, хөлийн шилбэ, өвдөг, хүзүү нуруу, аарцаг ясны гэмтэл байдаг аж.

Энэ онд явган хүний замыг шинэчилж, нийтийн эзэмшлийн зам талбайг засаж янзлахад 45.6 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Хэрэв гүйцэтгэгч компани шалгарчихвал ажил эхэлнэ гэдгийг албаныхан хэлсэн юм. Нийслэлд 66 мянган мкв гантиг чулуун зам байснаас жил бүр барзгар чулуун хавтангаар сольж янзалсны хүчинд одоогийн байдлаар 30 орчим мянган мкв гантиг чулуун зам байгаа аж. Тухайлбал, Арслантай гүүр, Сүхбаатарын талбай, Улаанбаатар галерей, МУИС зэрэг хамгийн их хүн зорчдог газруудад цас хялмаалах төдийд хүндрэл үүсдэг. Өнгөрсөн онд явган хүн зорчиход эрсдэлтэй нийт 84 байршлын налуу хэсгийг барзгар хавтангаар сольж янзалсан байна. Энэ жилийн хувьд халтирдаг замуудыг шинэчлэх ажил хараахан эхлээгүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2024-10-21 66.181.177.25

замаа шатгүй налуу хийсэн юм чинь цас орохоор хальтарч л таарна шүү дээ. Нямбаатар дарга аа!

Avatar

иргэн 2024-10-21 165.225.229.98

Арслантай гүүрний 2 хажуу талын болон Төв талбайн урд мөсөн гулгуур аятай хавтангуудаа хальтрахааргүй хивсэнцэр нааж өгнө үү. жил бүр 1111 төвд хэлээд арга хэмжээ авахгүй өвөл бүр хальтраад явахын аргагүй болдог. Хотын даргаа та явганаар цастайд өглөө алхаад үзээрэй. машинаар явган та нар ч тогтоно гэж байхгүй дээ. Мөсөн гулгуур биш дээ . Явган алхдаг иргэд хөгшид хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаараачээ. Тэр машин зам машин яахав техник. Хүнээ бод

Avatar

vgfgggg 2024-10-21 202.9.40.146

Хулгайн арга замаар т/а шигдсн хулгайч хог шааруудыг зайлуул чадвартй нь хэзээч хулгайн аргаар ордогүймаа.

Avatar

иргэн 2024-10-21 202.21.126.195

Нөгөө зам цэвэрлэгч 3500,0 төгрөгийн цалинтай хүмүүс хаачихваа.Зам цэвэрлэсэн газар алга.Нямбаатараа хяналтаа тавиачээ.Монголын хууль 3 хоног гэчлээр таг болчих юм.Зам цас ороогүй байхад ч гэсэн цэвэрлэдэгүй болсон.Өглөө эрт гарч цэвэрлэж байгаа хүмүүс маш цөөхөн тоотой болжээ.Нямбаатарын баг ажлаа хийдээ.Гарсан цэвэрлэгч нар гурилдаж байна дөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж