Серби улс байгалийн хий нийлүүлэгч түншдээ хориг арга хэмжээ авахгүй

Хуучирсан мэдээ: 2024.10.21-нд нийтлэгдсэн

Серби улс байгалийн хий нийлүүлэгч түншдээ хориг арга хэмжээ авахгүй

Серби улс байгалийн хий нийлүүлэгч түншдээ хориг арга хэмжээ авахгүй

Европын холбооны нэр дэвшигч Серби улс барууны дарамт шахалтыг үл харгалзан ОХУ-ын эсрэг хоригт нэгдэхгүй гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал, тус улсын популист удирдагч Александр Вучич Ням гаригт Путинтэй утсаар ярьсныхаа дараа эл мэдэгдлийг хийв. Тэдний яриа хоёр улсын цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус болно гэж найдаж буйгаа мөн хэлжээ.

"Бид яг л эртнээс бие биеэ мэддэг байсан найзууд шиг ярилцсан. Бид барууныг дэмжигч сул дорой удирдагчдын талаар ярилцлаа. Сербид тустай зүйл Орост ч тустай гэж Путин хэлсэн" гэж Вучич хэлжээ.

Путин удахгүй болох "BRICS" дээд хэмжээний уулзалтад Вучичийг урьсан. Энэ урилгыг хүлээж авсан эсэхээ тэр мэдэгдсэнгүй.

ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах нь Сербийн үндэсний ашиг сонирхолд нийцэхгүй гэж Вучич хэлсэн юм. Барууныхны шүүмжлэлийн хариуд тэр "Серби бол бие даан шийдвэр гаргадаг тусгаар тогтносон улс" гэжээ.

Мөн таатай үнээр хангалттай хэмжээний байгалийн хий нийлүүлж буй ОХУ-д талархав. Серби улс Оросын байгалийн хийнээс бараг бүрэн хамааралтай ч гэлээ сүүлийн үед нийлүүлэлтээ төрөлжүүлэхээр хэлэлцэж байна.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж