Энхтайваны гүүрнээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх явцад замын тэгш байдал алдагдаж долгион үүссэн асуудал гарсан. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газраас тодруулахад "Хугацаа ёсоор дээрх авто замыг аравдугаар сарын 21-ний өглөө 06:00 цагт нээх ёстой. Шөнийн цагаар авто зам засварын ажлыг гүйцэтгэж байх хугацаанд цас орсон. Үүний улмаас авто замын тэгш байдал алдагдаж хэсэг газар долгион үүссэн байдалтай байна. Тиймээс гүйцэтгэгч байгууллага буюу “Трүйроад” компани өөрсдийн хөрөнгөөр дахин засварын ажлыг үргэлжлүүлнэ" гэв.
Харин “Трүйроад” компанийн ерөнхий инженер Ж.Мөнхсүх "Бид энэ Бямба гаригт хучилтын ажлаа эхлүүлсэн. Энэ явцад авто замын тэгш байдал алдагдаж хэсэг замд долгион үүссэн. Энэ аравдугаар сард цаг агаар дулаан хучилт хийх боломжтой байвал бид авто замыг засварлах бүрэн боломжтой. Хэрэв цаг агаар хасах градусд орвол технологи алдагдах учраас бид хучилт хийх боломжгүй" гэсэн тайлбар өглөө.
зочин 2024-10-21 64.119.29.146
Эргүү инженер нь шаардлагатай гэвэл засаж янзалж болно гэсэн ярилцлага өгөөд зогсож байсан шд. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдгийг тодорхой харуулсан даа. Сэтгэл байхгүй, хийсэн болсон болохоор арга ч үгүй биз дээ!
Зочин 2024-10-21 139.5.219.218
цас орсноос авто замд долгион үүснэ гэж байхгүй байх аа, яг үнэндээ гол алдаа замын ажлын технологийн алдаа, материалдаа л байгаа даа, нуухыг авах гээд нүдийг сохлов гээч л болж дээ
И 2024-10-21 122.201.31.243
гүйцэтгэгч, асфальт завод цас орох бүү хэл, агаарын температур хасах руу орчихоод байхад ажиллаж л байдаг, мэргэжлийн хүн байна уу ? ЗАМЫНХААН!
Zochin 2024-10-21 103.29.144.172
Цас ороход замын зорчих хэсэгт долгион үүснэ гэж хэзээ ч байхгүй. хучилт хийхдээ технологийн алдаа гаргасан байна.
Нэргүй 2024-10-21 202.126.89.149
Цөмөөрөө тэгээд өвөлжингөө хөюсөлзөөд л, долгиолоод л байж байх уу? Хавар болтол, солдож гэмтсэн, мөргөлдөж эвдэрсэн нь тэгээд хохь чинь болох байх даа тээ?
И 2024-10-21 103.168.34.213
Техникээр хийсэн хучилт ийм болох гэж байна аа?
Нэргүй 2024-10-21 202.70.43.34
Монголчууд АЖИЛ ТӨЛӨВЛӨХ гэдгийг ХУВИЙХАН ч ХУВЬСГАЛЫХАН ч Хэзээ Сурахын бүү мэдэээ…????
ТӨЛӨВЛӨХ гэдэгт МӨНГӨ САНХҮҮ, НӨӨЦ БОЛОЛЦОО, ХУГАЦАА-ны Зөв Мэнэжмэнтийг л хэлнэ.
Нэргүй 2024-10-21 202.55.188.45
НЯМБААТАР , НИЙСЛЭЛИЙН ЗҮГЭЭС ЗАМ ТАВИАД БАЙНА ГЭЖ ОЙЛГООД БАЙСАН ЧИНЬ ХУВИЙН ХЭВШИЛ ЗАМ ТИАД, ЗАСААД БАЙСАН БАЙНА Ш ДЭЭ 😂😂😂
зочин 2024-10-21 103.212.116.183
инженерийн тооцоотой ажлыг улс төрчийн заавраар гурилдах зүгээр үү
з 2024-10-21 202.9.46.65
температурын технологоо баримтлаж ажиллах нь зүй тэй. ирэх хавар дулаарахаар хийх нь зөв байх
Нэргүй 2024-10-21 66.181.188.251
Хэдүүлээ үргэлжлүүлээд татвараа маш сайн төлөөд өөр гоё агшин үзэгдэлтэй жүжиг үзэхэд бэлдээд байж байя даа