ENCE нутаг дээрээ үнсгэлжингийн үлгэрийг амилуулав

ENCE нутаг дээрээ үнсгэлжингийн үлгэрийг амилуулав

ENCE нутаг дээрээ үнсгэлжингийн үлгэрийг амилуулав

Финланд улсын Эспоо хотод CS2-ийн "Elisa Masters" тэмцээн болж, өнгөрлөө. Энэхүү тэмцээнд урилгаар болон дотоодын сонгон шалгаруулалтаар нийт найман баг өрсөлдсөн бөгөөд тэдний нэг нь Монголын "The MongolZ" байв. Нийт 200 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд "The MongolZ"-ийг түрүүлэх болов уу гэж олон хүлээсэн. Таамаг ёсоор хэсгээ ч тэргүүлж, хагас шигшээд шалгарсан боловч зохион байгуулагч орны "ENCE" багт 1-2 гэсэн харьцаатай хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Тоон үзүүлэлтээр "The MongolZ" баг "ENCE"-ийг өмнө гурван удаа тааран тоглохдоо хоёр удаа хожсон байлаа. Гэвч дөрөв дэх учраан дээр "ENCE" илүүрхлээ.

The MongolZ хагас шигшээд шалгарсан амжилтаараа 15 мянган ам.долларын эзэд болжээ.

Тэгвэл финалд Финландын "ENCE" болон Норвегийн "HEROIC" багууд учраа таарсан. Хоёр баг хоёулаа л шилжилтийн үе дээрээ явж байгаа тул цом хүртэж, фэнүүдээ баярлуулахыг хүссэн нь мэдээж. Финалын тоглолтын эхний мапыг HEROIC хожиж эхлүүлсэн. Ер нь л "ENCE"-ийг хожно гэж олон хүн бодоогүй биз. Учир нь тэд "Neityu", "xKacpersky" гэсэн 19, 17 настай залуучуудаар цус сэлбээд ердөө тавхан өдөр бэлтгэл хийгээд тэмцээнд орсон нь энэ байв.

Гэхдээ л "ENCE" гайхалтай эргэн ирж, гурван мап дараалан ялснаар 3-1 гэсэн харьцаатай нутаг дээрээ аварга болжээ. Тэд гурван өдрийн дотор "9z", "The MongolZ", "HEROIC" гэсэн шилдгүүдийг буулган авч, шинэчлэгдсэн гэдгээ харуулав.

Аварга авсан "ENCE"-ийн ахлагч "gla1ve" тоглолтын дараа "Бидний туулсан замыг одоо бодохоор үнэхээр галзуу байлаа. Миний хувьд Astralis-ийн сэлгээ рүү шилжихэд хэцүү санагдсан. Тэгээд ENCE-д ирэхэд бид өөрсдийн болон хамт олныхоо хүссэн үр дүнг хүртэж чадахгүй л байлаа. Харин одоо энд, Финландад, финландчуудын өмнө финланд баг ENCE-ийн өмнөөс цом өргөөд зогсч байна. Сайхан санагдаж байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 42 минутын өмнө 43.242.242.65

Live uzseen aimar chaasaan ugaasaa Glaive chmg shutii

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж