АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп "McDonald’s"-д дуртай гэдгээрээ эртнээс алдартай. Тэрбээр Ням гаригт Пенсильвани муж дахь кампанит ажлынхаа хүрээнд "McDonald’s"-ын франчайз салбарт ажиллав. Гэхдээ энэ үйл явдал түүний "McDonald’s" идэх дуртайтай огт хамааралгүй байв.
Дэд ерөнхийлөгч Камала Харрис 1983 оны зун Ховард их сургуулийн оюутан байхдаа Калифорниа мужийн Аламеда дахь Төв өргөн чөлөөнд байрлах "McDonald’s"-д ажилладаг байсан гэдэг. Энэ нь түүний намтар түүхийн гол хэсэг болсон юм. Кампанит ажлынхаа үеэр Харрис энэ түүхээ дундаж давхаргынхны хүмүүжлийн нэг хэсэг болгон сурталчилсан. Үүгээрээ тэр Трампийн чинээлэг хэв маягаас ялгарсан аж.
Харин Трамп энэ ярианд эргэлздэг. Тэрбээр Харрисыг хэзээ ч "McDonald’s"-д ажиллаж байгаагүй гэж мэтгэжээ. Мөн Ням гаригт "Камалагаас 15 минут илүү" ажилласан гэж өөрийгөө алдаршуулжээ.
Трампийн үгийн хариуд Харрисын кампанит ажлын төлөөлөгч Иан Сэмс "Трамп цөхрөнгөө барсан үедээ худлаа ярьдаг. Зуны амралтаараа ажиллана гэж юу байдгийг Трамп мэдэхгүй. Яагаад гэвэл зүгээр л салхинд хийсгэ гээд түүнд олон сая ам.долларыг мөнгөн таваг дээр тавиад өгсөн шүү дээ" гэжээ.
Чикаго хотод төвтэй "McDonald’s" нь дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ бөгөөд 40 мянга гаруй байршилтай. Үүнийхээ хэрээр томоохон ажил олгогчид тооцогддог. Зөвхөн Пенсильвани мужид л гэхэд 25 мянга гаруй хүн ажиллаж байна.
Нэргүй 2024-10-21 178.174.229.45
ER HUN KK
Нэргүй 2024-10-21 202.126.89.200
Нөгөө Сонгуулиар шаагилдаад байсан **р*н хүнэнцэрүүд бну??? News-н с алтааны бөөсны авгалдайнууд!!!