М.Лхагвагэрэл заан энэ улирлын анхны түрүүгээ хүртлээ

М.Лхагвагэрэл заан энэ улирлын анхны түрүүгээ хүртлээ

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Монгол бөхийн өргөөнд дараах барилдаанууд боллоо.


М.ЛХАГВАГЭРЭЛ ЗААН ТҮРҮҮЛЛЭЭ
Булган аймгийн Сайхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК, “Даян” дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, "Юү Эл И" ХХК, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож үзүүрлэв.
Дөрөвт Өвөрхангай Төгрөг сумын харьяат, “Нутгийн Буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Нью Майнд” групп, “Булган Хан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа. Наймд улсын заан Б.Серик, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Э.Батмагнай, аймгийн арслан М.Гантулга нар үлдэв.
СУМЫН ЗААН Б.ЦАГААНБАНДИ АНХ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 118 дахь удаагийн ээлжит барилдаанд 480 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Түргэн сумын харьяат, Алдар спорт хороо, Увснуур дэвжээний бөх, сумын баяр наадмын 2 түрүүтэй заан Батбаатарын Цагаанбанди 9 даван анх удаагаа түрүүлж, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, Хилчин спорт хороо, "Хангалын бор овоо" ХХК, Өнө мөнх констракшн, "Таванхан" дэвжээний бөх, сумын баяр наадмын 3 түрүүтэй заан Амарсанаагийн Амархүү хоёр дахь удаагаа үзүүрлэв.
Дөрөвт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, "Өлзийт дөрвөн бэрх" ХХК-ийн бөх, сумын баяр наадмын 6 түрүүтэй, "Тэмээ өргөдөг заан Ш.Эрдэнэбаяр, Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, Сүлд спорт хороо, “Увснуур” дэвжээний бөх, сумын заан Г.Пүрэвбаатар нар шалгарлаа.
Наймд Хэнтийн сумын заан Н.Идэрбат, Ховдын сумын заан О.Чадалбат, Архангайн сумын заан Б.Орших, С.Бат-Эрдэнэ нар үлдэв.
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан бүрд олгодог "Өсөх ирээдүйтэй бөхийн шагнал"-ыг Төв аймгийн Заамар сумын харьяат, сумын заан Б.Ган-Эрдэнэд, "Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдааны шагнал"-ыг Архангай аймгийн Өлзийт сумын харьяат, сумын заан Б.Оршиход тус тус олгов. Шагналыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ҮБХ-ны тэргүүн А.Ганзориг, мөн тус сумын харьяат, бизнес эрхлэгч, бөхийн хорхойтон Б.Баатархүү нар уламжлал ёсоор олгосон юм.
Мөн "Уран барилдааны тусгай шагнал"-ыг Архангай аймгийн Цэнхэр сумын заан С.Бат-Эрдэнэд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан "аранзан" хэмээх Ц.Гомбодоржийн охин Г.Орхонсэлэнгэ гардууллаа. Уг шагналыг тэгш тоотой сар бүрд олгохоор шийдвэрлэсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эх оронч 2024-10-21 103.168.34.39

Энэ наргиан цэнгээнээ болиоч ээ! Ажил хийгээч ээ!!! Бөх барилдаад улс огт хөгжихгүй эдгээр махан толгойнууд ойлгоосой. Эдгээр нөхдүүдээр төмөр хайлуулж машин, трактор, танк онгоцны хөдөлгүүр хийлгэх хэрэгтэй. Тэгж байж энэ улс хөгжинө. Мянга барилдаад энэ улс огт хөгжихгүй . Ийм ашиггүй наргиан цэнгээн марзагналаасаа салцгааа!!!!

Avatar

Эх оронч 2024-10-21 103.168.34.39

Энэ наргиан цэнгээний болиоч ээ! Ажил хийгээч ээ!!! Бөх барилдаад улс огт хөгжихгүй эдгээр махан толгойнууд ойлгоосой. Эдгээр нөхдүүдээр төмөр хайлуулж машин, трактор, танк онгоцны хөдөлгүүр хийлгэх хэрэгтэй. Тэгж байж энэ улс хөгжинө. Мянга барилдаад энэ улс огт хөгжихгүй . Ийм ашиггүй наргиан цэнгээн марзагналаасаа салцгааа!!!!

Avatar

Нэргүй 2024-10-21 122.201.31.64

Аавын төс байна шүү. Аатай бөх байсан байх аа.

Avatar

Нэргүй 2024-10-21 66.181.186.41

Аранзан Гомбодорж гэж атамаандуу авир зантай, эртэы бяртай төрсөндөө ихл эрдсэн бардсан эр хүн байсандаа, хөөрхий.Үр хүүхэд нь сайн сайхан явдагийм бна, яамай даа !!!
Ер нь өчигдрийн бөх дээр тэргүүлэгчдийн суудал хавиар айхтар янхигар авгайчуул нилээн харагдаад байсан шүү. Жинхэнэ бөхийн үйлдвэрүүд чинь л эд нар юмдаа гэж бодогдож байна лээ шүү.

Avatar

Зочин 2024-10-21 202.126.90.143

Өвөл болж байхад 100 жил гэж далжганаж байхаар өвлийн бэлтгэлээ базааж баймаар, тэгээд яагаа ч үгүй байхад зуд, турхан боллоо, үхлээ хатлаа гээд байв даа, энэ лхагвагэрэл зун олимпын үеээр их л муу, жинхэнэ утгаараа жуулчин л байсан даа, хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж