МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Тиймээс тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч буйгаа МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлд мэдэгдэж, УЗ өргөдлийг нь хүлээн авсан байна. Тиймээс дараагийн ерөнхийлөгчийг томилохоор МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлыг 2024 оны арваннэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногт хуралдуулахаар шийдвэрлэжээ.
МҮХАҮТ-ын дүрэмд зааснаар Үндэсний танхим нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэл санаачилга, гишүүнчлэлийн үндсэн дээр байгуулагдаж, өөрөө удирдах ёсонд тулгуурлан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль болон МҮХАҮТ-ын дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа явуулах, төвийг сахисан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийг нөхөн сонгох, батлах асуудлыг хэлэлцэнэ. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч нь танхимын Удирдах зөвлөлийн дарга байх бөгөөд Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлөөс олгосон болон дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, танхимын олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй.
МҮХАҮТ-ын дүрмийн 4.2.1-т зааснаар танхимын гишүүн нь харъяалагдах танхимын удирдах байгууллагыг сонгох ба түүнд сонгогдох, 4.2.2-т зааснаар Үндэсний танхимын Их хуралд оролцож хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийлэх эрх, үүрэгтэй.
Танхимын ерөнхийлөгчид нэр дэвшигчид товч намтар, мөрийн хөтөлбөрөө бэлтгэн Их хурлын товлосон өдрөөс хоёр хоногийн өмнө 17:00 цагаар тасалбар болгон нэр дэвшүүлэх комисст хүлээлгэн өгөхөөр заасан байна.
МҮХАҮТ-ын гишүүн нь 2024 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс өмнө МҮХАҮТ-д гишүүнээр элссэн бөгөөд 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар гишүүнчлэлийн хураамжийг бүрэн төлснөөр ээлжит XXII их хуралд оролцох эрхтэй болох аж.
Нэргүй 2024-10-21 202.179.24.47
МХАҮТ , МОХ , МҮЭ , МЭХ … УЛС ОРНЫ ХЭМЖЭЭНД ОЛОН НИЙТИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ УЧИРТАЙ ТББ УУД УЛСТАРЧДИЙН ГИШГҮҮР ШАТ ДАМЖЛАГА БОЛЖ ХУВИРСАН…
Нэргүй 2024-10-21 66.181.186.41
Хуучин дарга нь гэж нэг өл халзан толгойтой, яг цагаан сарын ул б**в шиг нүүртэй, Женког дагаж намирдаг ч хэн билээ дээ, тэр хайчсан бэ ? Шоронд орсон уу, яасан ?!
Нэргүй 2024-10-21 202.9.40.202
бас л нэг ман намын гар хөл очино биз\
Нэргүй 2024-10-21 66.181.188.251
ОДОО АЛАЛЦААД ЭХЭЛНЭ ДЭЭ