Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 11-ний /2024.10.11/ өдөр орон даяар зохион байгуулагдсан. Улмаар өнгөрсөн долоо хоногоос эхлэн нийслэл болон дүүргүүд мөн аймгууд Иргэдийн Төлөөлөгчдийн анхны хурлаа хийж Засаг дарга нараа томилж буй. Тэгвэл Ньюс агентлаг өчигдөр /2024.10.21/ уншигч та бүхэнд нийслэл болон дүүргүүдийн Засаг дарга нарын мэдээллийг нэгтгэн хүргэсэн. Харин өнөөдөр /2024.10.22/ аймгуудын Засаг дарга нарын мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР Б.ЦЭРЭННАДМИДЫГ ТОМИЛЖЭЭ
Архангай аймгийн Засаг даргад аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Цэрэннадмидыг томилохоор болжээ. Тодруулбал, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн 95,1 хувийн саналаар дэмжиж Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна. Тэрбээр 2023 оны хоёрдугаар сараас эхлэн тус аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа билээ. Ийнхүү ажлаа үргэжлүүлэхээр болжээ.
Түүний хувьд музейн арга зүйч-жуулчлал зохион байгуулагч мэргэжилтэй. Төрийн захиргааны менежмент мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
- 2005-2008 онд Соёлын дээд сургуульд багш,
- 2009-2011 онд Архангай аймгийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн дэд захирлаар,
- 2011-2016 онд Архангай аймгийн Музейн захирлаар,
- 2016-2020 онд Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар,
- 2020 оноос Архангай аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар,
- 2023 оны 02 дугаар сараас Архангай аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.
ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР Ш.ЁЛЫГ ТОМИЛОХООР БОЛСОН БАЙНА
Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томилохоор болжээ.
Тэрбээр, 1988-1998 онд Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургууль төгссөн.
- 1999-2003 онд ШУТИС-д суралцсан
- 2009-2010 онд Удирдлагын академи
- 2009-2011 онд ШУТИС-ийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн
- 2003-2006 онд Дорнод Нийтийн аж ахуй ОНӨҮГ-ын диспетчер, Хүний нөөцийн менежер,
- 2006-2012 онд "Чойбалсан хөгжил" ОНӨҮГ-ын дарга,
- 2012-2016 онд Дорнод аймгийн МАН-ын хорооны дэд дарга,
- 2016 оноос аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа юм.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР О.БАТЖАРГАЛЫГ ТОМИЛОХООР БОЛОВ
Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан өчигдөр /2024.10.21/ болж аймгийн Засаг даргаа томилсон байна. Тодруулбал, тус аймгийн Засаг даргад Сайншанд сумын II баг буюу 11 дүгээр тойргоос нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон О.Батжаргалыг сонгон, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар шийдвэрлэжээ. Тэрбээр, Монгол Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
- “Адептус консалтинг фирм” компанид хуульч, өмгөөлөгч,
- “Адептус консалтинг фирм” компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан.
- 2016-2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч хийж байсан.
- 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн өнөөдрийн хүртэл Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж буй. Ийнхүү улиран томилогджээ.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР Б.АЗЖАРГАЛЫГ ТОМИЛОВ
Дархан-Уул аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан болж аймгийн Засаг даргаар Б. Азжаргалыг томилохоор болжээ. Түүний хувьд 2020-2024 онд тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү улиран ажиллахаар сонгогдлоо. Тэрбээр, 2002 онд МУБИС-ийг төгссөн.
Ажлын туршлага:
- 2002 – УИХ-ын Тамгын газар УИХ-ын бие Төлөөлөгч
- 2004 – Дархан сумын ЗДТГ Мэргэжилтэн
- 2005 – Дархан сумын ИТХ-ын дарга
- 2008 – Дархан сумын ЗДТГ Засаг даргын орлогч
- 2012 – Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгч
- 2012 – Дархан сумын ЗДТГ-т Засаг дарга
- 2016 – Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгч
- 2020 – Дархан-Уул аймгийн Засаг дарга
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР С.МӨНХЧУЛУУНЫГ ТОМИЛОХООР БОЛЖЭЭ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар Дундговь аймагт МАН ялалт байгуулсан тул ийнхүү Засаг даргаа намаасаа шууд томилохоор болсон байна.
Боловсрол
- 1987-1997 онд 42 дугаар дунд сургууль, бүрэн дунд
- 1997 – 2001 онд ТИС-ийн бакалавр
- 2012 – 2014 онд Удирдлагын академи, магистр
- 2016 – 2020 онд Удирдлагын академи, докторант
- 2001 – 2008 онд ХБНГУ -д Улс төр, түүхийн чигэлэлээр суралцаж байсан
- Метталлурги инженер мэргэжлээр мэргэшсэн инженер зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 2009 – 2010 Нийслэлийн өмчийн харилцааны газар, бүртгэлийн мэргэжилтэн
- 2010 – 2012 Нийслэлийн өмчийн харилцааны газар, төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга
- 2012 – 2016 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
- 2016 – 2020 онд НИТХ төлөөлөгч
- 2016 оноос НИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдсон,
- 2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга
- 2017 – 2020 онд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ТУЗ-ийн дарга
- 2022 – 2023 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга
- 2023 оноос Эрдэнэс Монгол компанийн төлөөлөн дирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудитын албаны ерөнхий аудитороор ажиллаж байна.
Сонгуульт ажил
- 2008-2009 СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга
- 2016 оноос Нийслэлийн намын хорооны гишүүн
- 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн
- 2016 оноос МАН ын бага хурлын гишүүн
- 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга
СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР М.ИДЭРБАТЫГ ТОМИЛОВ
Сүхбаатар аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар М.Идэрбатыг аймгийн Засаг даргаар томилохоор болжээ. М.Идэрбат нь 2012-2020 онд Баруун-Урт сумын Засаг дарга, 2020 оноос Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа юм. Тэрбээр,
- 2002-2005 онд Сүхбаатар аймаг дахь ШУТИС-д багш
- 2005-2008 онд Угсаатны зүйн музейн захирал, 2008-2012 онд Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга
- 2012-2020 онд Баруун-Урт сумын Засаг дарга бөгөөд хотын захирагаар тус тус ажиллаж байжээ.
- 2008-2012 онд Баруун-Урт сумын Иргэдийн хурлын төлөөлөгч,
- 2012-2024 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
- 2008-2017 онд Баруун-Урт сумын ардчилсан намын дарга
- 2017 оноос Сүхбаатар аймгийн ардчилсан намын даргаар ажиллаж байна.
- 2003-2005 онд Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч
- 2008-2013 онд Аймгийн тээвэр, авто замын газрын дарга
- 2013-2016 онд Аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга
- 2016-2020 онд Арвайхээр сумын Засаг дарга бөгөөд Хотын Захирагч
- 2020 оноос Аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байна.
- 2022-2024 онд аймгийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга
- 2008-2024 онд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч
- 2024 онд аймгийн МАН-ын дарга тус тус хийж байжээ.
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР Г.ӨНӨРБАЯРЫГ ТОМИЛОХООР БОЛОВ
Завхан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад МАН-ын бүлгээс Г.Өнөрбаяр, АН-ын бүлгээс Б.Төрмөнх нарыг нэр дэвшүүлж санал хураалт явуулахад Төлөөлөгчдийн 57.1 хувийн саналаар Г.Өнөрбаярыг дэмжиж Ерөнхий сайдад уламжлахаар болжээ.
Тэрбээр, 1997 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдүгээр дунд сургууль төгссөн.
- 2001 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль (Ph.D) төгссөн,
- 2001-2009 МУИС-ийн НШУС-д цагийн багш, дагалдан багш, багш, дэд профессораар ажиллаж байсан
- 2005-2006 Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн
- 2006-2007 Барилга, хот байгуулалтын яаманд хэлтсийн дарга
- 2008-2009 Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн
- 2009-2012 Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын зөвлөх
- 2013 онд Японы Кюшүгийн их сургууль төгссөн
- 2013-2016 УИХ-ын Тамгын газар, УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөх, ажлын албаны дарга
- 2016-2023 оны 4-р сар хүртэл Хөдөлмөр, хийгмийн хамгааллын яамны Төрийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
- 2023 оны дөрөвдүгээр сард МАН -ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Завхан аймгийн МАН-ын хорооны даргаар сонгогдож байв.
- 2023 оны зургадугаар сард Завхан аймгийн Засаг даргаар томилогдсон. Ийнхүү ажлаа үргэжлүүлэхээр болсон байна.
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР С.БАТЖАРГАЛЫГ ТОМИЛОХООР БОЛЖЭЭ
Нэргүй 2024-10-22 202.126.89.200
Сонин мэдээлэл цацах юм ИТХ хуралдаагүй байхадямар эх сурвалж вэ? АН-ын гишүүнийг МАН томилдог болсон юм уу. ИТХ хэлэлцэнэ. Нэр дэвшүүлж Ерөнхий сайдад өргөн барина. Батлах эсэх ЕС-ын эрх хүрээний асуудал… Хууль гууль болсон юм уу?
иргэн 2024-10-22 103.168.34.113
Говь-Алтайд шоронд орж байсан наймаачин нинжа нар дарга болоод зогсохгүй уих гишүүн болдог болжээ сумдын дарга нарыг нь хүртэл нарийн шаллгаарай говь алтайчуд нинжа нараа зайлуулаач ээ
Эрхэмсэг 2024-10-22 103.212.118.234
Говь-Алтай аймгийн Чинбат гэдэг хар наймаачин энэ аймгийг удирдаж дөнгөх үү? Бугат суманд л цаашаа хил гарч Хятадын хог шаар авч ирж 4 дахин их үнээр сумын ард түмний халаасыг хоосолж байсан нөхөр хэдийдээ боловсроод төр удидах хэмжээний болох вэ дээ. Говь-Алтайхан бүх юмнаас хол алслагдсан хөх салхинаас нь өөр ханьгүй аймаг олигтой даргатай болохгүй бол явахгүй дээ. Энэ нөхөр нь ядаж байхад Эхнэрийн хамт төрөөс хулгай хийгээд шалгагдаж байгаа хүн. Зүгээр л МАН даа л өгч хэвтэхгүй хохь нь
зочин 2024-10-22 124.158.104.73
АН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Мөнхбат гэх түрүүний бөөс олны өмнө Мөнхчулууныг доош нь хийх гэж байгаад дундговьдоо намаараа нам тавиулсан байна. Дундговьчууд их ухаалаг сонголт хийжээ. Бусдыг дарамтлагч Мөнхбатыг навсайтал дэвсэх хэрэгтэй. Харин МАН дархан-уулд Азжаргалыг засаг даргаар улираах нь буруу. энэ Азжаргал чинь АТГ-т өдөр бүр дуудагдаж байгаа этгээд шүү дээ. Мөн АН Сүхбаатар аймагт АТГ-т дуудагдаж байгаа Идэрбат гэх этгээдийг улираах нь буруу даа.
Нэргүй 2024-10-22 203.98.76.176
Ажил хийдэг л хүмүүсийг л АТГ оролддог юм
Нэргүй 2024-10-22 66.181.186.41
АТГ гуай чинь МАН-ын нэг ч хүнийг дуудахгүй, АН-ын бүх хүнийг дууддаг шүү дээ !
зочин 2024-10-22 202.21.120.66
ДУА-т Азжаргалыг улираасан нь маш буруу алдаа болсон энэ поп Монголд байтугай дэлхийд байхгүй попордог их зальтай бас их дээрэлхүүЖавхлангий суганы үс байгаам жирийн малчин, ард иргэдийг авч хэлэлцэхгүй Дарханд баригдах Аж үйлдвэрийн цогцолбор, арьс шир боловсруулах үйлдвэрийг зогсоосон хар шаар байгаа юм
И 2024-10-22 103.168.34.203
Бас газрын панзчин гэсэн
Нэргүй 2024-10-22 66.181.189.69
Дундговьд энэ жил нэлээд сум 100 жил хийх гэж хандив цуглуулаад мөнгийг нь сонгуульдаа хэрэглэсэн гэж ярих юм. бүр Угтаалцайдам Өлзийт сумын Засаг дарга нар нь мөнгийг нь өөрийн дэлгүүр түцээр аваад сонгуулиар мөнгө тараасан юм бишүү.