М.Нарантуяа намын даргаа шүүмжлээд хөөгдөхдөө тулав

М.Нарантуяа намын даргаа шүүмжлээд хөөгдөхдөө тулав

М.Нарантуяа намын даргаа шүүмжлээд хөөгдөхдөө тулав

Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын Үндэсний хорооны хурал өчигдөр (2024.10.20) болж, дэд дарга нараа чөлөөлсөн төдийгүй УИХ-ын гишүүн М.Нарантуяаг намын нэр хүндийг унагаж байгаа үндэслэлээр хөөх санал гаргажээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа “УИХ-ын чуулгандаа суудаггүй гишүүдийн талаар шүгэл үлээхдээ дунд нь намын дарга М.Батбаатарыг хавчуулаад хэлсэн биш намын ээлжит бус Үндэсний хорооны хурлыг амралтын өдөр зарлан хуралдуулж, дэд даргаас буулгалаа. Ганцхан намайг дэд даргаас буулгахаар муухай харагдана гэж бодсон бололтой, бүх дэд дарга нарыг чөлөөллөө. Үндэсний хорооны хуралд би оролцож, ирц 50 хувьд хүрэхгүй байгааг хэлсэн.

Үндэсний хорооны хуралд Б.Батбаатар дарга таны төрсөн ах Б.Батцэнгэл, төрсөн дүү Б.Батухяг, Б. Батхүү нар сууж байна. Энэ янзаар бол хуралд ах дүү хамаатан садан, найз нөхөд,  албан хаагчид нь орж ирсэн байхыг үгүйсгэхгүй.

Нэг хүний нам болж байгаа юм байна, бүх түвшинд дүрмээ зөрчиж байна. Гаргасан шийдвэрүүд хүчин төгөлдөр биш шүү” гэдгийг хэлээд гарсан. Миний араас бас намайг дэмжиж байсан шударга гишүүд гарч ирсэн байна лээ.

Энэ нам маш олон хүнээ алдаж байгаа, зөрөөд маш олон хүн орж ирж байгаа. Ямар ашиг сонирхолтой хүмүүс орж ирж байгааг би мэдэхгүй. Мөн намайг ИЗНН –ын нэр хүндийг гутааж байгаа гэж үзэн, хөөх санал хүртэл гаргасан байна лээ” гэв.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа нь энэ сарын 17-нд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ ИЗНН-ын дарга Б.Батбаатар тэргүүтэй гишүүд хурууны хээгээ уншуулж, ирцэнд орчихоод чуулганы хуралдаандаа суухгүй байгаа тул тасалснаар бүртгэх шаардлагатай гэдэг санал гаргаж байсан юм. Энэ талаар тэрбээр “Чуулганы ирц дээр үг хэлэхгүй бол болохгүй нь дарга аа. Аргатай зальтай хэд хэдэн гишүүн байна.

Хурууны хээгээ уншуулчихаад гараад явдаг, бүтэн өдөржин хуралдаа орж ирдэггүй. Үг хэлэх болохоор орж ирж, попорчихоод гараад явдаг. Энэ хүмүүс өнөөдөр parliament.mn дээр ирцэнд орчихсон, бүртгэлтэй байгаа хэрнээ энэ танхимд суугаад иргэдээ төлөөлөх ажлаа хийхгүй байна.

Энэ бол зөвхөн өнөөдрийн асуудал биш. Өнгөрсөн долоо хоногийн хоёр өдрийн хуралдаан дээр ч ирцээ бүртгүүлчихээд гараад явсан. УИХ-ын ээлжит бус чуулганаар ч тийм л байсан. Би бүгдийг нь ажиглаад байгаа. Би Ёс зүйн хороогоор орсон учраас шаралхаад ажиглаад байгаа юм биш. Ер нь бид яах гэж ийшээ орж ирсэн юм, иргэдээ төлөөлөх гэж орж ирсэн. Иргэдээ төлөөлөхийн тулд бусдынхаа асуултыг сонсоод яам, агентлагийн удирдлагууд ямар хариу өгөөд байна вэ гэдгийг сонсохгүйгээр өөрийнхөө асуултад хариулт сонсчихоод явах юм бол яаж иргэдийг төлөөлөх ажлыг хийх гээд байгааг би үнэхээр гайхаж байна.

УИХ-аас иргэн төвтэй парламент бий болгоно гээд маш их цаг наргүй судалгаа, хэлэлцүүлэг, уулзалт хийгээд яваад байдаг. Гэтэл би төвтэй хэдэн гишүүн нь хуруугаа уншуулчихаад гараад явчихдаг байдлыг юу гэж ойлгох вэ. МАН, Ардчилсан нам ХҮН нам эвслийн Засгийн газар  байгуулаад эвссэн.

Сөрөг хүчин болж үлдсэн наймхан гишүүнтэй ИЗНН, Үндэсний эвслийн хоёр дарга нар нь хуралдаа суудаггүй, ирцээ бүртгүүлчихээд явчихдаг.

Манай намын дарга Б.Батбаатар байна, би гайхаж байна. Сүүдийн Засгийн газар байгуулна гээд гайхуулаад л байгаа. Энэ дотор юу болж байгааг мэдэхгүй байж, яаж Засгийн газарт хяналт тавих гээд байгаа юм.

Худлаа попроод яваад байдаг. Би бол маш их эргэлзээтэй, маш их бухимдалтай байна. Тийм учраас ирцээ бүртгүүлчихээд нэг цагаар илүү хугацаагаар хуралдаа суудаггүй УИХ-ын гишүүдийг тасалснаар тооцдог болмоор байна гэдэг санал дэвшүүлж байна” гэж мэдэгдсэн билээ. Гэвч намын дарга нь шүүмжлэлийг хүлээн авч чадсангүй, Үндэсний хорооны хурлаа зарлан, М.Нарантуяа гишүүнийг дэд даргаас нь буулгасан төдийгүй намаасаа хөөх асуудал босгож ирсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулж буй.

Иргэд “ИЗНН гэж хэн ч танихгүй намыг Нара л олон нийтэд таниулж УИХ-д дөрвөн суудалтай болгосон. М.Нарантуяа ИЗНН-д элсээгүй бол Б.Батбаатар УИХ-ын гишүүн болж чадахааргүй байсан. Эрүүл шүүмжлэл хүлээж авч чаддаггүй хүн нам удирдана гэж юу байдаг юм, Б.Батбаатарыг өрөийг нь огцруулах хэрэгтэй” гэцгээн шуугицгааж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
11
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2024-10-21 202.179.22.28

төрийн түшээ хүний ёс зүй гэж бий. Юм болгонд дуугараад л лайв хийгээд л буруу. Аливаад эхлээд сонсож бодож ойлгож байж дуугарах хэрэгтэй хэрэгтэй. Нара шиг түүнээс ч дор эр ч эм ч нөхдүүд УИХ-ын гишүүн болцгоосон. Өөрийгөө цэгцлэх хэрэгтэй юун түрүүнд элдэв лайваа зогсоо,унш,суралц,хичээ. Ер нь бол энэ хүний үйлдлээс ИЗНН-ын нэр хүнд унаж бна,намаас хөөх нь зөв шийдвэр

Avatar

зочин 2024-10-21 103.57.93.75

Улсын их хурлын гишүүд хуралдаа идэвхтэй сууж, үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлаж, улс орны хөгжил, ард иргэдийн сайн сайхны төлөө зүтгэх ёстой,Нараа буруу зүйл хэлээгүй байна,Хамгийн наад захын шаардлага зөрчигдөөд байгаад л бухимдсан байна,Юу нь буруу юм,, Ийм зүйлтэй тэмцэж байж л их хурлын ажил цэгцрэх тал рүү орно, Эс бөгөөс элдэв жүжиг тавьсан,тэр поп гэгч нь голлосон театрын тайз л болж хувирна,,

Avatar

Зочин 2024-10-21 66.181.185.232

АН-ын хар пиарч хэрүүлч ээмэгтэйчүүдийг бодвол Нараа шударга,, зөв бүсгүй юм билээ

Avatar

Нэргүй 2024-10-21 202.126.90.173

нара б****л ац ээжийгээ зодно нүднэ пязда гэж хөөж хараана шуламдаа

Avatar

зочин 2024-10-21 103.57.93.75

Ардчилагч гэх бүлэг этгээдийн нилээд нь энгэж бусдын нэр төрийг хорлох,нийгмийг хуурах донтой

Avatar

Иргэн 2024-10-21 157.15.7.107

За ганц байгаа сөрөг хүчнээ хүчтэй болж, идэж уухад нь саад болно гээд устгахаар шийдэж, Нараа гэгч галзуу солиотой амьтангуудыг боргуулж эхэллээ дээ. Энэ эмэгтэй ч нам байтугай төр самарна даа

Avatar

zochin 2024-10-21 43.242.242.65

muuuuuuuhai avgai shu neere uneheer… ter baij bgag n

Avatar

hytad huuhen 2024-10-21 202.126.90.173

заваан бүдүүн гахай шулам ээжийгээ зоддог ац даа

Avatar

Нэргүй 2024-10-21 59.153.112.110

ИЗНН-ыг хагалан бутаргах ажил эхэлж, Нараг ашиглаж бгаа биз.

Avatar

иргэн 2024-10-21 202.21.126.195

Ер нь Нара гэлтгүй энэ 126 дотор шинээр сонгогдсон хүмүүс бүгд төрийн түшээ хийх хүн маш цөөхөн.Өмнө нь УИХ-н гишүүн байсан хүмүүс ялгарч байна..Улстөрчтэй ойр байсан сэтгүүлч мэргэжилтэй шинээр гишүүн болсон 1, 2 нөхдүүд гайгүй.Бусад нь авах юм байхгүй. Сонгосон хүмүүс нь хараад ичиж байгаа байх дөө. Яаж ийм хүмүүсээр төрийн дээд байгуулага бариулаад 4 жил байна даа.

Avatar

Нэргүй 2024-10-21 202.126.90.173

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-10-21 202.126.89.200

Наржа дөнгөж 42 настай Саалийн үнээ юм даа! Намын буханцарууд нь жийхээр шийджээ

Avatar

ХҮН-эсэ л болдог орчлон л доо хө 2024-10-21 202.70.43.34

ИЙМ Иргэд ТИЙМ л Төр Байгуулах нь Хорвоогийн Жам хойно яая ч гэхэв…Итали улс цагтаа биеэ үнэлэгчийг гишүүнээр сонгосон бсан гэдэг…
Монгол улс Капитализм байгуулах замдаа Туулах ёстойгоо л туулж бнадаа хөөрхий…Хорвоогийнихаач ХҮН-ээсээ л Болдог Орчлондоо Хөөрхий

Avatar

Иргэн 2024-10-21 66.181.160.11

Их хурлын дага хэдэн х** ахнаа малалж чадахгүй юм бол төр төлөөлж даргалж суун жүжиглэж яадаг юм, их хурлын хулгайч нохдууд бүдл адилхан ажлаа хийж байгаа улс шүү дээ, хулгай хийх, худлаа ярих, хулгайч нарынхаа бүлэглэлийн ажилд ордоггүй нохдуудаа их хурлын дарга илжиг нь хараад мэлэрч суух шаардлага юу байгаа юм, тэр дархан эрх гэгчийг их хурлын гишүүн гэх бүх нохдоос авахыг ард түмэн тэмцэж шаардах ёстой. хэдэн гөлөг малалж чадахгүй их хурлын дарга илжигээр яадаг юм. тарцгаавал таарна.

Avatar

Б 2024-10-21 66.181.189.58

Нараагийн зөв

Avatar

Нэргүй 2024-10-21 66.181.160.90

бага насны хүүхэд сонирхдог бэлгийн г********н энэ заваан гахайг уих аас хөөж явуул харах царайны сэжиг хүрмээр балиар ггичий явж тэр бандийнхаа ббоовыг хөх жжингэр минь

Avatar

Нэргүй 2024-10-21 66.181.176.250

Нарагын зөв ш дээ ганц батбаатар ч биш хуралд суудаггүй олон хүн байдаг сонгогдох болохоороо ёстой л хайр зарлаад өдөр шөнөгүй л ажиллах юм яриад сонгогдчоод л маргаашнаас нь хувиал хөөгөөд явчдаг нөхдийг эргүүлэн татмаар байна

Avatar

ЗОЧИН 2024-10-21 202.70.44.46

Шударга нэгэндээ халтай болжээ, Батбаатарыг дажгүй зөв залуу гэж боддог байсан, худлаа байж, ийм хүн ч ажил хийхгүй дээ, шүүмжлэлийн хүлээж авлаа гээд зарлачих хэрэгтэй ш дээ, үүний оронд өсөрхөэ байдаг ээ яав даа, Нараагийн зөв

Avatar

Нэргүй 2024-10-21 66.181.186.41

Ернь бол шал тэнэг авгай л доо!Манай ард түмэн өөрсдөө энэний л өрөөмөн болохоор ч одоо яая гэхэв дээ !

Avatar

Зочин 2024-10-21 202.126.89.218

муусайн батбаатрын троллууд их орилолдож байна уу? Нараагийн хувийн амьдрал та нарт ямар хамаа байна аа? Их хуралд гарч ирсийм бол ажилаа хийх л ёстой шүү..Үнэнийг нь хэлсний төлөө бүр барьж идэх нь ээ

Avatar

mgl 2024-10-21 103.9.90.130

яалтачгүй Нараашийн зөв тэр батбаатар нь зайл

Avatar

Зориг 2024-10-21 124.158.104.73

энэ нара маш зөв шүүмжилсэн байна. шударга шүүмжлэлийг сонсож алдаагаа засаж чаддаггүй, хуралдаа суудаггүй худалч, попрохоос өөрийг мэддэггүй ИЗНН-ын Батбаатр, Үндэсний эвслийн Номтойбаяр нарыг өөрсдийг их хурлаас эгүүлэн татах хэрэгтэй. ийм хог шаарууд тргэдийг хэзээч төлөөлж чадахгүй. харин энэ нарантуяа чинь шударга хүүхэн байна. иргэдийг төлөөлөөд ингээд шударга дугараад сууж байг.

Avatar

Сонгогч 2024-10-21 66.181.188.66

Иргэд “ИЗНН гэж хэн ч танихгүй намыг Нара л олон нийтэд таниулж УИХ-д дөрвөн суудалтай болгосон. М.Нарантуяа ИЗНН-д элсээгүй бол Б.Батбаатар УИХ-ын гишүүн болж чадахааргүй байсан. Эрүүл шүүмжлэл хүлээж авч чаддаггүй хүн нам удирдана гэж юу байдаг юм, Б.Батбаатарыг өрөийг нь огцруулах хэрэгтэй” гэцгээн шуугицгааж байна. Энэ үнэн шүү Нара байгаагүй бол ИЗНН улс төрийн хүүр хэвээр, түүх болоод л үлдэх байсан даа. Манай БГД -д Нараад 3 сонгууль дараалж санал өгсөн 12000-15000 сонгогч байдаг юм шүү

Avatar

Нэргүй 2024-10-21 66.181.179.245

harin baahan ah duu nar ni suuj b yu ve 1 hunii hamaatnuudiin nam yum bishuu

Avatar

d 2024-10-21 103.57.95.93

Мэдрэл авгайг эртхэн хөөж явуулбал таарна

Avatar

Нэргүй 2024-10-21 118.221.242.42

шүүмжиллээ гэж хөөдөг бол дарангуйлагч мөн байна өөрийг нь хөөх хэрэгтэйшд

Avatar

Нэргүй 2024-10-21 66.181.179.245

batbastar ni ch bas l jagsaaltaar orson ene namaas 1ch hun ard irgedees songogdooguishdee

Avatar

Нэргүй 2024-10-21 43.242.242.59

Гэхдээ шударга шүүмжлэл тавьсан байна. Нам гэж туйлшрахгүй дутагдлыг нүүрэн дээр нь хэлнэ гэдэг бол эр зориг мөн. Бусад намын гишүүд дутагдалтай бол нам харгалзахгүй тэмцдэг болоосой. Нара-г дэмжиж байна.

Avatar

Зочин 2024-10-21 202.126.94.99

Бух намуудын сонгууль, жагсаалт гэж менге, завхайрал, терел садангийн шалгуураар орсон биздээ. Мэдлэг, боловсрол, ес зуй юу ч байхгуй, гутамшиг!!! Монголын нам гэх булэглэлийн нуур царай энэ УИХ !

Avatar

зочин 2024-10-21 192.82.66.30

улс төрд өөрөө сайн суралцаж их зүйл унших хэрэгтэй нам төлөөлж УИХ-д сууж байгаа гэдгээ ухамсарлаж өөрийг чинь бус намд санал өгч сонгосон иргэдээ хүндэлж сурна хамгийн түрүүнд

Avatar

Бадарч тахар 2024-10-21 66.181.185.219

Тэр Батбаатар гэдэг баньдийг хэн ч мэдэхгүй ! хэн ч тоодоггүй юм ! харин Нараг бол монголын ард түмэн бүгд мэднэ ! Нара жагсаалтанд бүртгүүлсэн учир ард түмэн энэ намд саналаа өгсөн юм үнэн хэрэгтээ ! Тэрийг нь одоо ч хүртэл ойлгоогүй мэдээгүй явдаг энэ тэнэг Батбаатар годилыг одоо яадаг билээ !

Avatar

Нэргүй 2024-10-21 59.153.112.110

юу хуцаад бга орк вэ? Сошиалаар солиотой юмаараа од болсон хүмүүсийг та нар л сонгоно.

Avatar

Нэргүй 2024-10-21 103.212.162.87

хэхэ. шааниз. намын ажилд оролцдоггүй, сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд ганц удаа оролцоогүй хүнийг намаасаа хөөсөн дээр шүү

Avatar

Нэргүй 2024-10-21 59.153.112.218

batbaatar naragiin shuumjleliig huleej avlaa tsomooroo ih huraldaa idevhitei suutsgaaya geed helsen bol uhaanrai darga bna geed magtah bailaa darga hiiheer hun bich bna teneg hun bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж