Засгийн газрын түвшинд цахилгааны төлбөрийг 67 хувиар, дулааны үнийг 28 хувиар нэмэх урьдчилсан тооцоолол гарчээ. Өөрөөр хэлбэл, дүн өвлийн цагаар эрчим хүч, дулааны үнээ нэмэх нь нэгэнт тодорхой болжээ. Харин 67, 28 хувь байх уу эсвэл үүнээс бага, өндөр байх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ганц үнэн гэвэл сүүлийн 34 жилийн хугацаанд нэмээгүй цахилгаан, дулааны үнийг хамтарсан Засгийн газар нэмэгдүүлэхээр тохирчээ. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Цахилгаан, дулааны үнийг нэмэхээс өөр гарц байхгүй. Ямар хэмжээнд нэмэх вэ гэдэг тооцооллоо гаргаж буй. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хороо ойрын өдрүүдэд эрчим хүч, дулааны үнийг нэмэгдүүлэх талаар Эрчим хүчний хороонд танилцуулга хийнэ. Шаардлагатай тохиолдолд УИХ, Засгийн газарт мэдээлэл хийнэ” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Эрчим хүчний салбар яагаад өнөөдрийн энэ их алдагдалд хүрэв. Улстөрчид нь нэр хүнд, амин хувиа, намынхаа нэр хүндийг бодож, дорвитой шийдвэр гаргаж чадаагүй явсаар ирснийг илрэл.
Угтаа бол эрчим хүчний хараат, дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаж чадахгүй Монгол Улсын хувьд жил бүрийн үнийн өсөлт, инфляци, зардал, хэрэглээндээ тааруулан үнээ нэмэх, тэр хэрээр алдагдалгүй ажиллах боломж үе үеийн Засгийн газар, эрчим хүчний салбарын сайд нарт байв. Гэвч эрчим хүчний салбараа анхаардаггүй, цахилгаан станцуудаа цаасан дээр л барьсан төдийгөөр өнөөдөртэй золгосон. Үүнээс болоод, эрчим хүч, дулааны үнэ нэмэх бодит үнэнтэй нүүр тулгарч байна. Жил бүр бага багаар нэмж, иргэдэд дарамтгүйгээр алдагдлаа нөхөөд явах боломж, цаг хугацаа байсан ч улстөрчид өөрсдийн нэр хүнд, амин хувиа хичээж ирснээс ийм нөхцөлд хүрсэн гэхэд буруудахгүй.
Эрчим хүчний салбар өнөөдөр 1.8 их наяд төгрөгийн урт хугацаатай зээлтэй, 539.6 тэрбумын богино хугацааны өр төлбөртэй байна. 280 төгрөгөөр үйлдвэрлэж байгаа цахилгааныг 140 орчим төгрөгөөр иргэн, аж ахуй нэгжид борлуулдаг байна. Айл өрхүүдийн дулаан 1м2 талбайг 506 төгрөгөөр тооцож борлуулдаг ч бодит өртөг нь 1300 орчим төгрөг байдаг аж.
Жил бүр л эрчим хүчний салбар алдагдалтай байна, үнэ нэмэх ёстойг салбарынхан нь хэлдэг. Дээрээс нь мэргэжилтнүүд эрчим хүчний салбарыг либералчилж, үнэ чөлөөлөх ёстой гэдэг ч бодит байдал дээр ажил хэрэг болохгүй байсаар ирэв. Түүгээр зогсохгүй эрчим хүчний станц барина, өргөтгөнө гэж төсөв дээрээ хэдэн жил мөнгө тавьж ирсэн ч цаасан дээрх хэдэн станцтай үлдсэн нь бодит үнэн.
Хамгийн чухал нь үе үеийн Засгийн газар, Эрчим хүчний сайд, эрх барьж байсан нам нь үнэ нэмэхээс үхтлээ айж, сонгогчдоос оноо авч чадахгүй, дахин сонгогдож чадахгүй байх гэсэн амин хувиа хичээсэн улс төрийн “золиос” нь өнөөдөр иргэд болж байна. Мэдээж, эрчим хүч, дулааны үнэ нэмбэл иргэд төлөх нь тодорхой. Хөлдөөд үхчихгүй, харанхуйд лаа бариад суухгүйн тулд бүгд л төлнө. Гагцхүү нэг удаад өндөр хувиар нэмэх бус бага багаар, иргэдэд дарамтгүйгээр нэмэх боломж, цаг хугацаа хангалттай байсан гэдгийг энд тодотгоё.
Энэ өвлийн хүйтнээс зутрахгүйхэн шиг давах ганц арга нь үнэ нэмэх гэдгийг Б.Чойжилсүрэн сайд хэлчихсэн. Өнгөрсөн жил сайдын суудлаа аваад “аргална даа” гээд эрчим хүчний хязгаарлалт хийсэн бол энэ жил ч мөн үнэ нэмнэ, дээрээс нь хязгаарлалт хийх гэнэ. Ийм л бодит үнэний амтыг улстөрчид бус иргэд амсах цаг асуй.
Зочин 2024-10-21 66.181.186.240
Үнэ нэмэгдлээ гээд эрчим хүчний хангаж сайжрахгүй энэ бол энэ өвлийг давах л арга зам юм Эрчим хүчний хөгжилд улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийж байж л эрчим хүчний хангамж сайжирна
Зочин 2024-10-21 66.181.186.240
Багануур Шивээ овоо Шарын гол ын уурхайнуудаа алдагдалгүй болгоорой ЭХЗХ гэж улс төрчдийн тоглоомын газар үүрэгт ажлаа хийлгүй олон жил болсоны гай одоо ийм байдалд оруулж байна
Нэргүй 2024-10-21 202.179.24.47
НААД ИХ АЛДАГДАЛ ЭНЭЭ ТЭРЭЭГ ЧИНЬ ЯАРХААРАА БИД ТӨЛДИЙМ …. АСУУДЛАА ШИЙДЭЖ ЯАДАХГҮЙ БОЛ ЧАДДАГТ НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.
Нэргүй 2024-10-21 202.179.24.47
НӨГӨӨТЭЙГҮҮР ҮНЭ НЭМЭХЭЭР ЮҮ ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ. ТАНАЙ ЯАМ ЯАГААД НҮҮРСЭН ДАЛАЙН ХӨВӨӨНД ГАНЦ СТАНЦ БАРЬЧИХАЖ ЧАДДАГГҮЙ ЯАМ БЭ… ЧӨӨЖӨӨ САЙДЫН ХУВИЙН ХӨРӨНГӨӨР БАРЬЧИХ ХЭМЖЭЭНИЙ Л МӨНГӨ БИЗ ДЭ… ХУВЬСГАЛЫН АЖИЛ ГЭХЭЭР Л МӨНГӨ БАЙХГҮЙ …. ИРГЭДЭЭСЭЭ ГАРГУУЛЧИХЪЯ ГЭХИЙН.
ЧӨӨЖӨӨД 2024-10-21 202.179.24.47
ХАНГИЙН АМАРХАН НЬ ИРГЭДИЙН ХАЛААСЫГ СУЙЛАХ. ГАНЦХАН ЦААСАН ДЭЭР ТУШААЛ ШИЙДВЭР БИЧЭЭЭД ИРГЭДЭЭР АЛДАГДЛАА ТӨЛҮҮЛЭХ.. ХЭРВЭЭ ЯАМ НЬ ҮАСГИЙН ГАЗАР НЬ УИХ НЬ ҮНЭ ХАНШ ДЭЭР ЯМАР Ч ҮГ ХЭЛЭХ ЭРХГҮЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАНГААРАА ШИЙДЧИХДИЙМ БОЛ ЯАМААР ЕР ЯАХЫН.
Нэргүй 2024-10-21 66.181.183.98
Монголд улс төрч гэж байдаг юмуу. Хэдэн өлөн хулгайч луйварчдыг өөгшүүлсээр байгаад даам болгон арчаагүй ард түмэн гэж
Нэргүй 2024-10-21 66.181.184.227
Данх сая CNPC, CHINA ENERGY гэх мэт том кмпануудтай уулзалт хийж ажил ярьж байгаа нь зөв зам руу гарч ирлээ. Тэрнээс цахилгаан станц барьж үзээгүй Кампучи компани авчирчихаад ажил яриад байвал хэзээ ч ажил бүтэхгүй. Ажлаа төр засагтайгаа яриад шийдэж чадах том компаниар ажил хийлгэнэ гэдгийг 1-р алхам гэдгийг ойлгож эхэлж байна уу даа.
Нэргүй 2024-10-21 202.126.91.138
Одоо үнэ нэмлээ гээд энэ өвлийг ажрилгүй давна гэж эрчим хүчнийхэн юугаа солиороод байнаа? Нэмсэн үнээрээ энэ өвлө цахилгаан станц барих юм уу? Эх үүсвэрээ нэмж байж үнээ нэмэх хэрэгтэй. Цахилгааны үнийг дагаад бүх юмны үнэ өсөж ард иргэд өвлийг давах чадваргүй болох юм бишүү? Ядаж дулаан оруулах хэрэгтэй Энэ усан толгойтой дарга нэртэнгүүдийг яая даа. Өөрсдөө үнэ нэмэгдэхийг анзаарах ч үгүй хагартлаа баяжсан улс
Zochin 2024-10-21 202.131.251.130
stantsiin darga nariin ter olon house, mashin yamar mongoor bii bolood baina. tom kompanidaas avlagaa avch chadahgui une nemj jiriin irgedee shulahaa bolioroi.
иргэн 2024-10-21 59.153.84.210
Тендерийн 10 хувь хочит Даваасүрэн гэж гай эрчим хүчний хөгжлийн садаа нөхөр байдаг даа, тэр яг хэний захиалгаар станц барихыг зогсоосон бэ? 10 хувь дээрээ тохирсонгүй юу ккк, энэ мэт балай гишүүдийг дахин дахин сонгоод гаргаад байдаг нь сонин шүү энэ хөвсгөлийнхэн /булгань орхон бас/
Зочин 2024-10-21 103.145.234.104
Цаашид тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй байхын тулд үнээ нэмэхээс өөр аргагүй. Эрчим хүчний алдагдалд төлдөг улсын төсвийн дараас хөнгөрч харин энэ хөрөнгийг шинэ эрчим хүчний эх үүсвэртэй болоход зарцуулья. Улс байнга их хэмжээний эрчим хүчний алдагдлыг төлөөд явах нь зөв шийдэл биш!!! Эрчим хүчний асуудлыг одоо шийдэхгүй бол хэзээ шийдэх вэ??? Өвөл хөлдөөд үү…Цахилгаанаа байнга таслуулаад явах нь бидэнд хэрэггүй. Эрчим хүчний асуудлыг бодитоор шийдэхгүйгээр улс орны хөгжлийг ярих боломжгүй
Нэргүй 2024-10-21 202.21.110.35
Дулааны V цахилгаан станц хаана байна?
Нэргүй 2024-10-21 66.181.161.106
Толгойтод ойрдоо байнга л өдөр ч, шөнө ч/ 10 сарын 16 наас 20нд шөнө тоггүй байлаа/ тог хязгаарлах юм Чойжоо мэдсэн үү
Нэргүй 2024-10-21 103.57.93.71
саяхан хүүк турменстанд очиж "туршлага" судлаа биз дээ,тэнд бүх айл өрх нь үнэгүй газ хэрэглэдэг гэсэн,манайд бол нүүрсээ үнэгүй хэрэглэхтэй агаар нэг,иймд нүүрсээр ажилладаг цахилгаан станцын гаргасан тог,дулааныг харин ч үнэгүй болгох ёстой,ковидын үед бүх юмнаас нь чөлөөлөөд монгол улс лав дампуураагүй л юмдаг хийх хүнд арга олдоно, хийхгүй луйварчин чойжоод шалтаг олдноо гэж???
Нэргүй 2024-10-21 66.181.168.8
5 дугаар цахилгаан станцаа барчихаач дээ ингэж урд хормойгоороо хойдхоо нөхөж байхаар. Хаа хаанаа амар шүүдээ.
Зочин 2024-10-21 202.179.25.47
Гэр хорооллын иргэд өвлийн улиралд сардаа дулаан, цахилгаандаа 250,000-500,000 төлж болоод байхад байрныхан 2-3 өрөө бүх зардал нь нийлээд 150,000 төгрөг төлдөг. Дулааны үнийг нь шууд нэмэх хэрэгтэй
Zochin 2024-10-21 103.29.144.172
Дулааны үнийг нэмж болно. Боломжтой айл өрхүүд ОРон сууцанд амьдарч байгаа. Гэр хорооллын айл өрхүүд түлшний үнэнд 1200000-1500000 төгрөг зарцуулж хүйтний улирлыг давдаг.
зочин 2024-10-21 59.153.113.142
Нүүрсний хулгайчдаар энэ алдагдалтай эрчим хүчний үнийг төлүүлж яагаад болдоггүй юм.
Энэ хэргийг бүхэлд нь шийдээд тэр Хууль зүйн сайдын яриад байгаа хөрөнгө хураах хуулиа яаралтай баталчихвал
шийдэж болох юм биш үү? Мал мэнд үү гэгчээр нөгөө газрын сонсгол яасан?
Ийм хулгай луйвраа шийдэж чадахгүй байж цалин тэтгэвэр нь хүрдэггүй иргэдийнхээ хармайг тэмтэрч яахнав.
Нэргүй 2024-10-21 202.70.43.34
ЗӨВӨӨ НЭМЭХ ЦАГ БОЛСОН ДЭЭР НЬ НЭМЭЭЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ ХУВЬЧИЛАХ ХЭРЭГТЭЙ ЯАРАЛТАЙ ХУВЬЧИЛАЯАА
Хороон дарга 2024-10-21 66.181.184.227
Энэ Чойжилсүрэн гэдэг ТАХАЛ ажил аваад 3 дах жилийнхээ нүүрийг үзэж байна. Ямарч цахилгаан станц эхлүүлэх шийдэлд хүрсэнгүй. Тэр намдаа их хэмжээний мөнгө хандивласан гээд сайдын суудал өгдөг юм бол авцгаа өгцөөгөө нам дээрээ шийд. Битгий иргэдийн амьдралаар тоглоод бай.Сүүлдээ 10 %-ийн Даваасүрэн хулгайч ч энэ салбар руу сарвуугаа дүрээд байх шиг…Бүүр хоёр хулгайчид даатгагдсан салбар өөдлөхгүй бх.
Нэргүй 2024-10-21 103.168.34.102
HAHa