Хуучирсан мэдээ: 2010.09.05-нд нийтлэгдсэн

“Takers” 20 саяыг оллоо

Өнгөрсөн долоо хоногийн Box Office-ын жагсаалт гарчээ. Энэхүү жагсаалтыг өнгөрсөн наймдугаар сарын 27-нд нээлтээ хийсэн  “Takers”  кино 20 сая ам.долларын ашгаар тэргүүлжээ. Найруулагч John Luessenhop-ын бүтээл болох энэхүү адал явдалт, триллер киноны гол дүрд дуучин Chris Brown, Hayden Christensen, Matt Dillon, Michael Ealy, Idris Elba нар тоглосон юм.
Харин хоёрдугаар байрт мөн л долоо хоногийн өмнө нээлтээ хийсэн “The Last Exorcism” нэртэй аймшигийн кино оржээ. Уг киног найруулагч Daniel Stamm найруулж гол дүрд нь Patrick Fabian, Ashley Bell нар тоглосон аж. Lionsgate-ийн бүтээл болох тус кино нь чөтгөр шулам, мухар сүсэг, шашны шинж чанартай аймшгийн киноны төрөлд хамрагдах аж. Киног хоёр сая долларын өртөгтэй бүтээсэн ба 87 минут үргэлжилдэг аж.
Гуравдугаар байрт Холливуудын тулаанч эрчүүдийн цугларалт болсон хэмээгдээд буй "The Expendables" кино оржээ. Холливуудын киноны мангас “Lions Gate” 80, 90-ээд оны тулаант киноны оддоос Холливуудын шоу бизнесийн акул, улс төрч болон хувирцгаасан “Action Trio” хэмээн алдаршсан гурвал болох жүжигчин, зохиолч, найруулагч Силвестер Сталлоне, жүжигчин, Калифорни мужийн амбан захирагч Арнольд Шварцнеггер, жүжигчин, найруулагч Брюс Уиллис нар энэхүү кинонд тоглосон юм. Киног Сталлоне өөрөө найруулж гол дүрд нь тоглож байгаа бөгөөд хөлсний бүлэгт толгойлогч Barney Ross /Сталлоне/, түүний туслах SAS-ын тусгай ажилтан  Lee Christmas /Сталлоне, Шварцнеггэр нарын хойч үе болоод байгаа “тээвэрлэгч” Жэйсон Стэтхам /, Хятадын зодооны урлагийн мастер Yin Yang /Жет Ли/ болон багийн бусад гишүүд /Дольф Лундгрен, Терри Крьюс, Рэнди Кьючур, Стив Остин / нар тусгай даалгавар гүйцэтгэж, киноны адал явдал эхэлдэг аж. Нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо л Box Office-ын шилдгийн жагсаалтыг тэргүүлсэн энэхүү кино одоо болтол жагсаалтын дээгүүрт бичигдсээр байгаа нь ямархуу бүтээл болсныг нь илтгэж байна.

Ингээд та бүхэндээ шилдэг 10 киноны жагсаалтыг хүргэе. 

  1. “Takers”  $20,512,304
  2. “The Last Exorcism” $20,366,613
  3. “The Expendables” $9,527,937
  4. “Eat Pray Love”     $6,815,555
  5. “The Other Guys” $6,285,712
  6. “Vampires Suck” $5,221,780
  7. “Inception” $4,876,356     
  8. “Nanny McPhee Returns” $4,714,215
  9. “The Switch” $4,583,481
  10. “Piranha 3D” $4,302,878

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж