- Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан аймгийн нутгаар шөнөдөө цас орсон.
- Архангай, Баянхонгор, Булган, Төв, Өвөрхангай аймгуудын зарим хэсгээр болон Улаанбаатар, Налайх, Багахангай дүүргийн нутгаар цас орж байна.
- Мөн Багануур, Хэнтий, Говьсүмбэр Орхон аймгуудын нутгаар тэнгэр бүрхэг, бага зэрэг салхитай, хүйтэн байна.
2024 оны аравдугаар сарын 21-нээс 2024 оны аравдугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Аравдугаар сарын 21-нд төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Мөн энэ сарын 22-нд Монгол-Алтайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно.
Салхи 21-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -4…-9 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -10…-15 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна. Энэ сарын 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
bcbbvg 2024-10-20 202.9.40.241
Халх гэж үндэс байхгүй шүү манж зохиол монголд ямарч хамаагүй
тал нутгийн нүүдэлчдын эзэд нь дөрөвүүд шүү. Харгис манжын харгислал түйвээнэс болж эзлэгдэхгүй тулд нутгийн баруун талруугаа очсон байдгиымаа. Манж шаарууд нүүдэлчдын нутагруу түйвээж орж ирчээд эзэрхэж авирлдгийн манжруу чин зайлуулнаа. Нүүдэлчдын нутагт ирчээд сүүлдээ бүр өөр юм шиг авирлдгийн. Халх гэж хашиграгчдын цаана манж хужаагууд байдгийн. Түүхийн устгаж гуйвуулж хулгайлж завшин баялагын хулгайлж цөлмөн .
Буриад 2024-10-20 202.9.46.24
гуцаарай муу өмхий цэдэнбал нямдоржнуудаа, 40 түмэн халх, 4 түмэн ойрад гэж байсан юм