АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трамп дахин сонгогдвол Хятад улс түүнийг өдөөн хатгаж зүрхлэхгүй гэдгийг Трамп хэлжээ. "Яагаад гэвэл намайг галзуу гэдгийг Ши Жиньпин мэднэ" гэж Трамп "Wall Street Journal"-д ярилцлага өгөхдөө хэлэв.
Тэрбээр "Хэрвээ та нар Тайвань руу довтлох гэж байгаа бол надад их харамсалтай байна. Би татварыг тань 150-200 хувь болгон нэмэгдүүлнэ гэж би хэлнэ. Тайвань руу довтлохоос урьдчилсан сэргийлэхийн тулд цэргийн хүч ашиглахгүй. Яагаад гэвэл Ши Жиньпин дарга намайг хүндэлдэг, намайг галзуу амьтан гэдгийг мэддэг. Би түүнтэй маш хүчтэй харилцаатай. Тэр үнэндээ тун дажгүй хүн байсан, би одоо найз гэдэг үгийг хэлмээргүй байна. Тэр миний найз байсан. Гэхдээ би түүнтэй сайн ойлголцсон. Тэр ч их хахир хүн дээ" гэжээ.
Цаашилбал, тэрбээр Путинтэй ч сайхан харилцаатай тухайгаа дурдав. Оросын ерөнхийлөгчийг дэмждэг гэдгээрээ шүүмжлүүлдэг тэрбээр энэ удаад Украин руу дайрахгүй байхыг Путинд сануулснаа хэлжээ.
Цагаачлалын талаар түүнээс асуухад "Би олон хүн АНУ-д ирээсэй гэж хүсдэг, гэхдээ хуулийн дагуу шүү дээ. Хууль бус цагаачдыг олноор нь албадан гаргах төлөвлөгөөний талаар ярьмааргүй байна. Сайхан загнах тусам хууль бусаар орж ирэгсэд ихэсдэг" гэв.
Холбоотой мэдээ