Иргэд хуульд заасны дагуу галт зэвсгийг ашиглах хэрэгтэйг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа. Энэ төрлийн гэмт хэрэг иргэдийн санаатай болон болгоомжгүй үйлдлийн улмаас гарсан байдаг.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 15-ны өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт буудуулсан хүн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад иргэн Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ галт зэвсэгтэй харьцсаны улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан байж болзошгүй үйлдлийг тогтоогоод байна. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан байж болзошгүй галт зэвсгийг Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжилгээнд оруулахаар шилжүүлэн өгч, мөрдөн шалгах ажиллагааг тус аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлж байна.
Галт зэвсгийн тухай хуулийн 11-р зүйлд зааснаар Монгол Улсын иргэн та өөрийн өмчлөл эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгүүлсэн байх, зориулалтаар нь аюулгүй ажиллагааг ханган ашиглах эрхтэй. Мөн иргэн өөрийн өмчилж эзэмшиж ашиглаж байгаа галт зэвсгээ амь бие, эд хөрөнгийг араатан амьтнаас хамгаалах зорилгоор ашиглаж болно гэж хуульчилсан байдаг.
Нэргүй 2024-10-20 76.157.34.63
амь бие, эд хөрөнгийг араатан амьтнаас хамгаалах зорилгоор ашиглаж болно гэж хуульчилсан
hulgaich deeremchin haldan dovtlogchoos hamgaalahiin tuld hereglej bolno bizdee
nvcc 2024-10-20 202.9.40.241
нүүдэлчдын ураг удам эзэд дөрөвдүүд нүүдэлчдын үнэн бодит түүх шастирыг атгаг бузар санаагаар устгаж гуйвуулсн манж х***а хог шааруудыг манжруу нь далдарулдгийн.
Зочин 2024-10-20 66.181.161.67
Гүй дөнгөж саяхан л салбарын сайд нь "б** авахгүй бол дэмий шүү. Хувь хувьдаа бушуухан буутай болоотох" гээл зандчаад байсан. Худалдааныхныг занаад л. Та нар муу сайн, 100-хан долларын глокийг 10 нугалж зарлаа, арьсыг чинь хуулна шүү" энэ тэр гээд л. 92 онд зах зээлд шилжээд төр засаг жирийн иргдэд архины норм тогтоож, энэ дагуу хүн бүр хуваарьт архиа аваагүй бол бараг ял тооцох шахуу юм болж байлаа. Тэгээд жаахан дараахнаас нь гэмгүй иргэд дэмий баахан архи эргүүлж тойгуулддаг болсоны дараа арх
Нэргүй 2024-10-20 66.181.161.67
ины үнийг одоо нэмнэ, үзүүлээд өгнө гээл занаад, зүхээд эхэлсэн. 2000-аад оноос шинээр сонгогдсон гишүүн нэг бүр архи тамхины эсрэг хууль санаачилж дебютээ хийдэг заншил тогтсон. 90-ээд оны сүүлээр манай эрх баригчид сексийн хувьсгал хийж байгаагаа зарлаад л одоо энэ Украйнтай дайтаж буй Оросууд хүн амын хүйсний тэнцвэрийг бодлогоор нөхөх үүднээс ажлын байран дээрх завхайрлыг албан ёсоор зөвшөөрж чөлөөлдөгтэй адил акцууд явуулж байсан. Тэгсэнээ даан удалгүй 2000-аад оноос гэр бүлийн гадуурх хари
Нэргүй 2024-10-20 66.181.161.67
лцаа бүхий эрийг агтлаж, эмийн савны амыг боох шахуу айхтар хүмүүн бус агуулгатай хуулиуд санаачилж эхэлсэн. Дэндүү муйхар, хүмүүн бус хандаж байсан. Одоо зарим нь санаж байгаа болов уу? Ц.Нямдоржийн санаачилсан хуулийн дагуу бүх ном товхимолоос бүсэлхийнээс доогуурх зураг, графикийг устгах (бүр яг үг үсэгчлэн тэгэж байсан) операци зохион байгуулж байлаа. Тэгсэнээ бүр давраад анагаахын сурах бичиг, дунд сургуулийн хүний биеийн анатомийн номноос дээрх агуулга бүхий хуудсуудыг устгах тухай ажил зо
Зочин 2024-10-20 66.181.161.67
хион байгуулж байлаа шүү дээ. Хэн нь урсан мэдэхгүй, дүүгийн маань номны хуудас лав алга болцон байсан. Энэ бүхнээс дүгнэхэд манай удирдлагууд, ялангуяа эрх баригчид тэр дундаа сүүлийн 32 жилийн үлэмж дийлэнхэд нь дангаар засаглаж буй энэ намынхан яг ямар санал бодлоготой хүмүүс юм бэ? Үүнийг л тодруулмаар байна. Зугаацмаар байдымуу, хийх юм нь олддоггүй юмуу? Эсвэл онт мэдлэггүй, улс орон удирдах гэдгийг одоо болтол 20-р зууны социализмынхоороо ойлгоод байдаг юмуу. Залуу үе гарлаа л гэнэ.