"Х" платформ дээрх заналхийллээс болж ослын буулт хийв

"Х" платформ дээрх заналхийллээс болж ослын буулт хийв

"Х" платформ дээрх заналхийллээс болж ослын буулт хийв

"Х" платформ дээрх заналхийлсэн нийтлэлээс болж 147 зорчигчтой онгоц Германд ослын буулт хийжээ. Энэ нь Шинэ Делигээс Лондон хүрч явсан Энэтхэгийн агаарын тээврийн "Vistara" компанийн онгоц байв. Онгоц дотор тэсрэх бөмбөг байгаа гэсэн заналхийллээс болж Франкфуртад ослын буулт хийжээ.

Ослын буулт хийсний дараа хүмүүсийг буулгаж, цагдаа нар үнэрч нохойн хамтаар шалгалт хийсэн байна. Гэхдээ онгоцноос ямар ч тэсрэх зүйл олдоогүй. Онгоц цаашаа Лондон руу ниссэн эсэх нь тодорхойгүй байна.

"Х" платформын нийтлэлийн ард Мумбай хотод амьдардаг өсвөр настан байсан гэж сэжиглэж байна. Түүнийг Энэтхэгийн цагдаа нар баривчилжээ.

"Vistara"-ын онгоц өмнө нь есдүгээр сард мөн ижил төстэй заналхийлэлд өртөж байв. Тодруулбал, "Онгоцонд тэсрэх бөмбөг байгаа" гэсэн захидал онгоцны ариун цэврийн өрөөнөөс олдсоноор Туркт ослын буулт хийжээ. Гэвч энэ нь мөн л худал байсан.

Өөр бусад авиа компани ч бас ийм заналхийлэлд өртөх нь сүүлийн үед ихэсчээ. Гэхдээ эцэстээ бүгд худал заналхийлэл болж таардаг аж. Ийм заналхийллүүдийн цаана ихэвчлэн насанд хүрээгүй хүүхэд, эсвэл тоглоом тохуу хийх зорилготой хүмүүс байдаг.

ЭХ СУРВАЛЖ: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-20 139.5.219.103

христийн шашинтнууд Монгол орныг гутаадаг.

Avatar

Нэргүй 2024-10-20 202.55.188.91

unen

Avatar

Нэргүй 2024-10-20 103.212.162.108

Маргах шаардлаггүй, монгол орныг буддизм хэрхэн мөхөөж байгааг бид харж бн. Баталгаа нь өөрсдийгөө хар, нийгмээ хар, хотоо хар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж