Холерын вакцины нөөц дэлхийн хэмжээнд дууссан гэдгийг ДЭМБ мэдэгдлээ. Дэлхийн вакцины үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч эрэлт хэрэгцээ нь нийлүүлэлтээсээ давж буй тул нөхцөл байдал хүндэрчээ.
ДЭМБ сар бүр гаргадаг тайландаа дурдахдаа "Аравдугаар сарын 14-ний байдлаар дэлхийн хэмжээнд амны хөндийд дусаадаг холерын вакцины нөөц шавхагдсан, үлдсэн тун байхгүй. Ирэх долоо хоногт нэмэлт тун авах төлөвтэй байгаа ч хомсдолтой байдал нь дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээ авахад ихээхэн бэрхшээл учруулж байна. Өвчний тархалтыг хянах хүчин чармайлтыг сааруулж байна" гэжээ.
Бангладеш, Судан, Нигер, Этиоп, Мьянмар улсууд есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 14-ний хооронд холерын вакцины хүсэлт ирүүлжээ. Нийтдээ 8.4 сая тунгийн хүсэлт ирсэн ч боломж хязгаарлагдмал байсан тул 7.6 сая тунг л тээвэрлэж чаджээ.
Тус байгууллагын мэдээлснээр энэ онд 439,724 холерын тохиолдол бүртгэгджээ. Мөн есдүгээр сарын 29-ний байдлаар 3432 хүн нас бараад байна. 2024 онд өмнөх оныг бодвол тохиолдлын тоо 16 хувиар бага байна. Гэсэн ч нас баралтын тоо нь эсрэгээрээ 126 хувиар өссөн нь санаа зовоож байгаа аж.
Нас баралтын тоо ийн өссөн нь өвчний дэгдэлт чухам хаана байгаагаас хамаарч байна. Тодруулбал, мөргөлдөөнтэй бүс нутгуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж ноцтойгоор алдагдсантай энэ нь салшгүй холбоотой. Мөн үерт нэрвэгдсэн газрууд онцгой бүсэд багтаж байна.
Нэргүй 2024-10-20 124.170.6.191
Эм үйлдвэрлэгч компаниуд зориуд элдэв өвчин тарааж эм тариа вакцин зарж мөнгө олдог байх өө. Билл Гейтс 2016 онд л оюутнуудад лекц уншиж байхдаа 2019 онд Ковид тахал гарна гэж байсан. Тэр товариш эм үйлдвэрлэдэг том компанитай юм байна лээ. Тэр яаж хэдэн жилийн өмнөөс мэдсэн байхав? Ажиглаад байхад 10 орчим жил болоод л нэг халдварт өвчин гараад байгааг ажиглаарай. 2009 онд САРС гээд нэг өвчин гарч байсан.. 2000 оноос өмн Холер гээд өвчин гарч байсан. Одоо Сармагчны цэцэг ч гэх шиг өвчнүүд гарад