Барьцаат зээлийн гэрээгээр хурдан морь унуулдаг байжээ

Барьцаат зээлийн гэрээгээр хурдан морь унуулдаг байжээ

Барьцаат зээлийн гэрээгээр хурдан морь унуулдаг байжээ

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт иргэн А, Т нар нь нэр бүхий хоёр иргэнтэй барьцаат зээлийн гэрээ байгуулан, бага насны хүүхдийн суралцах, амьдрах орчныг өөрчлөн, хөдөлмөрийн мөлжлөг хийсэн байж болзошгүй хэргийг илрүүлэн шалгажээ.

Энэ хэрэг өнгөрсөн оны гуравдугаар сард Дорнод аймгийн нутаг дэвсгэрт гарсан. Тус аймгийн иргэн А нь бусадтай барьцаат зээлийн гэрээ байгуулж, есөн настай хүүхдээр хурдан морь унуулж, авсан цалингаас нь суутгуулах нөхцөлтэйгөөр хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарт хохирол учруулахуйц аюултай, хориглосон ажил эрхлүүлдэг байжээ. 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр есөн настай хүүг унаач хүүхдэд шаардлагатай хувцас, хамгаалах хэрэгсэлгүй, стандарт журмыг зөрчиж, хориглосон цаг хугацаанд морь унуулсан. Энэ үеэр хүүхэд мориноос унаж гэмтсэн байна.

Тиймээс иргэн А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5-р зүйлийн 1 дэх хэсэг, 16.10-р зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг энэ оны аравдугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

өөө 2024-10-20 66.181.164.23

Мах идэж мах уралдуулж маханд мах чихэхээс өөр ид шидгүй сдакууд

Avatar

Зочин 2024-10-20 103.212.119.75

наадахаа буудчих, адсагануудыг шоронгын тогоонд өг

Avatar

Зочин 2024-10-20 103.57.94.48

энэ хурдан морь бөх тэхээр элннцэгээ хийнээ. тас хорь

Avatar

Нэргүй 2024-10-20 66.181.186.41

Чи яасан их атаархуу юм бэ ?

Avatar

Нэргүй 2024-10-20 139.5.219.25

Эргүү минь хүүхэд зовоож байдаг малууд биз дээ

Avatar

Зочин 2024-10-20 59.153.113.253

Бөх, уяач гэсэн нийгмийн шааруудыг давраавал юм юм л болно доо

Avatar

Нэргүй 2024-10-20 139.5.216.139

ГАВАЛ

Avatar

Зочин 2024-10-20 66.181.177.152

хүүхдүүддээ хайргүй хүн олон болж бна яамаарч юм бэдээ

Avatar

Нэргүй 2024-10-20 66.181.186.41

Чи бүгдий нь өргөж аваад өсгөчих л дөө, хө !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж