Японы эрх баригч Либерал ардчилсан намын төв байрны өмнө Бямба гаригийн өглөө молотовын коктейль бололтой зүйл хаясан эрэгтэйг Токиогийн цагдаа баривчилжээ. 49 настай сэжигтнийг нийтийн хэв журам сахиулахад саад учруулсан гэх үндэслэлээр баривчлав. Энэ хэргээс болж хүн бэртэж гэмтсэн зүйл үгүй.
Цагдаагийн газрын мэдээлж буйгаар тухайн этгээд нь өглөөний 06:00 цагаас өмнөхөн намын төв байрны өмнө пургон маягийн машинтай иржээ. Улмаар тав, эсвэл зургаан ширхэг шатамхай бөмбөг шидсэн байна. Шатамхай бөмбөгийн нэг нь цагдаагийн машиныг онож, гал гарсан боловч удалгүй унтраасан.
Дараа нь тэр хүн машинаараа ерөнхий сайдын албан өрөө байрладаг хэсэг рүү дайрахыг оролдсон ч түүнийг саатуулжээ. Энэ үед тэр дахин утаат бөмбөг шидэхийг оролдсон ч мөн л амжилтгүй болсон байна. Цагдаа нар түүний машинаас 10 хуванцар сав, ашиглаагүй галт бөмбөгүүд олжээ.
Нэргүй 2024-10-20 103.212.116.220
Пургон биш ФУРГОН
Нэргүй 2024-10-20 59.153.115.11
"… байр луу" ???
Хн 2024-10-20 202.9.46.24
гялаан уутанд чацга алдаад хулгайн намын байр руу шид
Нэргүй 2024-10-20 66.181.161.201
pubg гийн гай
Бат 2024-10-20 59.153.86.34
молотовын коктейль фургон гэж Орос нэр дурдаж байхаар. Haice-д суусан тэсэрч дэлбэрэх шилтэй шилтэй шингэн шидсэн гээл хэл л дээ
Нэргүй 2024-10-20 103.212.118.50
ард нь орос байсан гэж үзсэн хэрэг буй заа