Израилийн хойд хэсгийн Цесареа дахь ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн гэр лүү дрон харвасан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Нетаньяху тухайн үед гэртээ байгаагүй бөгөөд өөр хүний амь хохироогүй.
Үүний өмнөхөн Ливанаас нэг дрон харваж, байшин оносон тухай Израилийн арми мэдэгдээд байв. Чухам ямар барилга байсныг тухайн үед нь мэдэгдээгүй. Мөн өөр хоёр дрон Израилийг онилсон ч хоёуланг нь саатуулж чадсан гэжээ.
Хамасын удирдагч Яхья Синварын амийг хөнөөсний хариуд Израильтай хийж буй мөргөлдөөний шинэ, хурцадмал үе шатыг эхлүүлнэ гэж Хезболла амласан билээ. Израилийн ерөнхий сайдын гэрийг онилсон нь энэ амлалтын биелэл бололтой. Энэ халдлагыг үйлдсэн гэж Хезболла батлаагүй ч өөр магадлал бага гэж үзэж байна.
Ойрхи Дорнодын мөргөлдөөнтэй холбоотой сүүлийн үеийн бусад мэдээллээс хүргэвэл, Ливанаас Хайфа болон хойд хэсгийн бусад хотыг онилж 55 пуужин харвасныг Израилийн арми мэдэгдлээ. Тэдгээрийн заримыг нь Израиль агаарын довтолгооноос хамгаалах "Iron Dome" системээр саатуулсан гэв.
Түүнчлэн Ливаны өмнөд хэсгийн Бинт Жбейлд Израилийн агаарын хүчин цохилт өгөхөд Хезболлагийн дэд командлагч Насер Абед аль-Азиз Рашид амиа алджээ. Түүнийг Израилийн энгийн иргэдийн эсрэг террорист ажиллагаанд гар бие оролцсон гэж Израилийн Батлан хамгаалах хүчин мэдэгдсэн юм. Энэ талаар Хезболла ямар ч мэдэгдэл хийгээгүй байна.
3,548.92






















































Холбоотой мэдээ