Зайсангийн гүүрний бохирын шугамыг 11-р сарын 1-нээс шилжүүлнэ

Зайсангийн гүүрний бохирын шугамыг 11-р сарын 1-нээс шилжүүлнэ

Зайсангийн гүүрний бохирын шугамыг 11-р сарын 1-нээс шилжүүлнэ

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй. Ашиглалтын хугацаа дуусч, стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн төсвөөр Зайсангийн хуучин гүүрийг 225 метр 4 эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх ажил арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Уг гүүрийн зураг төсөл 2014 онд хийгдэхээс өмнө техник ашиглалтын үнэлгээ 2013 онд хийгдэхэд хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Хүчитгэх засвар хийх боломжгүй. 1968 оны зураг төслийн ямар ч мэдээлэл байхгүй. Тухайн үед барилгын явцын үед хүчтэй үер болсон зэрэг асуудал их үүссэн байсан. Гүүрийн анхны төлөвлөлт 40-50 жил байдаг. Хэзээ ч нурах эрсдэлтэй учраас шинээр гүүр барих шаардлагатай. Гүүр ямар нэг байдлаар нурлаа гэхэд иргэдийн амь настай холбогддог. Тиймээс учраас Зайсангийн гүүрийг буулгаж, богино хугацаанд буюу 8-9 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулна” хэмээлээ.

Мөн Зайсангийн хуучин гүүрний хажуугийн шинэ гүүрийг хийхдээ бохирын шугамыг угсарсан. Хуучин гүүрний доогуур тус шугам явж байгаа учраас холбохын тулд шинэ гүүрнээс урагш Зайсангийн уулзвар хэсэгт худаг суурилуулаад 7 метрээр бохирын шугамыг суулгасан байна. Зайсангийн гүүрийг шинэчлэхийн тулд гүүрэн доорх бохирын шугамыг шилжүүлж шинэ гүүрэнд залгах хэрэгтэй болжээ. Холбох ажил 6 метрийн дор явагдана. Тиймээс газар хөлдөхөөс өмнө арванэгдүгээр сарын 1-нээс нэг сарын хугацаанд бохирын шугамыг холбож дуусгана. Арванхоёрдугаар сарын 1-нээс нэгдүгээр сарын 15-нд гүүрний эхний нураалтын ажлуудыг хийнэ. Ингэхдээ доош 18 метр урт шонт сууриудыг суурилуулна. Хөлдөлтийн гүнээс доош учир өвөл суурилуулах бүрэн боломжтой. Газар гэссэнээс хойш гуравдугаар сарын 1-нээс цутгалтын ажлуудыг хийж, долоодугаар сарын 10-нд шинэ гүүрээ барьж дуусахаар төлөвлөжээ.

Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэсэн. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусна. Одоо гүйцэтгэгч бэлэн, ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ. НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ажил хүлээгдлийн зүйл гарахгүй. Тийм болохоор 60 орчим жил болсон хуучин гүүрийг буулгаж, шинэ гүүртэй болох ажилд иргэд маань хүлээцтэй хандаж, бидний ажлыг ойлгоорой. Шинэ гүүрийн ажлыг маш шахуу хуваарийн дагуу яаравчлан явуулах болно” гэдгийг мөн онцолж хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Муис мат. 2024-10-19 66.181.182.129

хуурай газар 2-3 жил явдаг ажлыг усан дээр 8 сар хийнэ …гэж байх уу ?

Avatar

Зочин 2024-10-19 202.126.91.189

Ингэж л ажил хийх хэрэгтэй. Сайн байна

Avatar

Нэргүй 2024-10-19 59.153.114.177

гүүр нурах болоогүй. цавчаа хийдэг МАНгасууд даа.

Avatar

Нэргүй 2024-10-19 139.5.218.241

Yaana da huurhii zaisangiihan 😜

Avatar

иргэн 2024-10-19 103.57.93.172

Манай Зайсангийн ард түмэн минь энэ өвөлдөө хот руу аль болох цөөн орж, Зайсан хавиараа ажилд орвол
зүгээр байх, зам бол нэг гүүрэн дээр таг болно. Хотын төвийнхөн наашаагаа ирж түгжрэл үйсгэхгүй байвал хаа хаанаа сайн
байна

Avatar

nffbb 2024-10-19 202.126.90.170

адгийн манж шааруудыг эсрэг хорлох ажиллага шаачаад ялагдаж зайлахда хүрээд ирэхээр магтаж долигнож тал засаж ш****г. Хогийн арга зан манж х***а зан манж хужаагууд-с гарна маллах гээд зүтгэчдийн худлаа шаарууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж