
Номын дэлгүүрийн дэргэд Ирак ба Афганистаны дайныг эсэргүүцэгч 300 орчим хүн цугларсан байлаа. Тэд ерөнхий сайдыг “Тони Блэйр цэргийн гэмт хэрэгтэн” гэж хашгиран угтсан байна.
Блэйрыг машинаас гарч ирэхэд нь шаахай болон өндгөөр шидэлжээ. Эсэргүүцэгчид түүнийг оноогүй гэж Sky News тэмдэглээд хамгаалагч нар нь нарны хаалтаар түүнийг хаасан байлаа гэж бичжээ. Жагсагчдаас гурван хүнийг саатуулсан байлаа.
Тони Блэйр өөрийн дурсамжаа худалдах рекламын аянаа Дублинаас эхлэн хийж байгаа юм.