АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трампийг дэмжсэн хүмүүст тэрбумтан Элон Маск бэлэн мөнгө амлав. Тодруулбал, үг хэлэх эрх чөлөө, зэвсэг авч явах эрхийг дэмжсэн өргөдөлд гарын үсэг зурсан, Пенсильвани мужид бүртгэлтэй АНУ-ын сонгогчдод 100 ам.доллар бэлнээр өгнө гэж Маск амлажээ.
Тэрбээр "Х" платформдоо энэ талаар жиргэхдээ "Та хэдийнэ итгэдэг байсан тэр зүйлээ дэмжээд мөнгөтэй болоорой. Миний санал Даваа гаригийн шөнө дунд хүртэл хүчинтэй" гэжээ.
Уг нийтлэлдээ Трампийг дэмждэг "America PAC" цахим хуудасны холбоосыг оруулсан байна. "America PAC" цахим хуудсанд зөвхөн америкчууд л нэвтрэн орох боломжтой.
Элон Маск Пүрэв гаригт Дональд Трампийг дэмжих анхны бие даасан арга хэмжээгээ "America PAC" нэрээр зохион байгуулсан нь энэ юм. Дэлхийн хамгийн баян хүн тэрбээр арга хэмжээнд хүрэлцэн ирсэн оролцогчдод 15 минутын турш үг хэлжээ.
Зочин 2024-10-19 104.35.34.183
Харрис ерөнхийлөгч болно
Хариулт 2024-10-19 103.212.116.52
104.35.34.183 чи мэдэхгүй ээ . АНУ ын сонгогч нар мэднэ.
Нэргүй 2024-10-19 104.35.34.183
America ‘s first female president Kamala Harris .
Elon Musk is the greatest genius in the world today. May Donald Trump become the 47th President of the United States of America. God bless. 2024-10-19 66.181.181.205
Elon Musk is the greatest genius in the world today. May Donald Trump become the 47th President of the United States of America. God bless.
Нэргүй 2024-10-19 66.142.222.33
мауу путин цөхрөнгө баржээ