Инстаграмаас скрийншот хийхийг хориглодог болно

Инстаграмаас скрийншот хийхийг хориглодог болно

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Инстаграмаас скрийншот хийхийг хориглодог болно

Цахим орчин дахь бэлгийн дарамтаас өсвөр насны хүүхдүүдийг хамгаалах зорилгын хүрээнд Инстаграмаас зураг скрийншот хийх, дэлгэцээр видео бичиж авахыг хориглох гэж байна. Өсвөр насны хүүхдүүд бусдад гэнэдэн итгэж, янз бүрийн зургаа илгээх эрсдэлтэй байдаг тул энэхүү арга хэмжээг авах болсноо "Мета" компани Пүрэв гаригт мэдэгджээ.

Түүнчлэн чатаар илгээсэн зураг бичлэгийг нэг л удаагийн байлгах, дахин үзэхийг хүсвэл анхны илгээгчээс зөвшөөрөл авдаг байхаар тохируулна.

"Мета ийм хамгаалалтаа бусад платформдоо яагаад хийхгүй байгаа нь ойлгомжгүй хэвээр үлдэж байна" гэж Хүүхдэд харгис хэрцгий хандахаас урьдчилан сэргийлэх үндэсний нийгэмлэгийн Хүүхдийн аюулгүй байдлын цахим бодлогын дэд дарга Ричард Коллард хэлжээ.

Цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан бэлгийн дарамт учруулах гэмт хэргийн тоо дэлхий даяар нэмэгдсээр байгааг холбогдох байгууллагууд мэдээлж буй. Гол төлөв өсвөр насны хөвгүүд энэ төрлийн гэмт хэргийн бай болдог аж. Их Британийн Интернэт ажиглалтын сангаас мэдээлснээр 2023 онд гарсан энэ төрлийн гэмт хэргийн 91 хувь нь хөвгүүдтэй холбоотой байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж