Сурвалжлага: Гандангийн дэнж соёлын өв гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Сурвалжлага: Гандангийн дэнж соёлын өв гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Сурвалжлага: Гандангийн дэнж соёлын өв гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Улаанбаатарт ирсэн жуулчдын зорин очдог газрын нэг бол Гандантэгчинлэн хийд. Хүмүүсийн хэлж заншсанаар Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгох талаар олон жил ярьж, төлөвлөсөн ч ажил болж хэрэгжсэн нь үгүй. Энэ дэнжийнхэн бусад гэр хорооллоос онцгой. Учир нь Гандангийн дэнж тэр чигээрээ улсын тусгай хамгаалалттай бүс. Тэгэхээр нэг талаасаа соёлын өв, нөгөө талаасаа гэр хороолол болж байгаа юм.

Одоогоос 10 жилийн өмнө дэнжийн айлуудыг орон сууцжуулахаар шийдвэрлэсэн ч оршин суугчдын дэмжлэгийг авч чадалгүй "унаж" байв.

Иргэн Г.Отгонжаргал 1980-иад оноос Гандангийн дэнжид амьдарч буй. Тэрбээр "Гандан орчим сүүлийн жилүүдэд их барилгажиж байна. Оршин суугчид хашаандаа дэлгүүр, түц барихаас гадна нийтийн байр олноор барих болсон. Улсаас олон төлөвлөгөө танилцуулдаг  ч яг иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэж чадаагүй л байна.

Өнгөрсөн хугацаанд ганц нэгхэн гудамжийг жишиг байдлаар тохижуулж, ижилсүүлсэн.

Мөн гудамжинд төвлөрсөн шугам татсан ч айлууд руугаа оруулаагүй. Нэн түрүүнд дэд бүтцийн асуудлаа шийдмээр байна. Хөрсний бохирдол дийлдэхээ больсон. Уг нь улсаас гэр хорооллоор нь хадгалаад, дэд бүтцийг нь шийдчихвэл өөр хүсэл зүйл алга даа" гэв.

"УЛСДАА СҮМ ХИЙДИЙГ ДАГАЛДСАН СУУРЬШЛЫН БҮСТЭЙГЭЭ ҮЛДСЭН ЦОР ГАНЦ ТҮҮХЭН БАЙГУУЛАМЖ"

Нью урбанизм компанийн захирал, хот төлөвлөгч З.Туяа:

-Гандантэгчинлэн хийд соёлын түүхэн дурсгалт байгууламж. Зөвхөн сүм хийд гэдэг утгаараа бус Гандангийн дэнжээс гадна Тасганы овоотой нийлээд 58 га газрыг 1994 онд улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Гэвч тусгай хамгаалалттай газар дээр 2004 онд иргэн, аж ахуйн нэгжид өмчлөл олгож эхэлсэн. Тиймээс сүүлийн жилүүдэд өмчийн эзэдтэй харьцах харилцааны асуудал тулгарсан. Хамгийн сүүлд Гандангийн дэнжийг 2014-2015 онд “Гудамж” төслийн хүрээнд орчин нөхцөлийг нь сайжруулахаар судалгаа хийсэн байдаг. Үүнээс өмнөхөн 2013 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд эрчээ авч, “Пума констракшн” болон “Эко констракшн” ХХК тэр чигээр нь Ганданг дахин төлөвлөлтөд оруулахаар болсон ч оршин суугчид нь дэмжихгүй, 1000 айлын гарын үсэг дээр “унасан”.

Учир нь оршин суугчид өөрийн гэр бүлээсээ өвлөж ирсэн газартаа амьдрахыг хүссэн. Энэ нь бас учиртай. Монгол Улсын хэмжээнд түүхэн сүм хийдийг дагалдсан суурьшлын бүстэйгээ үлдсэн цор ганц түүхэн байгууламж гэдгээрээ онцлог. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд өөрийн хувьслаар явж, өнөө цагт ирсэн. Энэ байгаа дүр төрх нь бидний соёлын өв юм гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Цаана нь байгаа нэг том асуудал нь орон сууцны бодлого. Гандангийн дэнж нэг талаасаа соёлын өв, нөгөө талаасаа гэр хороолол болчихоод байгаа юм.

Уг нь бусад гэр хорооллоос онцгой бүс. Тийм учраас соёлын өвийн түүхийн агуулгыг нь гаргаж, амины сууцан хорооллыг дэмжих бодлого гаргаад ирвэл энэ төсөл явахад бэлэн.

Анх Гандангийн дэнжийн айлуудын дэд бүтцийг төвлөрсөн системээр шийднэ гэж байсан бол одоо бие даасан маш олон технологи нэвтэрсэн байна. Мөн ногоон орон сууцны зохион байгуулалтад орж, иргэдийн оролцоотой орчин нөхцөлийг нь сайжруулах боломж бий. Биднийг төлөвлөгөөгөө боловсруулж байх үед гудамж болгоноор бүлэг байгуулж, тэр бүлгүүд нь “Төвлөрсөн шугам сүлжээний зардлаа өөрсдөө төлье, ганцхан шугам сүлжээнд холбох амины орон сууцны төлбөрийг бидний чадварт нийцүүлэн олгож өгөх хүсэлтийг илэрхийлсэн. Гэр хорооллын нэг ч төсөл дээр иргэд нь дэд бүтцийн зардлаа даая гэж байгаагүй. Тэгэхээр энд төрийн дэмжлэг л дутуу байна. Гандан түүхэн талаасаа болон гэр хороолол талаасаа нийгмийн цавчаанд өртсөн” гэдгийг хэлсэн юм.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод гэр хорооллыг орон сууцжуулахаар газар чөлөөлөлт хийх ганцхан л бодлого явуулдаг. Бусад ногоон хэрэглээг дэмжсэн бодлого огт хэрэгжүүлэхгүй байгаад мэргэжилтнүүд шүүмжлэлтэй хандаж байна.

ИРЭХ 2025 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ 9.2 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ

Гандангийн дэнжийн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийг 1990-ээд оноос хойш дөрвөн удаа гаргаж байжээ. Ингэхдээ айлууд нь хашаагүй, барилгуудыг сүм хийдийн архитектуртай хослуулсан, ижил өнгөний кодтой төлөвлөж байж. Зарим мэргэжилтнүүд Гандангийн гэр хорооллыг гудамжны системээр хөгжүүлэх зүйтэй гэдгийг хэлж байв.

Гандантэгчинлэн хийдийг тойрсон нийт 38 гудамж бий. Гудамж бүр өөр өөрийн онцлог, аялал жуулчлалын бүс болох боломжтой.

Хамгийн сүүлд 2014-2015 онд мэргэжилтнүүд түүх дурсгалын байгууламжид суурилсан аялал жуулчлалын цогцолбор болгох бүрэн боломжтой гэх тооцоо судалгааг хийжээ. Гэвч бас л төрийн дэмжлэг, бодлого дутсан.

Ирэх 2025 оны улсын төсөвт Гандангийн дэнжийг шинэ аялал жуулчлалын бүс болгох хүрээнд зураг төсөв, барилгын ажилд 9.2 тэрбум төгрөгийг тусгажээ.

Мөн МАН-ын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Гандантэгчэнлин хийд орчмын орон зайг “Далх, Тасганы дэнжийн Үндэсний соёлын өвийн дурсгалт газар” концепцоор хөгжүүлж “Буддын шашны соёлын өвийн цогцолбор” болгоно гэж тусгасан байна.

"Улаанбаатар хотод яг ийм аялал жуулчлалд таатай бүс болгон хөгжүүлэх боломжтой хэд хэдэн газар бий. Жишээлбэл, Дулмаалин хийд, Дамбадаржаалин хийд гэх мэт. Түүхэн байгууламжийг тойрсон гэр хорооллыг эдийн засгийн агуулгаар нь харах хэрэгтэй. Харин гэр хорооллын иргэдийг орон сууцгүй, асуудал үүсгэж буй хүмүүс гэж харах юм бол юу ч шийдэгдэхгүй. Хамгийн гол нь боломж байгааг харж, иргэдийг дэмжих хэрэгтэй. Эсрэгээрээ эдгээр хүмүүсийг нүүлгээд өөр хэн нэгнийг энэ газарт амьдруулах ямар ч боломжгүй" гэдгийг хот төлөвлөгч З.Туяа хэлсэн юм.

"50 ГАРУЙ АЙЛ ОРОН СУУЦНЫ АЙЛААС ДУТАХААРГҮЙ АМЬДАРЧ БАЙНА"

Гандангийн дэнж буюу нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 1520 гаруй өрх байдаг бөгөөд 7000 гаруй хүн амтай ажээ. Оршин суугчдын 2000 орчим нь тус хороонд түр оршин суудаг байна.

Гандангийн төв гудамж олны хөл ихтэй байдаг бөгөөд "Бөмбөгөр" худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэд ууттай хүнсээ цуглуулан алхана. Тэдний нэг иргэн Ё.Оюунцэцэг “Ер нь Гандан орчмыг аялал жуулчлалын цогцолбор болгохыг дэмжилгүй яахав. Гадаадын жуулчид ихэвчлэн энд ирж байгаа харагддаг. Гудамж талбайг нь сайхан янзалчихвал олон хүн сонирхох байх” гэсэн юм.

Харин иргэн Б.Андаа "Энэ хавиар явж байхад зам, шат, хашааны өнгө үзэмж сайжруулмаар санагддаг. Нэг үеэ бодоход хог хаягдал, бохир нь арай гайгүй болсон" гэдгийг хэлэв.

Арван жилийн өмнө “Гудамж төсөл”-ийн хүрээнд тус хорооны Гандангийн Орхоны зургаа, есдүгээр гудамжинд төвийн шугам тавьсан ч айлууд руугаа ороогүй. Иргэд өөрсдөө хаус баривал төвийн шугамд холбогдох боломжтой гэжээ. Гэсэн хэдий ч хувийн хаус барих боломжтой айл цөөн байгааг оршин суугчид хэлж байлаа.

Нийслэлийн БГД-ийн 16 дугаар хорооны Засаг дарга Б.Мягмаржав:

-Аялал жуулчлалын бүс болгон гэдэг төлөвлөгөөг олон жил ярьж ирсэн. Өнгөрсөн  хугацаанд хоёр удаа оршин суугчдаас санал асуулга авч байсан. Санал асуулгаар иргэд төвлөрсөн шугамыг шийдвэл хувийн амины орон сууцаа барина гэдгээ илэрхийлсэн. Гандан орчмыг түүхэн дурсгалт аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх ажлын хүрээнд бүх гудамжны айл өрхүүдийг төвийн шугамд холбох ажил үргэлжилж байна.

2022-2023 онд Орхоны 1-9, Туулын 17-19 дүгээр гудамжинд төвийн шугам буюу цэвэр усны шугам, дулааны шугам, бохир усны шугам, кабелын шугам угсралтын ажил тус тус хийсэн.

Энэ онд Туулын 1-16 дугаар гудамжинд бохир усны шугам угсралтын ажил хийгээд байна. Ирэх оноос уг ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Одоогийн байдлаар 50 гаруй айл хэрэглэгчээр холбогдож, орон сууцны айлаас дутахааргүй амьдарч байна.

Өнөөдрийн байдлаар Туулын 16, 15, 14, 11, 8, 7, 6 дугаар гудамжинд бохирын шугам угсралтын ажил болон кабелын шугам угсралтын ажлыг "Бумбод" ХХК гүйцэтгэн ажиллаж байна. Бохирын шугам угсралт хийж дууссаны дараагаар цэвэр усны шугам, дулааны шугам угсралтын ажил үргэлжлэн хийх гэнэ.

ГАНДАНГИЙН ДЭНЖИД БУРХАН ШАШНЫ ТОМООХОН ЗҮТГЭЛТНҮҮД АМЬДАРЧ БАЙВ

1838 онд Далхын дэнжид V Богдод зориулан Гандантэгчинлэн хийд буюу Төгс баясгалант их хөлгөний хийдийг барьж байгуулснаар Их Хүрээний баруун талд лам нарын нэгэн шинэ хүрээ үүсчээ. Гандантэгчинлэн хийд байгуулагдсан цагаас тус дэнжийг хийдийн нэрээр буюу “Гандангийн дэнж” хэмээн нэрлэх болжээ. Гандангийн дэнжид Гандантэгчинлэн хийдийг тойрсон 20 гаруй аймгийн лам нар суудаг байсан бөгөөд тэдгээр нь Зүүн Хүрээндээ харьяалагддаг байжээ.

ХХ зууны эхэнд Гандангийн дэнжид Да лам Цэрэнчимэд, Дилав хутагт Жамсранжав, Манзушир хутагт Цэрэндорж зэрэг шашны томоохон зүтгэлтнүүд амьдарч байв.

1937 онд хийдийн хурал номын үйл ажиллагааг хааж, хуучны зургаан сүм, дуганаас бусдыг нураажээ. 1944 оноос номын хурлыг сэргээж, 1961 онд хийдийн цогцолборыг улсын хамгаалалтад авчээ. Эдүгээ Гандантэгчинлэн хийд нь Монголын бурхны шашны төв хийд юм.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Соёлын 2024-10-21 66.181.180.20

жорлонгийн нүхнүүд байгаа, юун соёлы өв

Avatar

Такси 2024-10-21 66.181.186.172

тэнэгтээд бөйлгүй хурдан буулгаж тэр эрдэнэ 100 руу явуул ядаргаатай згр бгаа юмар л оролдоо л хдн цаас хоол олно гэж боддог юм уу? х****л хар бүхэн л ирнэ үү гэхээс буян ирэхгүйшдэ.

Avatar

Нэргүй 2024-10-21 66.181.179.48

улаанбаатарыг гутааж байгаа гудамжууд

Avatar

Г 2024-10-21 202.9.46.219

00 нь урсаад тагтааны баас өд сөд.бөөн хор..хажуугаар нь гарахаар хамар хоолой нүд хорсоод..өдөнд будуулаад..архичид,хог..гадны хүн дагуулж явахаас санаа зовмоор…гандан доторхоол жаахан цэвэрлэж бгаа бхдаа.манаач нар нь халамцуу,хүн загнаадл бх юм билээ

Avatar

Зочин 2024-10-21 66.181.187.198

Гандан яах вэ тэр хил төмөр зам боомтуудаа сайжруулаад нүүрсээ үнэгүйдүүлэхээс нь өмнө хурдан зарж хэдэн доллар олооч даога нараа

Avatar

хүннү 2024-10-21 202.9.46.14

Ганданг үлдээгээд бусдыш нь дахин төлөвлөлтөөр шийдсэн нь дээр. Одоо байгаа гэр хорооллыг энэ хэвээр нь байлгаж бодохгүй. Өвөл болхоор шээс, баас , угаадас нь үерийн даланруу урсдаг биз дээ. Гэр хороололыг бүхэлд нь өөрчлөх ёстой.

Avatar

. 2024-10-21 133.106.138.41

сэжгийн газар

Avatar

Зочин 2024-10-21 103.145.234.104

Бохир завааны үүр уурхай, өөрсдөө болон өрөөлийг хордуулсан агаар, хөрсний бохирдол нүүрлэсэн орчин, 21-р зуунд Монгол улсыг гутаан доромжмилсон газар!!! Соёлын өв гэчихжээ. Соёлын өв гэдэг чинь ариун нандин зүйл. Бохирын жорлонгийн маш хортой агаараар өөрөө болон өрөөлийг хордуулж байгаагаа ч мэддэггүй бололтой. Үүнийг өөрчлөх цаг болсон.

Avatar

Улаанбаатар 2024-10-21 103.57.92.204

Улаанбаатарыг самарч байхад энэ мэргэжилтэнгүүд хаана байсан бол

Avatar

Иргэн 2024-10-21 66.181.180.166

Яана өмнөөс ичих юм аа!!!!! Шинлэг юм юү ч байхгүй шүү !!!!!!!Хэдэн тагтаа эргүүтсэн өнгө алдаад харласан Мунхагт живсэн ажилгүй Лам нар юү хийж байгаагаа ойлгох гүй Бүтээлүүд !!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-10-21 202.126.90.144

17 р ГУДАМАНД ТАВЬСАН ШУГАМАА ӨГӨӨЧЭЭ АЙЛУУД ӨӨРСДӨӨ БАЙШИНРУУГАА ОРУУЛЬЯ ГЭЭД БАЙХАД КОМИСС АВААГҮЙ ГЭЭД БАЙХ ЮМ ХАЙРАН ХӨРӨНГӨ БИШҮҮ

Avatar

иргэн 2024-10-21 59.153.84.210

гандангийн газрыг хийдтэй хэсгийг үлдээж шинээр эргэн тойронд цэцэрлэгт хүрэээлэн болгож төлөвлөвөл маш гоё болно доо, эргэн тойрны айлуудыг хот төлөвлөлттэй уялдуулж нүүлгэн шилжүүлбэл /энэ ч мөддөө бүтэхгүй байх л даа/ сайн байна, ядаж л утаа багасна, орчин цэвэрхэн болно, гандан ч дагаад цэвэрхэн ариун газар болно

Avatar

Нэргүй 2024-10-21 103.212.162.108

Хийдийг нь нураагаад айлуудыг нь үлдээх хувилбар бас байж болно

Avatar

Нэргүй 2024-10-21 66.181.161.164

Чи орос уу эсвэл х***а бүүр бол гадны шашины гар хөл ккк

Avatar

зочин 2024-10-21 124.158.104.73

Гандангийн дэнжийн айлуудын хашаа маш жижиг, хашаандаа жорлон ухаж жорлонгоо сэлгэж зөөсөөр байгаад эрүүл газаргүй болсон. хашаан доторх газар нь 20 см-ээс доош бүтүү баас шээс байна гэсэн үг. ийм газрыг соёлын төв, соёлын өв гэх мэтээр нэрлэж болох уу? иймээс төр засаг энэ айлуудын газрыг бүгдийг нь 2 өрөө байраар сольж аваад эхлээд хөрсийг эрүүлжүүлэх ажил хийгээд дараа нь тэр аялал жуулчлалын бүс болгох ажлаа хийсэн нь илүү зохимжтой.

Avatar

Зочин 2024-10-21 103.212.119.177

Төрийн төмөр ннүр гээч юм монгол улсад огт байдаггүй юм даа. Барилга барьж орон сууцжуулах л хэрэгтэй. Дулахн, цахилгаан холбоод өгсөн ч хашаа хороогоо янзлахгүй бахь байдгаараа л үлдэнэ.
Түүнээс гадна монголд ирж байгах бүх жуулчин Ганданруу ордог гэтэл том автобустой ганцхан Бөмбөгөр чиглэлээс л орох боломжтой, өөр чиглэлээс орох ямар ч боломгүй, энэ асуудлыг эхний ээлжинд шийдэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-10-21 124.158.120.50

гандангийн гэр хорооллынхон модон жорлон, нүүрс түлдгээ болих ёстой. хотын төвд заввааархаа болиорой

Avatar

Хурдан хэрэгжээсэй билээ 2024-10-21 64.119.29.129

Гандангийн эргэн тойрны айлууд бас арай дэндүү ш дээ. Хогоо хашаатай тулгаад эзэнгүй хаячихна. угаалдас усаа замаар нэг цацна. Хүний явах замаар дүүрэн хогон овоо босгочихно. Зүүн талаар бөмбөгөр лүү урууддаг гудамжууд бол бүр арай дэндүү заваан шүү. Хотын төв байж хашааны нохой хуцалдаад, нээрээ л нэг хэсэг үедээ хөгжүүлэхгүй гацаачихсан муухай дүр зураг угтдаг шүү.

Avatar

ХҮН-эсэ л болдог орчлон л доо хө 2024-10-21 202.70.43.34

ИЙМ Иргэд ТИЙМ л Төр байгуулж, ИЙМ Иргэд ТИЙМ л Орчин Байгуулдаг Хорвоо хойно яая гэхэв..

ХҮН-ээсээ л Болдог Орчлондооо

Avatar

Иргэг 2024-10-21 66.181.182.215

хэн ч хуруугаа хөдөлгөж ажил хийгээгүй Хугацаа алдах тутам элдэв барилга баригдаж байгаа …Шийдлээ гаргаачээ Зураг төлөвлөгөөгөө гаргаадтүүний дагуу иргэд газар дээрээ хувийн сууц эсвэл мотел, хийд барина гэвэл дэд бүтцийн зардлыг улс даана гэхэд л асуудал шийдэгдэнэ

Avatar

Нэргүй 2024-10-21 66.181.188.251

СОЁЛЫН ӨВ НЬ ТЭР ЧИГТЭЭ МОДОН ЖОРЛОН, ЗОЛБИН НОХОЙ, ЗАСВАРЫН ГАЗАР

Avatar

Зочин 2024-10-21 202.126.89.129

Бохир завааны үүр уурхай, өөрсдөө болон өрөөлийг хордуулсан агаар, хөрсний бохирдол нүүрлэсэн орчин, 21-р зуунд Монгол улсыг гутаан доромжмилсон газар!!! Соёлын өв гэчихжээ. Соёлын өв гэдэг чинь ариун нандин зүйл. Бохирын жорлонгийн маш хортой агаараар өөрөө болон өрөөлийг хордуулж байгаагаа ч мэддэггүй бололтой. Үүнийг өөрчлөх цаг болсон.

Avatar

Нэргүй 2024-10-21 103.57.92.132

Yun soyoliin ovoo huzaad bgaa jee.boon b**s shees mash bohir orchid baidag shuu

Avatar

Зочин 2024-10-21 124.158.104.73

Хашаатай айлууд хашаагаа гудамж руугаа тэлсээр байгаад гудамж нь нарийхан, бас шавар шавхай хог, баас шээс холилдсон байдаг. Нямбаатар даргаа ТА Айлуудын хашааг татуулаад, цэвэрлэж, үмхий үнэргүй болгочихвол гудамжаар явахад сайхан л байна.

Avatar

Нэргүй 2024-10-21 66.181.166.134

ацаараа соёлын өв байдгийн? эргэн тойрон баас шээс, вьетнам засварын газрууд

Avatar

Нэргүй 2024-10-21 122.201.31.64

Баасан овоо, шээсэн далай, угаадсан нуур. Манай соёлын өв. Хамгийн эртний модон жорлонг эндээс л олно доо.

Avatar

Зочин 2024-10-21 124.158.104.73

хоёр машин зөрөх боломжгүй нарийхан гудамжтай, бүх айлууд нь эүхэн жорлонтой, дулааны улиралд гудамжууд нь шал өмхий, зүүн хэсгийн айлуудын оо-ын шингэн нь бөмбөгөрийн баруун талын үерийн далан руу урсан ордог. үүнийг хайхарч үзэх хүн нэг ч байхгүй. тохижуулсан гээд байгаа гудамжууд нь хонхорхой мурай арзгар чулуун замтай. иймээс төр энэ айлуудын газрыг нь үнэлэн аваад жинхэнэ аялал жуулчлалын бүс болгоо.

Avatar

Нэргүй 2024-10-21 202.9.41.12

Тэгвэл жаахан цэвэрхэн бай л даа, лам нар нь хашаанаасаа гарч цэвэрлэгээ үйлчилгээ хиймээр юм. Зах шиг л мөнгө аваад, ном уншина. Асар их мөнгөөр юу хийдэг нь тодорхойгүй. Лав л автомашиныхаа замыг ч цэвэрлэж чаддаггүй гэхээр тийшээ л лав мөнгө урсахгүй байна.

Avatar

Нэргүй 2024-10-21 202.126.90.132

Гандан ч яахав зуунаас зуунд Мөрөөрөө л байж ирсэн. Харин тэр эргэн тойрондохь Гэр Хороолол л Заваан даа….Ямар АРД ИРГЭД бна Тэдэн шиг нь ОРЧИН бүрдэж байдаг хойнодоо хөөрхий….

Avatar

Zochin 2024-10-21 202.126.89.170

зундаа үмхий үнэртсэн балайр газар улс хүчээр авах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-10-21 202.126.89.141

За миний номонд, Гандан хийдийг үлдээгээд бусдыг нь газартай тэгшилж цэцэрлэгт хүрээлэн болго гэсэн төлгө буулаа.

Avatar

Зочин 2024-10-21 202.126.89.129

Тэгээд том хэмжээний ариутгал цэвэрлэгээ хийх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-10-21 59.153.115.177

Гандангаа сайхан авч үлдээд орчин тойрныг нь харин дахин төлөвлөөд шинэчил, баас шээсээ юуг нь соёлын өв болгоод байдаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж