Пакистаны Пунжаб мужид бүх сургуулийг хаав

Пакистаны Пунжаб мужид бүх сургуулийг хаав

Пакистаны Пунжаб мужид бүх сургуулийг хаав

Пакистаны хамгийн олон хүн амтай Пунжаб муж дахь коллежийн хотхонд хүчингийн хэрэг гарсны дараа оюутнууд эсэргүүцлийн жагсаал өдөөгөөд буй. Жагсаал улам даамжрах шинжтэй болсон тул мужийн бүх сургуулийг хаах шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр насанд хүрэгчдээс гадна 26 сая орчим хүүхдэд нөлөөлнө.

Эсэргүүцлийн жагсаалын үеэр эд зүйл эвдэн сүйтгэж, галдан шатаасан хэргээр 380 хүн баривчлагджээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд олон нийтийн сүлжээнээс хүмүүсийг хайж олно гэж Равалпинди хотын цагдаагийн ажилтан Сайед Халид Мехмуд Хамдани мэдэгдлээ.

Пунжаб мужийн эмэгтэйчүүдийн коллежийн оюутны хотхонд эмэгтэй оюутан хүчиндүүлсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Энэхүү эсэргүүцлийн жагсаал нь Пакистаны оюутнуудын аюулгүй байдал, коллеж дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, эрх баригчдад үл итгэх байдлын асуудлыг хөндөв. Гэвч эл хэргийг шалгаж буй мөрдөн байцаалтын баг "Хүчингийн хэрэг илрээгүй, жагсаалын цаад зорилгод эргэлзэж байна" гэж мэдэгджээ. Пунжаб коллежийн Лахор дахь захирал Ариф Чаудри хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ "Ийм хэрэг гараагүй. Хэрвээ ийм хэрэг гарсан бол би ажлаа хүлээлгэн өгч, оюутнуудтай хамт жагсана" гэв.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-19 142.126.123.189

Энэ бараан улсуудаас сайн юм дуулдаxгүй юм аа, иx л үйлийн үртэй улс болтой

Avatar

Нэргүй 2024-10-19 66.181.187.75

Өө шалихгүй юм байна оо.ккк Улс даяр хөл хорио тогтоож хаачихсан бол Данх тэнд хэд хонож хороигдож Монгол орны улс төр туслах нь уу гэж бодсон юм ккк

Avatar

Haha 2024-10-19 103.168.34.102

HEZUU

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж