ОХУ: Инфляцийн өсөлттэй тэмцэхийн тулд архины үнийг нэмнэ

Хуучирсан мэдээ: 2024.10.19-нд нийтлэгдсэн

ОХУ: Инфляцийн өсөлттэй тэмцэхийн тулд архины үнийг нэмнэ

ОХУ: Инфляцийн өсөлттэй тэмцэхийн тулд архины үнийг нэмнэ

Украины дайнаас үүдэлтэй инфляцитай тэмцэхийн тулд Орост архины үнийг нэмж магадгүй байна. Тодруулбал, архи үйлдвэрлэгчид татварын өсөлт, импортын зардал, ложистикийн зардал, рублийн ханшийн уналтыг даван туулахын тулд ирэх жилээс үнээ 17 хувиар нэмэх саналтай байна.

Орост хагас литр архины үнэ энэ оны зургадугаар сарын байдлаар 299 рублийн үнэтэй байжээ. Тэгвэл үнийн өсөлтийн дараа 349 рубль болох юм.

Архи бол Оросын соёлын нэг хэсэг гэхэд болно. Их Британи дахь шар айрагны үйлдвэрлэлтэй адил Оросын хот болгонд дотоодын үйлдвэрлэгч байдаг. Орост нэг хүнд ногдох архины хэрэглээ сард дунджаар 17.3 шот байдаг. Энэ нь дэлхийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт юм.

Үнийн өсөлт нь самогон гэгддэг хууль бус архины эрэлтийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Энэ талаар ОХУ-ын хууль бус архины зах зээлийг хянадаг шинжээч Максим Черноговский хэлэхдээ "Хүмүүс, тэр дундаа орлоготой багатай иргэд хямд үнэтэй орлуулах бүтээгдэхүүн хайж эхэлнэ. Ингэснээр хууль бус архи, бусад орлох бүтээгдэхүүн, аюултай бүтээгдэхүүнд шилжиж байна" гэв.

ОХУ-ын инфляци есөн хувь орчим байна. Владимир Путин зэвсгийн үйлдвэрлэл, цэрэг татлагад мөнгө цацах замаар Оросын эдийн засгийг доройтуулж байна. Энэ нь бодит инфляцийг гурав, дөрөв дахин өсгөсөн гэж шинжээчид үзжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
8
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж