Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо. Тус хуралдаанаар дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Махвалын Цэнд-Аюушийг сонголоо. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын бүлэг түүхэндээ анх удаа эмэгтэй даргатай болж байгаа аж. М.Цэнд-Аюушийн хувьд 2020-2024 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан бөгөөд энэ удаагийн орон нутгийн сонгуульд дүүрэгт дахин нэр дэвшин өрсөлдөж, хоёр дахь удаагаа иргэдийн итгэлийг хүлээн ялалт байгуулснаар ийнхүү бүлгийн даргаар ажиллахаар болж байна. 2020-2024 оны дүүргийн МАН-ын бүлгийн даргаар ажилласан Д.Хосбаяр түүнд МАН-ын бүлгийн тамгыг нь гардуулан өгч, амжилт хүслээ. Мөн хуралдаанаар дүүргийн Засаг даргаар Ц.Баттөр, ИТХ-ын даргаар Б.Золбоо нарыг дэмжсэн юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн МАН нийслэл, дүүрэгтээ 100 хувийн ялалт байгуулсан билээ. Энэ удаагийн дүүргийн ИТХ-ын 43 төлөөлөгчийн 42 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь Сонгинохайрханчуудын хувьд “Жендэрийн мэдрэмжтэй дүүрэг” гэдгээ харуулж чадсан үзүүлэлт болсон юм.
Нэргүй 2024-10-18 66.181.191.18
ядуугийн ядуу хүмүүсээ 100 мянгаар аргалаад сурсан гарууд шүү.
Нэргүй 2024-10-18 202.70.43.34
Ажил Бизнист, Хүнийг ХӨГШИН, ЗАЛУУ, НАС , ХҮЙС-йин ЯЛГАВАРЛАЛ огт байж болохгүй…⁉️ Харин УР ЧАДВАР, БҮТЭЭМЖ, ТУРШЛАГА-ыг Сайтар Харгалзах ёстой. Хаа ч Ажлаа Мэддэггүй, Туршлагагүй, Хуурамч, Цаг алуур хүмүүс байж л байдаг.
нямбаатар 2024-10-18 66.181.185.193
Бүлгийн дарга ч гэх шиг. ганцхан бүлэгтэй байжийж. татаасан дүүрэг шүү. ирэх сонгуулиар энэ дүүрэгт өөр намаас хүн дэвшихийг хориглох хэрэгтэй. коммунизмаараа байж байг
зочин 2024-10-18 66.181.191.129
Ардчилал гэх хоосон нэр зүүсэн бүлэг хулгайчдын бохир ажиллагааг Сонгинохайрханчууд сайн мэднэ, АН төрд гарах бүрт,улс орны эдийн засаг унаж,төрийн данс улайдаг, Гадаадын үлэмж өр зээлэнд орж, улсын санхүү хүндэрч хөгжил дэвшил бүтээн байгуулалт унтардаг,Хэдхэн этгээд улам баяжиж олонх ядуурдаг,Гуйлагчдын эгнээ тэлж,баян хоосны ялгаа эрс нэмэгддэг, Нийгмийн баялагаас идэж уух,луйвар хулгай хийх явдал эрс өсдөг, АН төрд гарах нь бухын доотохыг харж үнэг турж үхэв гэгч л болдог,
Нэргүй 2024-10-18 202.55.188.98
femnismee boluocheeeee
Нэргүй 2024-10-18 202.9.40.170
Энэ эмэгтэй чадахгүй л болов уу.
Нэргүй 2024-10-18 202.55.188.46
ямар ч чадваргүй өөрийн гэсэн толгойгүй хүний үгээр ажилладаг утсан хүүхэлдэй хэнд хэрэгтэй гэж схд т лав биш
Зочин 2024-10-18 66.181.177.152
схдийг сэргээх цаг нь болсон хамгийн хөгжил дорой юуч хийгдээгүй гэр хороолол ихтэй хүн ам олон тийм дүүрэг
Зочин 2024-10-18 66.181.191.178
Идда юм аа. Энэ Нямбаатар Хэнтийх л бол Ухна ишиг байсанч албан тушаалд тавьчих юм аа тэр Засаг дарга нь