Газын зурваст тулалдагсад Нобелийн шагнал аваагүйг гайхаж байна

Газын зурваст тулалдагсад Нобелийн шагнал аваагүйг гайхаж байна

Газын зурваст тулалдагсад Нобелийн шагнал аваагүйг гайхаж байна

Нобелийн энх тайвны шагналын эзнээр дэлхийн хоёрдугаар дайны үеийн атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг төлөөлдөг Нихон Хиданкио байгууллага тодорсон билээ. Хирошимагийн атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн Тошиюки Мимаки Баасан гаригт тус байгууллагыг төлөөлөн шагналыг гардан авчээ. Тэрбээр шагналаа авахдаа Газын зурваст тулалдаж буй хүмүүс яагаад Нобелийн энх тайвны шагналыг хүртээгүйг гайхаж байна гэжээ. Газын зурваст үүсээд буй хүмүүнлэгийн хямрал дэлхийн хоёрдугаар дайны үеийн Японыг санагдуулж буйг тэр онцлоод, цөмийн зэвсэг хэрэглэхгүй байхыг зөвлөв.

Тэрбээр "Тэд Нихон Хиданкиог сонгожээ дээ? Газын зурваст энх тайвныг тогтоохын төлөө тулалдаж буй хүмүүс үүнийг авах эрхтэй гэж би бодож байна. Хэрвээ ОХУ Украинд, Израиль Газын зурваст цөмийн зэвсэг хэрэглэвэл энэ бүхэн зогсохгүй. Газын зурваст хүүхдүүд цусаа урсгаж байна. Яг 80 жилийн өмнөх Япон шиг байна" гэжээ.

Нобелийн энх тайвны шагналтныг зарласны дараа Израиль улс албан ёсны байр сууриа "Х" платформд илэрхийлжээ. Тодруулбал, Япон дахь Израилийн Элчин сайд Жилад Кохен Нихон Хиданкио байгууллагад баяр хүргэхийн зэрэгцээ Газын зурвас, Япон хоёрыг харьцуулсныг хурцаар шүүмжилсэн байна. Энэ харьцуулалтыг үндэслэлгүй бөгөөд хэрцгий гэж тэр нэрлэжээ. Түүний хэлснээр аравдугаар сарын 7-ны үйл явдлын талаар Нихон Хиданкио дутуу мэдээлэлтэй байна.

"Энэ мэдээлэл нь түүхийг гуйвуулахын зэрэгцээ атомын бөмбөгдөлтөөс амьд үлдэгсдийг гутаан доромжилж байна. Газын зурвасыг алуурчин террорист байгууллага Хамас хяналтдаа авсан. Тэд Израилийн энгийн иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг онилон, өөрсдийн ард түмнийг амьд бамбай болгон ашиглаж, давхар давхар дайны гэмт хэрэг үйлдэж байна" гэж Жилад Кохен хэллээ.

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн 2024-10-18 59.153.112.199

агуу ухаант жүүдүүд мундаг юмаа, моссад гайхалтай ажиллах юм. тэнэг исламистууд, арабууд хохин ээ, үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдоно гээч юм хийсэн улс. израйлаар зүгээр тэжээлгээд хэвтэж байж чадахгүй энгийн ард иргэд рүү дайрч мянга мянгаар нь алж хүчирхийлж, барьцаалж дайн дэгдээсэн улс чинь энэ палистины арабууд өөрсдөө ш дэ. одоо тэр палистины арабуудын нэг мөсөн устгаж, Арабын бусад орнууд руу нь хөөн зайлуулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.178.130

Арслангын амьдралд хулган санаа нь зовов

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.179.184

batuul sosorbaram 2rt baruun boojgoi sain hohson gej ogohgui yaasiin

Avatar

зочин 2024-10-18 66.181.160.6

Ер нь анхнаасаа л Япончууд Америкчуудыг өдөх хэрэггүй байсын .. Хезбола ч Израйлчуудыг өдөх хэрггүй л байж…Хэрээ мэдэхгүй хүн өдчихөөд дараа нь олон юм гоншгонох хэрэггүй л байхгүй юу …

Avatar

х** ва халтар шээс чинь 2024-10-18 103.168.34.136

гөлөг минь чи юуга мэдэх вэ дээ, анхнаасаа Еврэйчүүд Палестинчуудын газар нутгийг дээрэмдэж, тэндэх хүн ардыг дарамтлаж байх хэрэггүй байсан юм. юугаа ч мэдэхгүй чи зүгээр л урдахаа хийж хуцалгүй амьдар тэнэг б**с минь

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.178.130

мэрэгдийн дүр үзүүлэж мэтгэлцээнд оролцосод үг хэлэлгээ аятаахан илэрхийлнүү!

Avatar

Нэргүй 2024-10-18 202.9.46.80

you are a smelly beggar mongolian who knows nothing about Palestine.

Avatar

Нэргүй 2024-10-18 103.57.93.189

Манай новарын гятадын хурлийзууд израйлын алан хядагчдыг уухайлан дэмждэг

Avatar

Хотын уугуул иргэн 2024-10-18 59.153.115.129

Америк атомын бөмбөг хаясныг Япончууд хэлэхээс айдаг юм билээ. Япон бол нэг ёсны Америкинй хараат улс. Яг л Монгол ОХУ-ын хараат байсан шиг. Ер нь, Америк атомын бөмбөг хяаж хэдэн зуун мянган хүний амь нас эрүүл мэндийг нь золиос болгосны төлөө албан ёсоор уучлалт гуйсан уу. Ийм улс хүний эрх, ардчилал энэ тэр гэж ярих ёс суртахууны эрхтэй гэж үү

Avatar

зочин 2024-10-18 66.181.160.6

Зүгээр байхад нь яах гэж өдсийн?..Хохинь гэх нь ч хаашаа юм…. гэхдээ л гохинь … Өөрсдөө ирж зангидсан нудра мөрөгчихөөд "намайг зодчихлоо " гээд гонгиноод байх хэрэггүй шдээ ..

Avatar

Зояин 2024-10-18 192.82.93.16

укрианыг бас ингэж хэлээрэй

Avatar

Нэргүй 2024-10-18 103.168.34.74

Украйн оросыг түрэмгийлээгүй

Avatar

Нэргүй 2024-10-18 120.18.130.99

Япон ч бай, Америк ч бай, Орос ч бай, Палестин ч бай, Израйл ч бхй, Украйн ч бай, Монгол ч бай алинч байсан энгийн иргэд бүгд эрүүл энх амар амгалан амьдралыг мөрөөдөж, харж дүгнэж суугаа даа

Avatar

Нэргүй 2024-10-18 103.168.34.74

Орос бол хамхс, хезбола, с ялгаагүй шүү

Avatar

Haha 2024-10-18 103.168.34.102

UNEN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж