Гадаадын компаниуд Оросыг орхивол илүү өндөр татвар төлнө

Гадаадын компаниуд Оросыг орхивол илүү өндөр татвар төлнө

Гадаадын компаниуд Оросыг орхивол илүү өндөр татвар төлнө

Гадаадын компаниуд Оросыг орхих нь илүү өндөр төлөөстэй, хохиролтой байх болно гэдгийг Кремль мэдэгдлээ. Тодруулбал, ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов өнгөрөгч Пүрэв гаригт  "Орос дахь хөрөнгөө зарсан гадаадын компаниудын төлөх ёстой татварыг нэмнэ. Ийм хэлцлийн үнийн дүнгийн татвар 15-25 хувь хүртэл өснө. Эхний жилд таван хувь, дараагийн жилд таван хувь гээд нийтдээ 35 хувиар өснө. Мөн гадаадын компаниудын хөрөнгийн борлуулалтын үнэд үзүүлэх хөнгөлөлтийг 50-60 хувь хүртэл нэмэгдүүлнэ" гэв.

Орос, Украины дайнтай холбоотойгоор "McDonald’s" зэрэг гадаадын томоохон компани Москваг орхин гарах, эсвэл үйл ажиллагааны цар хүрээгээ эрс багасгасан. Үүний хариуд ОХУ шийтгэл ногдуулсан нь эдийн засагт ихээхэн нэмэр болжээ. Статистик мэдээ харвал Оросоос гарч буй компаниуд тус улсын төсөвт 35.7 тэрбум рубль буюу 387 сая ам.доллар төлсөн байна.

Бизнесүүд Оросоос гарах нь ихэвчлэн төвөгтэй, зардал ихтэй байдаг. "Reuters" агентлагийн хийсэн дүн шинжилгээгээр гадаадын компаниуд 107 тэрбум гаруй ам.долларын зардал гаргажээ.

Гэхдээ ОХУ-ын Сангийн дэд сайд Алексей Моисеев энэ оны эхээр гадаадын компаниудын Оросоос гарах татварыг нэмэгдүүлэх төлөвлөгөөгүй гэж зарлаж байв. Энэ удаад зарлаж буй шинэ арга хэмжээ нь гадаадын компаниудыг Орост үлдээхэд шахалт үзүүлэх зорилготой.

Киевийн Эдийн засгийн дээд сургуулийн хариуцан ажиллуулдаг "LeaveRussia"-ийн мэдээлснээр, 428 компани Оросоос бүрэн гарч, 1700 гаруй нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Муусайн оросууд аргаа барж байх шив 2024-10-18 66.181.177.241

Муусайн дайнч оросууд гадаадын компаниуд Оросоос гарчих вий үхтэлээ айж, аргаа барж байх шив. Ха ха ха

Avatar

Нэргүй 2024-10-18 78.246.251.138

Харин орос задарвал Монголд маш ашигтай олон улстай хиллэж сонголт ихтэй болно.Ганц улсаас хараат өндөр үнийн дарамт дор дэлхийд бхгүй үнэ татвараар дарж нутагтаа ч том бүтээн байгуулалтуудыг оросууд төрийн бодлоготой зогсоодог нь нууц биш болсон.

Avatar

Нэргүй 2024-10-18 202.126.90.131

Хуцдаг л**** вэ

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.186.41

Хуцдаг байхдаа яахав дээ, үнэн л юм чинь ! Энэ нэг орос овчаркны б**с долоогч бас их өмөөрөх нь ээ !

Avatar

Нэргүй 2024-10-18 202.55.188.46

тэгээд рятадын хараат болно малнуудаа

Avatar

Зочин 2024-10-18 202.126.91.219

яаж бодохоороо ийм хөнгөн бодолтой байдгын орос задраад олон улстай хилэллээ гээд Сибирийн хэдэн сул дорой хүн ам цөөхөн хөгжил гэх юмгүй улсуудтай хиллэх байхдаа хятад алдагдсан нутаг гэх алс дорнодоо өөртөө нэгтгэх байх үлдэсэн нь хятадын урхинд өөрсдөө гүйж ороод хятадын 1 хязгаар муж л болж хувирна ингээд Монгол Хятадад бүрэн бүслэгдэх болно доо

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.183.15

medrel l****a oros ali er zadardagaa zadartsan odoo yaj zadalj salgah geed bgn esvel chi num sumaa agsaj morindoo mordood ochood orosiig gazriin hursnuus archchihaach duurtsen teneg ** yumaaaa

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.184.64

Оросуудыг муулж ядсан нийтлэл байна. Монголчууд аа, өвлийн хүйтэнд цахилгааныг Оросоос авч байгааг ба Орос бензин, дизель авдгаа мартуузай!

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.191.205

худалдаж авдагшдээ…бүүр дэлхийн зах зээл дээрхээс өндөр үнээр

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.188.234

Өндөр биш, хамаагүй бага үнээр авдаг. Чам шиг амьтан гадаад явж үзээгүй нь лавтай.

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.160.55

Балай шахуу юм даа

Avatar

Нэргүй 2024-10-18 103.212.116.180

Хятадаас авч байгаашд малаа

Avatar

Б 2024-10-18 202.131.225.197

ЦАРЬ БСДА БҮҮР МӨНГӨГҮЙ БОЛЖДЭЭ ЧААВААС.

Avatar

Нэргүй 2024-10-18 124.158.126.107

дайны санхүүжилтээ хийж байна

Avatar

Нэргүй 2024-10-18 202.126.90.246

Орос аргаа барж байна даа. Он гаргаад ч хачин юм болох байх даа

Avatar

Нэргүй 2024-10-18 139.5.216.175

Дээрэмчидийн улс

Avatar

бодит баримт 2024-10-18 66.181.187.75

Энэ дэлхийд АНУ -аас давж гарах дээрэмчин үгүй болой.АНУ бол дэлхийн өнцөг булан бүрээс цөлөгдсөн, шилмэл стортын хулгайчид дээрэмчид голдуу,цагаачилж очсон хулгай ч,дээрэмчин ч бас байнаа .Ийм л ширүүн гараас бүрсэн улс.

Avatar

монгол 2024-10-18 66.181.190.33

Жинхэнэ дээрэм байна даа

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.187.75

Харин тиймээ ээ . Дээрэмчин Яанкууд европыг хөлдөө чирч байна оо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж