Есөн сая долларыг газраас ухан гаргав

Хуучирсан мэдээ: 2010.09.05-нд нийтлэгдсэн

Есөн сая долларыг газраас ухан гаргав

Торхонд хийгээд газар булсан есөн сая ам.долларыг Сальвадорын цагдаагийнхан олж илрүүлжээ гэж Associated Press мэдээлэв.

Тус орны нийслэлээс 60 км-ын зайтай эдлэнд 20, 50, 100-ын  дэвсгэртүүдийг торхонд хийн газар булсан байв. Есдүгээр сарын эхээр илрүүлсэн тэр мөнгийг бүрэн тоолохын тулд цагдаагийнхан гурав хоног зарцуулсан байна. Хар тамхины наймаачдын мөнгө байсан гэх таамаглал байгаа ба мөнгөтэй холбоотой ажиллагааг хэрхэн явуулсан талаараа тодорхой мэдээлэл гаргаагүй байна.

Энэ ажиллагаанд Сальвадорын хууль хяналтынханд АНУ-ын наркотикийн эргэлтийн эсрэг тэмцэх албанаас (US Drug Enforcement Administration) тусалжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж