Туркийн хог боловсруулах технологийг нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Туркийн хог боловсруулах технологийг нэвтрүүлнэ

НИТХ-ын дарга Т.Билэгт Улаанбаатар хотноо зочилж буй Туркийн “ЭТ инк” технологи болон “Эра” уул уурхайн компаны гүйцэтгэх захирал Осман Туркменийг хүлээн авч уулзлаа. Турк улсад пласма технологийг ашиглаж, хог хаягдлаас эрчим хүч гаргах төсөл хэрэгжүүлдэг тус компани манай улсад энэ төрлийн технологио нэвтрүүлэх судалгаа хийж байгаа юм. “ЭТ инк” технологи компани нь Турк улсад метал хог хаягдлыг боловсруулах ажилд 2010 оны эхний гурван сарын байдлаар нийт 60 сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа ажээ. Хотоо цэцэрлэгжүүлэх арвин туршлагатай Анкарачууд хот тохижилт, хогны менежментийн чиглэлээр байгаль орчинд хор хөнөөлгүй технологи нэвтрүүлэх санаачилга гаргаж байгааг хотын хурлын дарга дэмжиж буйгаа илэрхийлээд олон жилийн түүх соёлын дурсгалаар холбоотой байдгин хувьд Турк улсын иргэд аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллах боломж байгааг дуулгалаа.
Тус компани нь махны болон малын тэжээлийн үйлдвэр цаашлаад газар тариалан, худалдааны чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн байна.
Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж