Намрын ургац хураалт цэргийнхний нуруун дээр явж байна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу намрын ургац хураалтад хугацаат цэргийн алба хаагчдаас гадна зарим нэгтгэл, ангийн офицер, ахлагч нар нэмэлтээр оролцож байна. Тодруулбал, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 014, 119, 120, 186 дугаар ангийн 20-30 хүртэлх бүрэлдэхүүнтэй багууд Сэлэнгэ, Төв аймгийн тариалангийн бүс нутагт хүнсний ногоо хураах ажлыг гүйцэтгэж буй.
Батлан хамгаалах яамнаас тодруулснаар цэргүүд ургац хураалтанд өдрийн 70 мянган төгрөгөөр ажиллаж байгаа гэнэ.
Хоол, байр гэх мэт шаардлагатай зүйлсийг газар тариалан эрхлэгч компани нь олгож байгаа бөгөөд өдрийн гурван удаагийн халуун хоолтой, дулаан вагончикт байрлаж байгаа аж.
Энэ жилийн ургац хураалтын ажил урьд жилүүдтэй харьцуулахад 7-10 хоногийн өмнө эхэлсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлснээр ургац хураалтын ажил 44-85 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, 2024 онд улсын хэмжээгээр 349.6 мянган га талбайд үр тариа, үүнээс 314.7 мянган га талбайд улаанбуудай, 18.9 мянган га талбайд төмс, 18 мянган га талбайд хүнсний ногоо, 91.6 мянган га талбайд малын тэжээл, 130.3 мянган га талбайд тосны ургамал, 7.2 мянган га талбайд жимс, жимсгэнэ, нийтдээ 615.8 мянган га талбайд тариалалт хийсэн.
Ургацын урьдчилсан балансаар 465 мянган тонн үр тариа, үүнээс 429.1 мянган тонн улаанбуудай, 259 мянган тонн төмс, 210.4 мянган тонн хүнсний ногоо, 64.5 мянган тонн тосны ургамал, 212.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан.
Тэгвэл аравдугаар сарын 8-ны өдрийн байдлаар 257.49 мянган га талбайгаас 335.7 мянган тонн үр тариа, үүнээс 234.53 мянган га талбайгаас 302.34 мянган тонн улаанбуудай, 16.18 мянган га талбайгаас 212.4 мянган тонн төмс, 11.99 мянган га талбайгаас 157.63 мянган тонн хүнсний ногоо, 33.69 мянган га талбайгаас 84.30 мянган тонн тэжээлийн ургамал, 56.23 мянган га талбайгаас 25.25 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.
УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ | ||||||
Д/д | Таримлын төрөл | Хураах талбай (га) | Хураасан талбай (га) | Хувь | Нэгжийн ургац (цн) | Нийт ургац(тн) |
1 | Үр тариа | 340,865 | 257,499 | 75.5 | 13.0 | 335,716 |
Үүнээс Улаанбуудай | 305,992 | 234,535 | 76.6 | 12.9 | 302,348 | |
2 | Төмс | 18,391 | 16,188 | 85.5 | 131.2 | 212,457 |
3 | Хүнсний ногоо | 18,001 | 11,998 | 66.7 | 131.4 | 157,633 |
4 | Тэжээл | 93,717 | 33,698 | 36.00 | 25.02 | 84,308 |
5 | Тосны ургамал | 125,209 | 56,234 | 44.99 | 4.50 | 25,251 |
Зочин 2024-10-18 76.220.74.140
Зөв ш дээ. Хэн хэндээ ашигтай.Алба хаах бүхий л хугацаандаа ажил хийхгүй нь мэдээж . Цэргийн эрдэмд сурхын хажуугаар 14 хоног ажил хийж яагаад болохгүй гэж.Ажил хийсэн цэргүүдэд халагдах үeд нь бага ч гэсэн мөнгө олгодог байлгүй дээ.
Нэргүй 2024-10-18 66.181.183.98
ха ха энэ мөнгө очдог болов уу
Нэргүй 2024-10-18 202.126.90.186
50 хувь нь ангид нь, 50 хувь нь ЗХЖШ-т очдог.ЗХЖШ- тэр мөнгөөр нь тэндээ ажилладаг офицер,ахлагч нартаа үдийн хоолны мөнгө гэж цалин дээр нэмж өгдөг. Харин анги салбарт ажилладаг муусайн офицер ахлагч нар өөрсдөөс мөнгө гаргаж хоолоо иддэг_ зарцуулдаг_
Нэргүй 2024-10-18 66.181.185.39
duusaagui yumuu
Нэргүй 2024-10-18 202.9.40.170
Болдог бол ял авсан ялтангуудыг ургац хураалтанд ажлуулаад ажилласан хоног хийсэн ажлыг нь харгалзан шагналын хоног өгч ялаас нь хасуулдаг байвал хэн хэндээ хэрэгтэй юм даа. Тэд нарыг зүгээр хооллоод битүү орчинд хорьж байхаар эрүүл агаарт аятай юу
Нэргүй 2024-10-18 66.181.184.64
Ургац хураалтанд хувийн сургуулиудын ахлах ангийхныг дайчлаач ээ!
зочин 2024-10-18 124.158.107.44
эх орноо хамгаалах үүрэг хүлээгээд төрөөс үнэгүй хоол хувцас хэрэглэж байгаа хүмүүст уг нь цалин өгөх буруу шүү дээ. энхийн цагт эх орон ард түмнийхээ төлөө хэдхэн хоног төмс ногоо хураах нь нээг их сүртэй зүйл бишээ. иймд цэргүүдэд цалин өгөх хэрэггүй.
Нэргүй 2024-10-18 66.181.176.65
h**** idsen MAH shuu dee
Саа 2024-10-18 202.126.90.170
гажиг батлан хамгаалхын төмчин болоод ёооо ёоооо
з 2024-10-18 202.126.89.162
хэзээнй мэдээ вэ төмс аль хэдийн хөлдсөн.
иргэн 2024-10-18 103.168.34.192
Цэрэг хүн байлдааны чадвар эзэмших ёстой. Юун төмс тариа вэ.
Нэргүй 2024-10-18 45.117.35.41
цэрэгт байгаа албан хаагчид туслах нь зөв шүү эх оронч үйлс шүү дээ
Нэргүй 2024-10-18 122.201.23.83
Ингэх юм бол хүний олон хүүхдийг хучээр цэрэгт татах хэрэг байгаа юм уу.
Нэргүй 2024-10-18 124.158.122.50
Яахав хэрэггүй юм бол биш