"Эрчим хүчийг гадаадын зээл рүү шидээд, хойшлуулаад байгаа юм байхгүй"

Live"Эрчим хүчийг гадаадын зээл рүү шидээд, хойшлуулаад байгаа юм байхгүй"

"Эрчим хүчийг гадаадын зээл рүү шидээд, хойшлуулаад байгаа юм байхгүй"

 УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.10.18/-ийн ээлжит хуралдаан эхэллээ.


 

19 : 28
2024-10-18

"Эрчим хүчийг гадаадын зээл тусламж руу шидээд, хойшлуулаад байгаа юм байхгүй"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:

-Монгол Улс эрчим хүчний дутагдалд орсон. Жилд 200 мВт-аар эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж байгаа ч эрэлтийг гүйцэхгүй байна. Жилд цахилгааны хэрэглээ 400 мВт-аар өсч байна. Эрчим хүч хөгжлийн гацаа болсон. Эрчим хүчин дээр фокусалсан төсөв орж ирнэ гэж бодтол зам дээр покуслаад ороод ирлээ. Бага хөрөнгө оруулалт шаардах эрчим хүчний төслийг төсвөөрөө шийдээд явж болдоггүй юм уу. Яагаад цахилгаан эрчим хүчний төслүүдийг гадаадын зээл тусламж руу шидээд байна вэ. 110 мВТ төслийг гадаадын зээл тусламж руу шидэв?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Дутуу мэдээлэл өгсөн нь бидний буруу байх аа. Ирэх онд бид гурван эх үүсвэрээр нийт төсвийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Улсын төсөв, гадаад зээл тусламж,  орон нутгийн төсөв. Ирэх жил хуучин төслүүдээ яаралтай дуусгая, шинэ төслүүд дээрээ хөгжлийн гацаа болоод байгаа эрчим хүч, зам тээвэр ложистикийн төслүүдээ шийдээд явъя гээд тусгасан. Эх үүсвэрийн зөв хуваарилалт хийх ёстой. Төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, гадаадын шууд хөрөнгө оруулалтаар хийх боломжтой.

Эрчим хүчний салбар онцлогтой, зам шиг таслаад хийж болдоггүй. Эдийн засгийн үр өгөөжийг нь тооцож байгаад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд босго тавих зэрэг шалгуур тавигддаг учраас  төсвөөр авч явах боломж хязгаарлагдмал.  Ирэх жил төсөв дээр гадаадын зээл тусламжаар суусан 361 тэрбумын төсөл арга хэмжээ байгаа. Төсөвт өртгийг нь харах юм бол 7.5 их наяд, замаас хоёр дахин илүү.  

Мөн төсвөөс гадуур “Эрдэнэс Тавантолгой”  450 мВт цахилгаан станц, хувийн хэвшлийнхэн мөн хийж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг төсөв зээлийн харилцаагаgр хийж байна.

Эгийн голын усан цахилгаан станц төсөл байна, саяхан С.Одонтуяа сайд зөв гольдролд нь оруулсан.  Гадаадын хөрөнггө оруулалтаар хийгдэж байгаа хэд хэдэн төслүүд байна байна. Бөөрөлжүүт, Сэлэнгэд ирэх жил 70 мВт-ын төсөл эхэлнэ, Дарханд мөн эхлэх гээд яригдаж байгаа. Тийм учраас цаг алдалгүй эрчим хүчний төслүүдээ аваад явна. Гадаад зээл тусламжийн орон зайн дээр эрчим хүчээ түлхүү авч явна гэж ойлгох хэрэгтэй. Ирэх дөрвөн жилд 1690 мВт буюу өнөөдрийн суурилагдсан эрчим хүчний эх үүсвэрээ хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөгөөндөө тусгаад, төсөв дээрээ боломжоороо тусгаад явж байгаа. Тийм учраас эрчим хүчийг гадаадын зээл тусламж руу шидчихээд хөрөнгө оруулалт нь хойшлогдоод байгаа юм биш шүү.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Эрчим хүчний салбар дээр их мөнгө тавигдаж байгаа. Жишээлбэл, 2025 оны төсвийн тодотголыг хийх үед 130.1 тэрбум төгрөг алдагдлыг санхүжүүлнэ гээд тавигдсан, ирэх онд эрчим хүчний шилжилт гээд 50 тэрбум төгрөг тавигдаад ороод ирлээ.

2016 онд МАН-д ажил хүлээлгэн өгч байхад энэ салбар алдагдалгүй болчихсон байсан. Өнгөрсөн 8 жилийн алдаа дутагдлаа цайруулаад байна.

Хоёрдугаарт, Атрын- IV аян, Цагаан алт үндэсний хөтөлбөр, “Шинэ хоршоо” зэрэг  хөтөлбөрт нийтдээ 4.5 их наядын зээл олгогдох нь. Үүнд 337 тэрбум төгрөгийн хүүгийн татаас олгох нь. Хэн хэн авах юм бэ гэдэг дээр хариулт авъя?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Төсвийн тодотголоор 131 тэрбумыг татаас болгон Эрчим хүчний яаманд тавьсан. Эрсдэл нэмэгдээд хуримтлагдаад байгаа юм. Хуримтлагдсан асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Хойшлох тусам үнэтэй болно. Эрт хийвэл зардал багатай хийнэ. Үнэнтэйгээ тулаад шилжилтийн арга хэмжээг хийе гэж байгаа юм. Эрчим хүч бол цаашдын улс орны хөгжлийн хамгийн том зангилаа асуудал. Бүх асуудал эрчим хүч дээр очиж зогсч байгаа. Өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэх боломжгүй. Сонирхол татахуйц либераль салбар болох ёстой. 180 тэрбум төгрөгөөр шилжилт хийж чадах вм бол цаашдаа энэ салбар өөрийгөө санхүүжүүлээд явна гэвэл супер шилжилт болно.

Одоо тулсан асуудал бол энэ. Хоорондоо гинжин өрний асуудал байгаа. Бэлтгэн нийлүүлж байгаа нүүрсний уурхайнууд таг зогсож болзошгүйг хөдөлгөх л зардал.

Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Үндэсний хороо байгуулагдсан. Шадар сайд Т.Доржханд ахлаад явж байгаа.

Хөдөө аж ахуйн салбарт олгогдох зээлийн тухайд, цаашдаа мэргэжлийн байгууллага нь зээл олгоно. Хүүгийн татаас өгөх замаар шилжилт хийсэн. Аль ч яам зээл олгохгүй.

Ирэх жил хэрэгжих томоохон үндэсний хөтөлбөр гэвэл “Цагаан алт” хөтөлбөр. Салбарын яам босго, нарийн шалгуурыг зарлан.  Ямар аж ахуй нэгж зээл авах шаардлага хангаж тэнцэж байгаа юм гэдэг нь банкны өөрийнх нь шалгуураар тодорхойлогдоно.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Санхүүгийн хөрөнгө оруулалтын албаны дарга н.Тулга:

-2025 оны төсөвт “Цагаан алт”,  “Хүнсний хувьсгал”, “Хоршоо”,  “Атрын IV” аян хөтөлбөр хэрэгжихээр туссан.  Атрын IV аяны хүрээнд нийт 650 тэрбум төгрөгийн зээл олгохоор төсөвлөгдсөн. Үүнээс 300 тэрбум нь эргэлтийн хөрөнгө, 350 тэрбум нь хөрөнгө оруулалтын зээл. Газар тариаланг дэмжих зээлийн хөнгөлөлтөд 58.6 тэрбум туссан.

“Цагаан алт” хөтөлбөрийн тухайд 113.2 тэрбум, ноосны урамшуулалд 25.4 тэрбум, арьс ширний урамшуулалд 10 тэрбум төгрөг тусгасан.

Салбарын үйлдвэрүүдэд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэхэд 77 тэрбум, ноос ноолуур,  арьс ширний үйлдвэр экспортыг дэмжсэн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн төлбөрт 38.3 тэрббм, хөрөнгө оруулалтын зээлийн хөнгөлөлтөд 38.6 тэрбум төгрөг туссан.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Ирэх онд зээлийн хүүгийн төлбөрт 1.3 их наяд төгрөг,үндсэн төлбөрт 1.7 их наядыг зарцуулна. Нийт дүнгээрээ 3 их наяд орчи болохоор байгаа. 2026, 2027 онд зээлийн хүүгийн дарамт ямар байх вэ?

Сангийн сайд Б.Жавхлан:

-1990 оноос хойш хуримтлагдсан Засгийн газрын зээлийн хүүгийн төлбөр жил бүрийн Сангийн сайдын багцад ороод явдаг.  Ирэх жилийн хуримтлагдаж байгаа зээлийн хүүн дээр 1.3 их наяд, үндсэн зээлийн төлбөр 1.4 их наяд.

Үндсэн зээлийг төлөхөд гаргаж байгаа эх үүсвэр нь 1.9 их наяд. Өөрөөр хэлбэл, 500 тэрбум төгрөгөөр давж байгаа.

Зээлүүдээ, бондуудаас урьдчилж төлөх боломж байга.  Төв банкны валютын нөөцөө харж байгаад зээл болон бондуудаа урьдчилж төлөх шаардлага байна уу гэдгийг эхлээд харна. Валютын нөөц сайн байвал урьдчилаад төлчихнө, нөөц тогтворт ой байх юм бол заавал урьдчилж төлөх шаардлагагүй зохицуулалтыг хийгээд явна. 2026, 2027, 2028 онд төлөх засгийн газрын зээлийн хүүгийн төлбөр ирэх оныхоос нэг их нэмэгдэхгүй.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг цаг сунган үргэлжлүүлж байна. 

 

 

 

 

15 : 09
2024-10-18

Б.Жавхлан: Нүүрсний үнийг хамгийн багаар буюу 105 доллараар тооцсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төсөл болон дагалдах төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. Уг төслөөр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан байсан нь дуусаад буй.

Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар улсын нэгдсэн төсвийг хэлэлцэхэд Засгийн газрын сайд нар бүгд оролцох ёстой ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд С.Амарсайхан, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Номин нар гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул бусад сайд нар оролцож, гишүүдийн асуултад хариулт өгч байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл орж ирээд танилцаж байна. Ирэх онд төсвийн орлогыг 6.2 их наядаар, зарлагыг 5.3 их наядаар нэмэгдүүлж орж ирж байна. Зарлага 17.4 хувиар өмнөх оноос нэмэгдэж байна. ДНБ 95 их наядаар буюу 19.9 хувиар өмнөх оноос нэмэгдэж орж ирлээ. Эдийн засгийн өсөлтийг 8 хувиар тооцлоо.

Нүүрсний үнийг 2024 онд 115 ам.доллараар тооцож байсан бол 2025 онд 129 ам.доллар болгосон. Олон улсын шинжээдийн дүгнэлтээр нүүрсний үнэ ирэх жил унах төлөв байна гэж гарч байгаа.  Эдийн засгийн өсөлт 6.6 хувь байна гэж олон улсын байгууллагууд үзэж байгаа. Тооцооллоо бодитой тооцсон уу.

Төсвөө бид сүүлийн 10 жилд хязгааргүйгээр нэмж ирлээ, сүүлийн 10 жилд. хамгийн өндөр зарлагатай, хамгийн том төсвийг батлах гэж байна. Төсвийн зарлага 8 жилийн дотор 11.5 дахин нэмэгдсэн.

Төсөөлж орж ирсэн нүүрсний үнэ, эдийн засгийн өсөлт, орлогынх нь тооцоолол зэргээс даруй 20 хувиар нэмэгдэж орж ирж байгаа. Сангийн яам эдийн засгийн хамгийн доод хувилбараар тооцож орж ирэх ёстой.

Эдийн засаг хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү:

-Эдийн засаг хөгжлийн яамнаас эдийн засгийн өсөлтийг 2025 онд 8 хувиар тооцсон. ДНБ 95 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцсон.

Олон улсын валютын сан уржигдар 2025 онд Монгол Улсын эдийн засаг 7 хувиар өснө гэж зарласан, өнгөрсөн хугацаанд ОУВС ингэж өндрөөр тооцоолсон удаа байхгүй.

Бусад олон улсын байгууллага эдийн засгийн өсөлтийг 6 -аас дээш хувиар тооцож байна.

Ирэх онд уул уурхайн салбар дээр экспорт үргэлжлэн нэмэгдэх  төлөвтэй байна.

Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор баяжмалын үйлдвэрлэл, зэс, алтны агууламж нэмэгдсэнээр ДНБ өснө. Уул уурхайн тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж, хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Тээврийн салбарт эдийн засгийн бодит өсөлт өндөр төвшинд хадгалагдах. Хөдөө аж ахуйн салбарын сэргэлт 2025 онд үйлдвэрлэл талаасаа том хувь нэмэр оруулна. Аялал жуулчлалын салбарыг дэмжих бодлогыг 2028 он хүртэл үргэлжлүүлнэ. Аялал жуулчлалын салбараар дамжиж орлого нэмэгдэх төлөвтэй байна.

Нүүрсний үнийн хувьд ирэх оны төсөөллийг 105 ам.доллар гэж авч байгаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан тооцооллоос харин ч бууруулж, болгоомжтой байдлаар тооцсон. 2024 онд нүүрсний үнийг 115 ам.доллар гэж тооцоолсон, оны эхнээс эхлээд өнөөдрийг хүртэл гүйцэтгэлээр нүүрсний үнэ дунджаар 111 ам.долларын ханштай байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Сүүлийн 5 жилийн динамикийг харах юм бол 2020, 2021 онд цар тахлын хүндрэлтэй үед орлогын өсөлт 35 хувьтай болж байсан. Ирэх оны төсөв орлого талдаа 33.9 их наяд буюу энэ жилийнхээс  17 хувиар өснө. Төсвийг төлөвлөхдөө хийсвэр төсөөллөөр бус хуулийн дагуу тавьдаг шаардлага дүрмийн хүрээнд төлөвлөсөн. Бодит орлогоо төлөвлөсөн, орлогоо төлөвлөхдөө мөн хуулийн дүрэмтэй.

Төсвийн орлогыг бүрдүүлж байгаа гол түүхий эдийн экспорт тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийнхээ үнийхээ аль багаар аваад давах юм бол Тогтворжуулалтын сандаа хадгалаад, үнэ болон биет хэмжээн дээр эрсдэл үүсвэл түүгээрээ алдагдлаа хаадаг зарчмаар төлөвлөсөн.

Зардлын өсөлтийн хувьд 3.5 их наяд, 70 хувь нь статистик өсөлт, инфлци, тарифын өсөлтөөс гарч ирж байгаа. Үлдсэн 30 хувь нь батлагдаж байгаа салбарын хүрээнд 595 тэрбум төгрөг. Тэрбум мод, Цагаан алт хөтөлбөр зэрэгт 457 тэрбум төгрөг. Маш тодорхой гурван эдийн засгийн ангиллаар нийтдээ 3.5 их наяд болж байгаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Төрийн оролцооны хувь хэмжээг бууруулах нь чухал байгаа.  ДНБ -ийн 37 хувь нь төсөв болчихсон, тэр хэрээр төрийн оролцоо нэмэгдсэн. Засгийн газар сүүлийн 10 жилд хамгийн их татвар цуглуулах тал руугаа явж ирлээ. Өнгөрсөн жилийнхээс 23 хувиар татварын орлого нэмэгдэж байна, энэ зөв юм уу.

Эрх ашгийн эрэмбийн хүрээнд 14 төслөө эрэмбэлж  чадаж байгаа юу?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Бид сарын өмнө хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө баталсан. Жил, жилээр нь төлөвлөгөөгөө баталдаг. Өнөөдөр бид ирэх оны төлөвлөгөөгөө баталсан, тэрэнд таарсан төсвийг оруулж ирж байгаа. 14 мега төслийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд аль хэдийнэ баталсан, төсвийнхөө боломжоор төлөвлөөд явах учиртай. 14 бодлогын арга хэмжээг аль жилд нь хийх вэ гэдгийг УИХ дээр эцэслээд батлаад явна. Ирэх жилийн хувьд 14 мега төсөл бүгдээрээ байх боломжгүй, эндээс төсөв дээр орж ирж байгаа 3-4 төсөл байгаа. Ихэнх нь  зураг төсөв, бэлтгэл ажил хангах.

Сүүлийн 20-иод жилийн хугацаанд Монгол Улсын төсөв ДНБ-ийн харьцаа 34-37 гийн хооронд явж ирсэн. Төсвөө задлаад харах юм бол энэ харьцааг багасгах хэрэгтэй.  Төсвийн эдийн засгийн хөгжлөө дэмжих хүчийг нь нэмэгдүүлэх, хэмжээг нь багасгах. Одоо байгаа боломж дотроо оролцоогоо Засгийн газар хамгийн их үүрэг хүлээх дээр эрэмбэлэх асуудал юм.

Асуулт хариулт үргэлжилж байна. Ирэх оны төсвийн хуультай холбогдуулан 40 гишүүн асуулт тавихаар нэрээ өгсөн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр оройтож мэдэхээр байна. 

13 : 37
2024-10-18

“Аюулгүй байдал нэрийн дор хулгай хийсээр хашрааж байна”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, гишүүд асуулт тавин хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

-Цахилгааны төлбөрийг 67 хувиар, дулааны үнийг  28 хувиар нэмэхээр оруулж ирж. Эрх ашиг нь зөрчигдөх магадлалтай секторуудаас заавал асууж, зөвлөлддөг төрийн зарчим байна. Та бүхэн энэ ажлаа хийсэн үү. Төр, аж ахуй нэгж энэ нэмэгдлийг даах юм уу. Аж үйлдвэрлэгчид, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, иргэд элгээрээ хэвтэх магадлалтай. Ингэж шууд хүчиндэж болох юм уу. Ингэж гаргаж байгаа шийдвэр биелэх юм уу. Үе шаттай нэмэгдүүлж болоогүй юм уу. Ханшийн зөрүүг Монголын ард иргэдийн нуруун дээр тавьж байна. Эрчим хүчний тендер дээр ямар их будилаан гардаг билээ. Тэр бүгдийн учрыг олоогүй байж шууд цахилгаан, дулааны үнийг нэмэх нь асар их эрсдэлтэй шүү дээ?

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Х.Ганхуяг:

-Цахилгаан, дулааны үнэ нэмэх асуудлаар хувийн хэвшил, иргэдтэй зөвшилцөх ёстой гэдэгтэй санал нийлж байгаа. Бага, багаар нэмэгдүүлэх ётсой гэдэгтэй ч санал нийлж байгаа.

Өнөөдрийн байдлаар эрчим хүчний систем 47 тэрбумын алдагдалтай ажиллаж байгаа. Менежмэнтийг нь сайжруулж, компаниудыг хооронд нь нийлүүлэх замаар алдагдлыг бууруулах шийдэх боломжтой гэж харж байгаа.

Монголоос бусад бүх оронд цахилгаан үйлдвэрлэгч нь нэг компанийн бүтцээр ажилладаг. Манайх шиг тус тусдаа олон мянган хүн ажиллуулдаг бүтэц ховор. Тийм ч учраас алдагдал их, хулгай их байх. Төсөв хэлэлцэх үеэр сайдаас нь нарийн мэдээлэл авах ёстой. Өнөөдөр бол төлөвлөгөө хэлэлцэж байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Эрчим хүчний үнэ тарифыг 34 жилийн хугацаанд нэмэгдүүлэхгүй явснаас асар их хүндрэл үүссэн. Салбарын хэмжээнд 1.8 их наяд төгрөгийн урт хугацаатай зээл байгаа. 539.6 тэрбумын богино хугацааны өр төлбөртэй байгаа нь үнэн.

280 төгрөгөөр үйлдвэрлэж байгаа цахилгааныг 140 орчим тэрбум төгрөгөөр иргэн, аж ахуй нэгжид борлуулдаг. Дулааны тухайд, айл өрхүүдийн 1м2  талбайг 506 төгрөгөөр тооцож борлуулдаг, өртөг нь 1300 орчим төгрөг.

Гэхдээ яах юм. Цахилгаан эрчим хүчийг нэмэгдүүлэхгүй бол гэр хороололд байгаа айлыг тэндээ бай, энэ салбарт нэмэлт дулаан, нэмэлт цахилгаанд холбохгүй, бусад аж үйлдвэрийн салбарыг дэмжихгүй гэх юм уу. Ийм шийдлийн өмнө ирсэн байгаа. Тийм учраас Эрчим хүчний зохицуулах хороо ойрын өдрүүдэд эрчим хүч, дулааны үнийг нэмэгдүүлэх талаар Эрчим хүчний хороонд танилцуулга хийнэ. Шаардлагатай тохиолдолд УИХ, Засгийн газарт мэдээлэл хийнэ.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-700, 800 тэрбумын төсөвт өртөгтэй хиймэл дагуулыг баталчихвал төсөвт суулгах гээд дайраад унах уу.  Анар гишүүн энэ талаар маш тодорхой хэлсэн, асар буруу гэж яриад байгаа. Үндэсний аюулгүй байдал нэрийн дор аливаа асуудлыг нууцалж байгаад хулгай хийдэг болсон. Ийм малгай доор хулгай газар авсан. 700, 800 тэрбумаар нууцалж байгаад яах гэж байгаа юм, ийм юм руу явах гэж байна. Хил хамгаалах заставууддаа Стралинк аваад өгчихөөч, хамаагүй хямд үнээр хангана. Бангладеш улс Францын энэ орноор Үндэсний хиймэл дагуул хийлгэтэл  хугацаа нь дууссан байдаг. Манайх яах юм,  10 жил нь дуусахаар яах.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:

-Үндэсний хиймэл дагуулын төсөл бол 100 хувийн 15 жилийн хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад Францаас хамтарч хэрэгжүүлэх гэж байгаа төсөл. Баталгаа гаргах учраас төсвөөс 15 хувийг нь шийдэж байгаа, бусад зардал нь хөнгөлөлттэй зээл. Хоёр орны найрамдалт хамтын ажиллагаа, цаашдаа нарийн асуудал учраас хамаагүй ярьж болохгүй. дэлхийд 31 хиймэл дагуул бүтээсэн.

Дэлхийд зургаахан орон хиймэл дагуул бүтээдэг, тэрний нэг нь Франц. 30 жилийн хугацаанд дэлхийн ямар ч оронд зээлээр үндэсний хиймэл дагуул бүтээж байсан тохиолдол байхгүй.

Энэ удаад Францын Засгийн газар ийм шийдвэр гаргасан. Үндэсний хиймэл дагуул гэдэг таны яриад байгаа Стралинкаас шал ондоо зүйл. Өндрийн хиймэл дагуул, үндэсний аюулгүй байдлын асуудал. Стралинкийг жилийн хугацаанд 1500 хүн л хэрэглэж байна. Өндөр үнэтэй учраас малчид хэрэглэх боломжгүй байна.

ТЭЗҮ байгаа. Японы ТЭЗҮ –д тооцоолон гаргасан. Түүгээр 15 жилд 356.4 сая ам. долларыг дотоодоос гадаадын хиймэл дагуулд төлөх тооцоо гарсан. Үндэсний хиймэл дагуул бүтээснээр түүнд төлбөрөө төлөх юм бол энэ зардлыг 15 жилд нөхнө. Гадагшаа гарч байгаа валют дотооддоо үлдэнэ. Нэг талаасаа гадагшаа урсах валютын урсгалыг зогсооно, хоёрдугаарт, гуравдагч хөршийн том бодлого явж байгаа, гуравт, үндэсний аюулгүй байдал.

Макро талаас нь харах ёстой гэдгийг ойлгоорой. Гадаад харилцааны гуравдагч хөршийн бодлого шүү.

Улмаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа. 

12 : 36
2024-10-18

Цагдаагийн албаны тухай хуулийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулаад байсан ч 12.00 цагаас үргэлжлүүлээд байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд 98 гишүүн оролцож байгаа бөгөөд Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг гишүүдийн 70.4 хувь нь буюу 69 гишүүн дэмжсэнээр батлагдлаа.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралданаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.

10 : 28
2024-10-18

УИХ-ын чуулганд 66 гишүүн хуралдаанд оролцож байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-УИХ-ын 66 гишүүн ирж, ирц 52,4 хувьтай байна. Хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэнэ. 

 –“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

-Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батална.

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

10 : 23
2024-10-18

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

ПҮРЭВ, БААСАН ГАРИГ /2024.10.17, 18/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·     “Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·       “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·        “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·      “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын  Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2024.09.27-ны өдөр ирүүлсэн/

·    “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

10.00

“И

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-10-18 66.181.176.195

Учрал ашиггүй худал юм ярьж байгаа нь ил болсон. Юун нөхөх битгий хэл зүгээр үргүй зардал. Энийг яав ч батлуулж болохгүй. ҮАБ нэрийн дор хулгай хийх гээд байгаа нь үнэн.

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.176.195

Учрал vs Анар гээд YouTube бичлэг үзээд ойлгоно

Avatar

Нэргүй 2024-10-18 122.201.31.54

Би хэлээд байгаа шүү. Эхлээд эрчим хүчний салбар дахь төрийн, иргэдийн, албан хаагчдын хулгайг цэгцэл гэж. Дараа нь үнээ нэм. Бүхэл бүтэн 600 ква-н трансфрматорыг нэг байгууллага гэхэд 3 жил ямар ч бүртгэлгүй ашиглачихсан явж байдаг шүү. Дцс4-н дарга Анхбаяраар дамжуулан Ц.Нямдорж 40 сая долларын шахаа буюу чанаргүй бараа нийлүүлсэнийг нутгийнх нь дүү Хурц баримтаар гэрчлээд зогсож байсан шүү. Саяхан даа. Бүр давраад за юу, шинээр тавьсан гээд хуучин трансформатор сэлбэж авчирж тавиад нөгөөдөх н

Avatar

Зочин 2024-10-18 122.201.31.54

ь дэлбэрч аюул болж байсан шүү. Одоо ойрад Чойжилсүрэн сайд байгаа цагт эдгээр хулгай илрэхгүй ээ. Дцс-үүдийн инженер, арлахууд тогоо л хулгайгаар зарж баяждаг. Энэ хулгайг илрүүлье ээ. Энэ бүх хулгай, цавчаануудыг таслан зогсооход л эрчим хүчний салбар үнэ нэиэх шаардлагагүйгээр ашигтай ажиллаад явчихна аа! Яваандаа бид Оху-н хоцрогдсон технологиос салах ёстой. Барууны, Хятадын дэвшилтэт технологиудаар үйлдвэрүүдээ сэлбэж өргөтгөх шаарллагатай. Ингэхэд АҮК өндөрсөөд ирнэ.

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.188.251

Бүтэн жилийн 300 гарй хоног нартай, салхитай байдаг газар, бүх төрлийнх нь ашигт малтмал дүүрэн. Тэгээд улсаараа дүүрэг залхуу ноён зантай гуйлгачид. Тэгэхээр аль ч улс орноо дарамтлахад бэлэн. Өөрсдөө өгөөш нь болчихсон талцаж хуваагдаад хэдэн тал болчихно

Avatar

Зочин 2024-10-18 66.181.185.232

Жаргалан гэнэ үү, сүнсгүй муухай авгай УИХ-ыг бузарлаж байнаа. МАН-ыг гүтгэж, хийснийг нь харлуулаад дайраад байх юм. Ийм амьтныг Төрийн дээд байгууллагад шургуулахаар АН байтугай. Монгол Улс яаж өөдлөх билээ, аймшиг!!

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.188.234

АНУ Монголын эрчим хүчээр оролдоод буйг мэдсээр байж АНУ-ын бодлогыг хэрэгжүүлэх гээд байна. Ядуу ард иргэддээ ажил, орон сууц олгох асуудлууд мундахгүй байхад анхаарлаа өөр тийшээ хандуулаад байх юм.

Avatar

Нэргүй 2024-10-18 202.9.40.170

Жаргалан гэж дураараа ярьдаг хүүхэн байнаа. Эрчим хүчний салбар 2016 онд алдагдалгүй байсан МАН-д хүлээлгэж өгөөд алдагдалтай болсон гэнэ. Алдагдалтай алдагдалгүй явах нь намаас хамааралтай болж таарах нь. Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж түүнийг нь нөхөж гүйцэхгүй байна гэж хэлээд байхад улс төржчихсөн юм ярьдаг балай нарын нэг байна. асуудлыг шийдэх гэж ярихгүй улс төрийн ашиг олох гэж ярьж байна. Аав нь бас яг ингэж ярьдаг хуралдаа согтуу суудаг хүн байсан. Удамшдаг юм байна.

Avatar

газар шороо 2024-10-18 66.181.166.134

Тэр Украины дайныг нь зогсоож чаддаггүй юм бол, Хятадын коронавирусийг зогсоож чаддаггүй юм бол ядаж…….гээд ярьж бсан эргүү тэнэгийн туйл болсон авгай ш дээ. яаж ийм сэжгийн лааларууд төрийн толгойд гарчихдаг бна аа?

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.184.64

Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, улмаар арилжааны банкнаас авах зээлийг хоёрхон жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёрхон жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй. Тиймээс Монголд хувийн хэвшил хөгждөггүй.

Avatar

Нэргүй 2024-10-18 202.126.91.137

Bulgantuya davhraa hiilgee yu daa

Avatar

ccf 2024-10-18 202.9.40.60

зайл далдар.

Avatar

Нэргүй 2024-10-18 202.126.91.137

Yun undesnii ayulgui baidal hiimel daguul ve, neeh nuuh yumtai yum shig. Hairan mungu. Ideed hahaj uheesei

Avatar

Нэргүй 2024-10-18 103.212.119.44

Шаамий гангөоөг байсан цагт эх орон минь улам доройтонооооо шаамий шаамий шаамий

Avatar

Нэргүй 2024-10-18 210.148.94.144

Старлинк төлөөд гадаад валют урсаад байгаа юм гэнээ тэгсэнээ тэр нь 1500 хан хүн. Старлинг сарын 250мянган төгрөг 1500 хүнийг жилээр тооцож долларт шилжүүлэхэд жил 1,3 сая доллар. 15 жилд 30 хүрэхнгүй сая доллар гэтэл энэ төслөө хйих гэж 700-800 сая доллар францын код өгнө гэж мэдрэлтээд байх юм. Аль нь их гадаад валют урсаж байгаа ямар эргүүү хүн ойлгон Учралаа мөнгө идэх гэж улайрах шаардлага байхгүй.

Avatar

Нэргүй 2024-10-18 66.181.186.41

Учралыг дэмжмээр байгаа юм ! Өөрийн хиймэл дагуултай болох нь зөв, гуравдахь хөршийн бодлогын томоохон амжилт, бараг ялалт гэж хэлж болно шүү !!!

Avatar

татвар талагчдийн үг 2024-10-18 66.181.187.75

Няс -Осор оо. Эрх шар гөлөгнийхөө уяаг нь татна байгаа? Улсын хөрөнгөөр наадах гээд байиа? Татаж чадахгүй гэвэл шар лөлөгийг чинь хэдэн жилийн өмнөх шиг гөлөг болгоод өгч болно шүү

Avatar

R 2024-10-18 202.55.188.98

Үхэн хатан УИХ гишүүн болох гэж улайран зүтгээд байдаг новшнууд хийх ёстой үндсэн ажилаа хий л дээ. Өөрт ашиггүй, хэрэгцээгүй хуулийн төсөл болхоор ийм байж болохгүй шүү. 126 малнуудаа

Avatar

Нэргүй 2024-10-18 124.158.108.224

УИХ -д нойль О. Саранчулуун, зулгуйч Одбаяр, хэрүүлч Наараа …… гээд хогнууд байнаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж