Мета: Хоолны мөнгийг өөр зүйлд зарцуулсан ажилтнуудаа халав

Мета: Хоолны мөнгийг өөр зүйлд зарцуулсан ажилтнуудаа халав

Мета: Хоолны мөнгийг өөр зүйлд зарцуулсан ажилтнуудаа халав

"Мета" компани Лос Анжелес дахь оффисынхоо 20 орчим ажилтныг халжээ. Учир нь, тэдгээр ажилтан хоолонд зарцуулах ёстой мөнгийг угаалга, дарсны хундага, батганы бүтээгдэхүүн зэрэг хувийн хэрэглээнийхээ зүйлсэд ашигласан гэж эх сурвалж мэдээлэв.

"Мета"-ийн томоохон оффисууд ихэвчлэн ажилчдынхаа хоолыг даадаг. Тус компанийн Нью-Йорк дахь оффис дээд зэрэглэлийн гэмээр хоолны газартай бөгөөд ажилтнууд нь үнэгүй хооллодог. Харин арай жижиг оффистой салбарууд нь хоолны ваучер олгодог ажээ. Тодруулбал, өглөөний цай 20 ам.доллар, өдөр, оройн хоол 25 ам.долларын төсөвтэй. Ажилтнууд хоолоо ажил дээрээ хүргэлтээр авч болдог.

Хоолны ваучерын гол утга учир нь ажил ихтэй үед гарч явахгүй байх зохицуулалт юм. Технологийн салбарын компани учир олон цагаар сунаж ажиллах тохиолдол их байдаг.

Гэвч Лос Анжелес дахь оффист явуулсан шалгалтаар ажилтнууд хоолны мөнгөөрөө хоолноос өөр зүйл авах, хоолоо ажил дээр биш гэр лүүгээ хүргүүлэх зэрэг зөрчил илэрчээ.

Хоолны мөнгийг өөр зүйлд зарцуулсан ажилчид өнгөрсөн долоо хоногт халагджээ. Бүтцийн өөрчлөлтийн улмаас зарим ажилтан цомхотголд хамрагдаж буй мэдээлэл Пүрэв гаригт цацагдсанаар дээрх тохиолдол ил тод болжээ. Чухам хэчнээн ажилтан үүнд хамрагдсаныг "Мета" компани тайлагнахаас татгалзжээ.

Дашрамд дурдахад, "Мета" компанийн ажилчдын жилийн дундаж цалин 379,050 ам.доллар. Тус компани өнгөрсөн жил 20 мянга гаруй ажилтнаа цомхотгосон билээ. Жилийн орлого буурч, хэрэглэгчдийн өсөлт зогсонги байдалд орсон 2023 оныг Зукерберг "үр ашгийн жил" гэж нэрлэсэн юм. Компанийн хувьцаа одоогоор өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 80 хувиар өсөөд байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Munkhjargal 2024-10-18 95.90.241.32

GELBE NACHRICHTEN LANGE OHREN

Avatar

Орррх 2024-10-18 202.126.90.170

Түрүүний бөөсүүдыг нам төр-с далдаруулж хөгжинөөө.

Avatar

зочин 2024-10-18 66.181.160.6

Паааххх ..Дундаж цалин 379 000$ гэнүүүү .. 379 000$ x 3380₮ = 1 281 020 000 ₮ …

Avatar

зочин с** 2024-10-18 66.181.164.191

ядуу п***а энийг бодоод сууж байдаг бас завтаймаа

Avatar

Нэргүй 2024-10-18 202.126.90.236

Тиймдээ. Го…го мтнь

Avatar

Нэргүй 2024-10-18 103.212.116.180

Хөдөөний боловсролгүй гуйлгачингууд л зургаахан оронтой тоо үржүүлэхдээ их цаг зав гаргадаг юм байна л даа па хахаха,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж